Monthly Archives: March 2015

March, 2015

  • 25 March

    Месси 2014 онд 65 сая евро орлого олж хөлбөмбөгчдийг тэргүүлжээ

    Барселона клубын довтлогч Л.Месси 2014 онд 65 сая евро орлого олж хөлбөмбөгчдийг орлогоороо тэргүүлжээ. Энэ үзүүлэлтийг өмнө нь Реал Мадрид клубын довтлогч Кристиано Роналдо тэргүүлдэг байсан ба энэ удаад нэг байр ухарсан байна. Харин гуравдугаар байранд “Барселона”-гийн тоглогч Неймар оржээ. Мессигийн орлого нэмэгдэхэд клубууд болон зар сурталчилгааны агентлагуудтай хийсэн олон төрлийн гэрээнүүд голлох нөлөө үзүүлсэн аж. 2014 онд хамгийн их …

  • 25 March

    Сурагчдаас бэлэн мөнгө аваагүй гэв

    Зарим Ерөнхий боловсролын сургуулиудад гүнзгийрүүлсэн сургалттай анги хичээллэдэг. Гүнзгийрүүлсэн гэдэг утгаараа сурагчдаас жилд тодорхой хэмжээний төлбөр авдаг. Харин 92-р сургуулийн захиргаа шинээр гүнзгийрүүлсэн анги нээж байгаа хэмээн хүүхдүүд элсүүлж авсан бөгөөд 110000 төгрөгний төлбөрийн ханш тогтоосон байсан. Харин энэ төлбөрийг ямар нэгэн дансаар бус бэлнээр багш нар хурааж авна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу очиж 92-р сургуулийн сургалт хариуцсан менежер Я. …

  • 25 March

    Элбэг “женко”-г дарамтлав

    Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга-ийг урьж уулзлаа. Уг уулзалтаар УИХ-ын гишүүн Х.Баттулга  “100 чухал сэдэв”-нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн байдал нь улс төрийн хүрээнд яриж боломгүй асуудлыг хөндөн гаргасан, нам эвслийн бодлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн эв эе эвдсэн зүйл боллоо хэмээн шүүмжиллээ.        Өнөөх Ерөнхийлөгчийн маань “ардчилал” хэмээн цээжээ дэлдээд байдаг нь яалаа. Лавтай энэ нь Х.Баттулгад …

  • 25 March

    Иргэдийг хүлээн авах уулзалтын өрөөтэй боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудаас иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журамд заасны дагуу байгууллагын үйл ажиллагааг ил, тод нээлттэй болгох, ёс зүйтэй төрийн албыг сахих, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр …

  • 25 March

    Инээдмийн баярын тоглолтыг “Мөрөөдлийн театр” нээхээр нэгдлээ

    Үзэгчдийг олон сайхан уран бүтээлээрээ байлдан дагуулж яваа “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид инээдмийн баярын тоглолтыг нээхээр нэгдлээ. Хүн бүрт баяр баясал, инээд хөөрийг бэлэглэж яваа авьяаслаг залуус тун удахгүй тохиох “Инээдмийн баяр”-аар үзэгч түмэнтэйгээ дахин уулзах нь ээ. Тодруулбал 4-р сарын 1-нд буюу “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлагийн жүжигчид, нийтийн дуучид, элэглэлийн жүжигчид, хөгжимчид, бүжигчид гээд 70 гаруй уран …

  • 25 March

    АНУ-д 13 настай хүү дүүгээ буудаж хөнөөснийхаа дараа амиа хорлохоор завджээ

     АНУ-ын Флорида мужийн Хадсон тосгонд 13 настай хүү дүүгээ буудаж, ахаа гэмтээж бараагаар нь өөрийгөө хөнөөжээ. Энэ тухай бүс нутгийн цагдаагийн хэлтэс мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр ах дүү нар үдийн цайны үеэр маргалдсан бөгөөд асуудал үүсч дүүгээ буудсан байна. Энэ үед гэрт том хүмүүс байгаагүй аж. Хүү зэвсгийг хаанаас авсан нь тодорхойгүй байна. Нас барсан дүү нь  зургаан настай байсан …

  • 25 March

    Монголын хил хөрөнгө оруулагчдад нээлттэй болно

    Гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын иргэд Монголыг “Hotel Mongolia” гэж нэрлэх болсоор удаж байна. Монгол руу орж болдог, эргээд гарахад хэцүү. Монголын хэн дуртай албан хаагч гадаад, дотоодын иргэнийг Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглох боломжтой. Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, прокурор, АТГ, тагнуул гээд хилээр гарах эрхийг хасах дархан эрхтэй байгууллага олон бий. Энэ бүх асуудлыг цэгцэлж, “Хилээр зорчигчдыг …

  • 25 March

    Өрхийн эмнэлгүүдэд тараах ёстой тоног төхөөрөмжүүд гаалийн агуулахад зэвэрч байна

    БНСУ-ын “Руйсанса” корпорац анхан шатны үзлэг, оношилгоо хийх зориулалттай тоног төхөөрөмж, гурван жил хэрэглэх түргэвчилсэн оношлууртай нь буцалтгүй тусламж болгон хоёр сарын өмнө нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн юм. 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү тоног төхөөрөмжүүдээр нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн 140 төвийг хангаснаар дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал багасаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ илүү ойртон, өвчнийг эрт үед нь …

  • 25 March

    Гавъяат тамирчин Х.Алтанхуяг багшын нэрэмжит боксын тэмцээн болно

    Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин Х.Алтанхуяг багшын нэрэмжит Боксын Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 30-наас 4-р сарын 4 ний өдрүүдэд ОБЕГ-н “Аврагч” спорт хороон зааланд явагдана. Тэмцээний урьдчилсан тулаан энэ сарын 30,31 -нд 13:00 цагаас болно. Нээлтийн ажиллагаа энэ сарын 31-ны өдөр 15:00 цагаас эхлэнэ. “Токио 2020” олимпын наадамд эх орныхоо нэрийг дуурсгах, …

  • 25 March

    Хятад улс зургаан сая гаруй машин устгана

    БНХАУ-ын Жежьянь мужийн зүүн хэсэгт орших машин болон мотоциклийн хогын цэг. Хятад улс замын түгжрэлтэй тэмцэж байна. Хятадын Коммунист намаас 2015 оны эцэс гэхэд замын түгжрэлийг бууруулна гэсэн шийдвэр гаргаад байна. Энэ шийдвэрийнхээ хүрээнд  зургаан сая гаруй машин устгахаар болжээ. Тэд замын түгжрэлтэй ийм аргаар тэмцэж байна.  Нийслэлийнхээ найман хотод автомашины тусгай зөвшөөрөл олгож байгаа ба зөвшөөрлийн тоо хязгаартай юм. …

  • 25 March

    Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд үндэслэлгүйгээр урамшуулал олгодгийг тогтоов

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж, тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянан үзлээ. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Дүүргийн Хурлын төлөөлөгчдөд …

  • 25 March

    Иргэдээс үндэслэлгүй авч байгаа 20000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох шаардлагатай гэж үзэв

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиг үүргийг судлан танилцах зорилгоор Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллав. Барилга хөгжлийн төв нь барилга, нийтийн аж ахуйн талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилтийг хангах, УИХ, Засгийн газраас баталсан улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга …

  • 25 March

    Монголын сэтгүүлчид АСЕМ-ийн төлөө нэгэн зорилгын дор нэгдлээ

    Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Уг уулзалтад дэлхийн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар хүрэлцэн ирэх бөгөөд Монгол Улс олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжин дэлхий нийтийн анхаарлын төвд орох гэж байна. Энэ чухал үйл явдлыг …

  • 25 March

    Баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө цаг урагшлуулна

    Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг урагшлуулах шийдвэр гаргасан. Монгол Улс анх 1960 онд цаг урагшлуулах зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн байна. Ингээд 2005 онд дахин хүчингүй болгосон аж. Ийнхүү 10 жилийн дараа дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийхээр болоод байгаа юм. Ингэж цагийг зохиомлоор өөрчлөх нь хүний эрүүл мэндэд …

  • 25 March

    “MC COLLECTION” хамтлагийн реппер МВ шинэ уран бүтээлээ гаргажээ

    “MC COLLECTION” хамтлагийн Реппер MB бие даасан уран бүтээлээ туурьваад чамгүй амжилтай яваа дуучин билээ. Өөрийн Хавсарна нэртэй Цомог, тоглолтыг өргөн барьхад бэлэн болоод байгаа тэрбээр саяхан цоо шинэхэн Уран бүтээл “Хагацая даа” дуундаа Клип хийж дуусжээ. Тэрбээр энэхүү шинэ дуугаа залуу уран бүтээл ч Лодкотой хамтран дуулсан байна. Нийгмийн эмзэг асуудал болж байгаа салалтын тухай энэхүү дуундаа залуу үеийн …