Monthly Archives: March 2015

March, 2015

  • 31 March

    Улаан бурхан өвчнөөс сэргийлье

    Улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол Улсын хэмжээнд 290 бүртгэгдсэнээс 93 тохиолдол батлагдсан бөгөөд нийслэлд 81 тохиолдол бүртгэгсэн. Иймд Улаан бурхан өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы …

  • 31 March

    Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо

    Архангай аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-с Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун Архангай аймагт айлчлахдаа Засаг дарга Д.Бат-эрдэний тавьсан хүсэлтийг хүлээн авч Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг нэгийг барьж өгөхөөр амласан билээ. Энэ ажил өчигдөр биелэлээ олж Засгийн газрийн хурлаар батлагдсан байна. Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 19-ний хуралдаанаар БНХАУ-ын …

  • 31 March

    Баянзүрх дүүрэг жирэмсний хяналтын жишиг эмнэлэгтэй боллоо

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид “жирэмсэний хяналтын жишиг эмнэлэг” төсөл хэрэгжиж, эхний шатны ажлаа өчигдөр хүлээлгэн өглөө. Уг төсөл хэрэгжсэнээр жирэмсэн эхчүүд тав тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн үзлэгийн болон хүлээлгийн өрөөг засч тохижуулсан юм. Мөн жирэмсэн эхчүүд үзлэгт орох, шинжилгээ өгөхөд гардаг дугаарлалтын асуудлыг цахимжуулж, эмч сувилагч нарын ажлын ачааллыг бууруулж чаджээ. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч …

  • 31 March

    Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний хэмжээний семинар зохион байгуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн Сан хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” (FOCE) төслийн хаалтын семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Тус семинарт төв болон орон нутгийн захиргаа, иргэний нийгэм, орон нутгийн иргэд, төсөл хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөгчид зэрэг 70 гаруй хүн оролцон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нутгийн удирдлагын түвшинд иргэний оролцоог дэмжин, хөгжүүлсэн талаар туршлага солилцон, ярилцлаа. …

  • 31 March

    Хүчит шонхор захын түрээслэгчдийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэв

    Авто замын ачааллыг бууруулах ажлын хэсэг хуралдаж Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын зарим түрээслэгчийн амралтгүй ажиллах хүсэлтийн талаар хэлэлцэв. Ажлын хэсгийнхэн “Шонхор зах  нь нийслэл хотын махны бөөний цэг учраас худалдан авагчдын бөөгнөрөл ихтэй. Үүнээс үүдэн авто замын түгжрэл байнга үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлж, зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын томоохон зах, худалдааны …

  • 31 March

    123 МВт-аар өргөтгөл төвийн эрчим хүчний системд холбогдлоо

    “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил  дуусч, төвийн эрчим хүчний системд холбогдлоо. Үүнтэй холбогдуулан өнөөдөр түлхүүр гардуулах ёслол боллоо. Ёслолд Эрчим хүчний сайд Ө.Пүрэвбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов,  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар нар болон ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз …

  • 31 March

    Кофe элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг

    Дэлхийн Хавдар Судлалын Сангаас элэгний хорт хавдарын талаарх саяхан хийсэн судалгаагаар өдөрт гурван хундага согтууруулах ундаа нь хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг нотолсон. Үүний зэрэгцээ бас нэгэн сонин дүгнэлтэд хүрчээ. Кофе уух нь элэгний хорт хавдар үүсэхээс сэргийлж байгааг олж нээсэн байна. Нийт 8 сая хүн хамрагдсан, тэр дундаа 24,000 элэгний хорт хавдартай хүмүүс дээр 34 төрлийн судалгаа явуулсны эцэст уг …

  • 31 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 01-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Төв аймаг 10.00-13.00 Зуунмод сумын Зэндмэнэ суварга ХХК, Тулга компани, УАА Б хэсгийн гэр хорооллын хэрэглэгчид 14.00-17.00 Зуунмод сумын 5-р сургууль, Уурын зуух, Худаг, УАА А хэсгийн гэр хорооллын хэрэглэгчид Налайх 10.00-17.00 4-р хороо задгай, 1-р …

  • 31 March

    Гахай, туулай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны дөрөвдүгээр сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 12. Буд гараг. Бага морь одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа …

  • 31 March

    Улаанбаатарт 8 градус дулаан

    Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун өмнөд хэсэг, говийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.  Салхи баруунболон зүүн  зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон   Дархадын хотгор,   Хүрэн бэлчир ,Тэс голын  сав газраар  1-6 градус, Алтайн …

  • 31 March

    Таксинд явдаг “газан” машины аюулгүй байдлыг хангуулав

    МХЕГ-аас Юнигаз компанитай хамтран такси үйлчилгээнд ашиглагдаж буй шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв дээр үзүүлэх сургалт зохион байгууллаа. “Хүний төлөө – Зөв тус” аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтаар Дан соёмбо компанийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүр бүхий 32 таксинд техникийн үзлэг хийж, илэрсэн зөрчил, …

  • 31 March

    03-р сарын 30-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 30-ны өдөр 258 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 118 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 140 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 31 March

    Зуны 28-р Универсиад наадам болох цэнгэлдэх хүрээлэн

    БНСУ-ын Кванжу хотноо энэ оны 07 сарын 2-15-ны өдрүүдэд болох Дэлхийн оюутны спортын 28-р зуны Универсиад наадамд 170 гаруй орны 20,000 гаруй оюутан тамирчид, дасгалжуулагч, шүүгчид оролцон 21 спортын төрөлд хурд хүч, эр зоригтой, шударгаар, 272 алтан медалийн төлөө өрсөлдөх болно. Зохион байгуулах холбооноос бэлтгэл ажлыг сайтар хангаж, тоглолтын талбай, нээлт хаалтын нэгдсэн төв талбай, шинээр спортын талбайнуудыг барьж байгуулах …

  • 31 March

    Улаанбурхан өвчний талаар шуурхай хурал зохион байгуулав

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгууллаа. Хурлаар Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Тэрээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, …

  • 31 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.31/

    2015 оны 03  дугаар сарын 31-ны өдрийн 10 цагийн байдлаар:       МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Томуу, томуу төст өвчин, Нийслэлд: Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэгт 85041 хүн хамрагдсанаас 4192 хүн …