Monthly Archives: April 2015

April, 2015

  • 28 April

    Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сум, Хялганат тосгоны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, төрийн байгууллагуудад гарын авлага тараан ажиллаж байна. Ажлын хэсэг дээрх сумдад ажиллах явцад нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийг албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан …

  • 28 April

    Америкийн саятан Дандигийн 25 настай найз бүсгүй

    Матар хочтой Данди орос гаралтай загвар өмсөгч Илона Гузеревичийг найз бүсгүйгээ болгожээ. Мөнгө л байвал нас хамаагүй гэдгийн тод жишээ энэ бололтой. Америкийн саятан, загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийнээ олсон Жеймс Гольдштейн найз бүсгүйгээсээ хэдэн үе мултарсан ах. Тэднийг гэрлэх гэж байгаа хэмээн шар хэвлэлүүдээр цуурсан ч хурим хараахан болоогүй л байна.    Өнгөрсөн намар Гольдштейн серб …

  • 28 April

    Чонон сүлд Оскарт өрсөлдөх болзлоо хангажээ

    Францын найруулагч Жан Жак Анногийн  найруулсан Чонон сүлд кино энэ сарын 16-24-ны өдөр болсон  Бээжингийн Олон улсын кино наадмаас “шилдэг найруулагч” , “шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртлээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш шуугиан тарьж ашиг орлогоороо тэргүүлж байгаа энэ кино Оскарт өрсөлдөх бүхий л болзолоо хангаад байгаа гэнэ.

  • 28 April

    О.Ариунзул “хөл хүнд” зургаа олонд дэлгэлээ

    Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг гайхалтай хосууд гэдэг. Тэгвэл хосууд фэнүүддээ баярт мэдээг дуулгалаа. Топ бүсгүй маань хөл хүнд болсон бололтой. Бага зэрэг жин нэмсэн зургуудаа болоод хөл хүн гэдгээ баталсан гэрэл зургаа олон нийтэд дэлгэлээ. Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг гайхалтай хосууд гэдэг. Дууч залууд хайртаас нь эр цэргийн баярт зориулсан гэнэтийн бэлгээ барьжээ. Энэхүү …

  • 28 April

    Залуус улс төрчдийн хар болон цагаан жагсаалтыг гаргана

    Монголын Залуучуудын Холбоо V их хурлаараа улстөрчдийн хар жагсаалт гаргах болсон талаараа мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр болж буй ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Ингэхдээ улс төрчдийн цагаан жагсаалтыг бас гаргах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Зарим төлөөлөгчийн хувьд хар, цагаан жагсаалт гаргаж хүнийг нэр зааж цоллох нь буруу гэв. Тэд энэхүү байр сууриа улс төрд ассан түймрийг залуучуудын …

  • 28 April

    Кардашьян охиноо сэлфи од болгоно

    Өдгөө энэ дэлхий дээр сэлфи зурганд дэндүү ихээр автсан ганцхан хүн байдаг бөгөөд тэр нь армян гаралтай америк бүсгүй Ким Кардашьян гэдэг нь нууц биш. 34 настай од бүсгүй өөрийнхөө гэрэл зургийг авах тун ч дуртай бөгөөд 700 гаруй гэрэл зургаас бүрдсэн сэлфи номоо хүртэл хэвлүүлж амжсан. Түүнээс гадна Кимберли бүсгүй фотошоп программ дээр дэндүү сайн ажилладаг нэгэн хүнийг тусгайлан хөлсөлж …

  • 28 April

    Зочид буудлуудад төсөвлөсөн 197 тэрбум салхинд хийсэх бий дээ

    2016 онд Монголчууд бидний хувьд хоёр том үйл явдал давхацсан онцлог жил болох нь тодорхой боллоо. Нэг нь УИХ-ын ээлжит сонгууль бол нөгөө нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Монгол улсад зохион байгуулагдах уудзалт юм. УИХ-ын сонгуулийн хувьд болдгоороо болох бол харин АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын хувьд бидэнд бодох, төлөвлөх, бэлдэх зүйл  олоон. Юуны өмнө “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгийг …

  • 28 April

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

    Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. Манай улсад болох …

  • 28 April

    Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авна

    Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн гаралт, давтамж ихэсч байгаатай холбогдуулан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч, хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах нийт 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө. Дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр …

  • 28 April

    Оюутан бүсгүй тархиндаа 2 ихэр хүүхэд тээж байжээ

    АНУ-д хавдартай хэмээн оношлогдож байсан өвчтөнд мэс засал хийтэл санаанд оромгүй үр дүнд хүрчээ. Эмч нар 26 настай оюутан бүсгүйг тархины хавдартай гэж оношилж, улмаар мэс хагалгаа хийсэн байна. Гэтэл хагалгааны явцад тархинд ургасан хавдрын оронд тератом буюу хоёр ихэр хүүхдийн үр хөврөл байсныг олж илрүүлжээ. Ихэр үр хөврөлд яс, үс, шүд зэрэг нь ургасан байжээ. 26 настай оюутан бүсгүй …

  • 28 April

    Тусгай зөвшөөрлийн 8,95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ

    Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 722 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 817, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.  2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 24-ийг …

  • 28 April

    Гадаад оронд идлэг шонхор гаргана

    Тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 377 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөд  350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр,  300 хүртэл  агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгажээ. Засгийн газрын 2013 оны 15 дугаар …

  • 28 April

    Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагад үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд заасан зарим нэр томьёог …

  • 28 April

    Эрчүүдэд: Бэлгийн сулрал, хямрал хоёроо ялгаж сураарай

    Эр хүн бэлэг эрхтнээ хөвчрөхөө болих эсвэл хөвчрөлтөө удаан барьж чадахгүй болбал маш их айж түгшдэг. Бэлгийн сулралд орсон эрчүүд гутарч гуних нь элбэг тохиолддог. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол сэрэл нь хөдөлж дур хүсэл төрөөгуй байсан ч бэлгийн харьцаанд орох чадвартай гэж үздэг. Харин эрчүүдийн хувьд бол өөр. Бэлэг эрхтэн нь ядаж сулхаи ч гэсэн хөвчрөөгүй л бол тэд сексийн талаар …

  • 28 April

    Үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар олгоно

    Энэ хаврын тариалалтанд нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 38.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас нийтдээ 103 аж ахуйн нэгж, иргэнд 2.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгоод …