Monthly Archives: April 2015

April, 2015

  • 22 April

    Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байна

    Манай улсад сүүлийн жилүүдэд өндөр барилга ихээр баригдаж, уул уурхай хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол гэмтэл буурахгүй байгаа билээ. 2014 онд гэхэд үйлдвэрлэлийн 333 осол бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг …

  • 22 April

    Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо

    ХХАА-н дэд сайд Б.Батзориг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.  Хүнс , Хөдөө аж ахуйн дэд сайдаар  ахлуулсан  ажлын  хэсэг  энэ өдрүүдэд  БНХАУ-ын Бээжин  хотноо   бэлчээрийн  органик  монгол  малын  махыг  урд  хөршийн томоохон зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулах  бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.  БНХАУ-ын дарга Си Зиньпин  Монгол Улсад төрийн айлчлал хийх үедээ  Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа  ашиглан …

  • 22 April

    Бурханаас нуугдсан аавууд хэзээ гарч ирэх вэ?

    Бурханаас нуугдсан аавууд өнөө цагт элбэгшсэн. Энэ бүхний тод жишээ урлаг соёлын сайхан бүсгүйчүүд маань толгой дараалан ганц бие ээжийн эгнээнд элсэж байгаагаас бүгд харагдаж байгаа юм. Тэгвэл өнөө цагт өрх толгойлсон олны танил сайхан бүсгүйчүүдийг танилцуулж байна. Албан тушаал болоод ар амьдралаа гялалзтал сайхан авч яваа эдгээр сайхан бүсгүйчүүд маань ганц бие ч гэлээ гандан буурахгүй гэдгээ утгаар нь …

  • 22 April

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрнэ

    Нийслэлийн тээврийн газраас зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ба нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг билээ. Уг ажлыг …

  • 22 April

    Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 …

  • 22 April

    Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

    Жингээ хаяна, турна, гоолиг болно гэдэг таргалж, өөхөлсөн шигээ амархан үйл явц биш билээ. Хэдийгээр буруу хооллолт, сэтгэлзүйн таагүй байдал гээд олон шалтгаан байдаг ч яалт ч үгүй илүүдэл жинг хаях шаардлага зүй ёсоор тулгардаг. Өнөөдөр олон эмэгтэйчүүд илүүдэл жиндээ санаа зовж, бараг бүхий л амьдралынхаа турш жин хэмжигчтэй найзалж, элдэв хоолны дэглэм, дасгалын хөтөлбөрийг туршиж үзсээр байдаг. Тэгвэл эрчүүд …

  • 22 April

    Том оврын автомашинуудыг хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад хуваарилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн лхагва гаригт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг.  Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин …

  • 22 April

    Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн үргэлжилж байна

    Шатрын улсын аварга шагаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн юм. Тэмцээн Хан-Уул дүүргийн Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд 13-50 насны шатарчид оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Эрэгтэйчүүдийн долоон өргийн байдлаар их мастер Ц.Батчулуун 5.5 оноогоор тургүүлж, олон улсын мастер С.Билгүүн, олон улсын …

  • 22 April

    Янзаганы талаарх зарим сонин хачинаас …

    Говь-Алтай аймгийн Дарив сумын байгаль хамгаалагч Т.Буянбат хэдийгээр математикийн багш мэргэжилтэй нэгэн ч бөхөн гэдэг энэ амьтныг хайрлан хамгаалах, судлан таних ажилд олон жил зүтгэж яваа хүн. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ажигласан сонин хачин зүйлсийнхээ заримаас уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. 1. Бөхөн хэмээх энэ ховор амьтан үр төлөө зуны эхэн сард төрүүлэхдээ аль болох нам дор газар, хүн …

  • 22 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2014.04.22/

    2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин:  4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 291 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Одоо ХӨСҮТ-д нийт 286 хүн эмчлэгдэж байгаагаас 69 өвчтөн шинээр хэвтэж, 26 хүн эмнэлгээс гарч, 72өвчтөний …

  • 22 April

    Нийслэлд хүчингийн хэрэг гарчээ

    2015 оны 04-р сарын 21-с 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1710 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1,  золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах …

  • 22 April

    Дэлхийн шилдэг бүтээл монголын тайзнаа

    Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа билээ.    Тус балетаар дамжуулан монгол ардын хөгжмийн зэмсгийн уран сайхныг илэрхийлэхийн зэрэгцээ монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй томоохон бүтээл болж байгаа юм.   Уг балетын хэвлэлийн хурал өнөөдөр …

  • 22 April

    “Соёмбо”-той ууланд гарсан галын шалтгааныг тогтоожээ

    Энэ сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж түймэр гарсныг гал унтраах ангийнхан унтраасан. Галын шалтгааныг цагдаагынхан тодруулахад бага насны гурван хүүхэд гал алдсан болохыг тогтоосон байна. Эдгээр 7-9 насны хүүхдүүд гэрийнхээ гадаа өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсан байжээ. Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй …

  • 22 April

    Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа

    “МN25 дугаар суваг” телевизийн “21000” реалити шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар өрсөлдөж байгаа билээ. Энэхүү реалити шоуны оролцогчид зочид буудалд 10 хоног амьдрахдаа 21000 төгрөгөө дүрмийн дагуу зарцуулж, өдөр бүр өөр 500-1000 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах ёстой. Саяхны нэгэн дугаараар оролцогч СТА жүжигчин Б.Навчаа Г.Эрдэнэтунгалагийг дорд үзсэн байдал гаргасан нь үзэгчдийн …

  • 22 April

    Бээжинд газар доор нэг сая хүн амьдарч байна

    Гудамжны шон дээр наасан цаасан дээр “Цэвэрхэн, гар утас, интернэтийн сүлжээтэй, 977, 366 чиглэлийн автобус очдог, халуун ус, гэрэл цахилгаантай, агаар ордог нэг өрөө байр түрээслэнэ” гэсэн зар байх аж. “Агаар ордог” хэмээх хачирхалтай тодотгол нь газар доорх байр гэсэн үг. Гэвч Жао Менгюн зэргийн оршин суугчдыг түрээсийн үнэ соронз мэт татдаг ажээ. “Эхэндээ унтаж байхад агааргүйдээд их тарчилдаг байлаа. …