Monthly Archives: April 2015

April, 2015

  • 1 April

    Хятадад шоуны үеэр 1000 гаруй эрвээхэй үхжээ

    “Нисэж буй үзэсгэлэнт эрвээхэй” шоуг Хятадын Сичуань мужийн гэр бүлүүд зохиохоор төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаанд олон гэр бүл, хүүхэд, эцэг эхчүүд оролцсон байна.  Гэр бүлүүд гартаа эрвээхэйтэй хайрцаг барьсан байсан ба тэд нэгэн зэрэг хайрцгийг нээх ёстой байжээ. Нээх үед эрвээхэйнүүд нисэх ёстой байсан аж.  Энэ нь тэдний хувьд маш сэтгэл хөдлөм бас зугаатай үйл ажиллагаа болох ёстой байсан байна. …

  • 1 April

    МАН-ын залуус шөнө дөлөөр хуралджээ

    МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралджээ. Тэд  Бага хурлаа хуралдуулан одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг хууль ёсны Ерөнхийлөгч болгохоор тохиролцсон байна. Ингээд энэ сарын 11-нд аймаг орон нутгийн төлөөллүүдийг оролцуулан хуралдахаар болжээ. Шөнө дөл хүртэл хуралдсан Удирдах зөвлөлийн хурлыг зарим гишүүд нь эсэргүүцэж оролцохоос татгалзсан байна. Түүнчлэн зарим хэсэг нь хурал хаяж, танхимаас гарч явсан аж. …

  • 1 April

    Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ баг байгуулагдлаа

    Онцгой байдлын ерөнхий газрын  дарга бригадын генерал Т.Бадралын 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  “Шигшээ баг байгуулах тухай”  А/43 тоот тушаалаар  2015 оны Дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын нэрс тодорсон билээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах XI удаагийн тэмцээн нь  ОХУ-ын “Санктпетербург” хотноо явагдах бөгөөд уг тэмцээнд манай …

  • 1 April

    Энгийн аргаар ядаргаагаа тайлцгаая

    Бүсгүй таны эрүүл мэнд хамгийн чухал шүү. Хаврын улиралд дархлаа тань сулраад ядарч сульдаад байгаа бол гэрийн нөхцөлд энгийн аргаар ядаргаагаа тайлж байх хэрэгтэй. Хавар өдөр уртсаж, ажлын эрч хүч буурч байгаа энэ үед дараах зөвлөгөөнөөс хэрэгжүүлээрэй бүсгүйчүүдээ. 1. Унтахынхаа өмнө нэг цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унтаарай 2.    Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн элгэн дээрээ нэг аяга …

  • 1 April

    Нийслэлийн прокурор Б.Бат-Орших ажлаа хүлээлгэн өглөө

    Нийслэлийн прокурор Б.Бат-Орших ажлаа хүлээлгэн өглөө. Ингэснээр Нийслэлийн прокурорын газрын даргын суудал эзэнгүй болж байна. Түүний оронд хэн томилогдох нь одоо ч тодорхойгүй байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2005 оны А/20 тоот тушаалаар “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/21 тоот тушаалаар Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Дүн …

  • 1 April

    Улаанбурханаар эмч ажилтнууд өвчилжээ

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар өчигдөр Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хий үеэрээ эмч ажилтнууд ч энэхүү өвчнөөр халдварласан талаар хэлжээ. 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэднээс лабораторийн шинжилгээгээр 95 нь Улаанбурхан туссан …

  • 1 April

    Гурван иргэнийг буудаж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх цаазаар авах ял оногдууллаа

    2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарын гурван иргэн бусдад буудуулж нас барсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат О.Энхбат  гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд …

  • 1 April

    Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын даргаар Ц.Арвинбуудайг томиллоо

    Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан 2015 оны 04-р сарын 01-ний өдөр тушаал гаргаж Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Ц.Арвинбуудайг томиллоо.

  • 1 April

    Зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдлээ

    2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 263 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  182 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж  8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1, Согтуугаар …

  • 1 April

    Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын V их хурлыг хааж хэлсэн үг

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Өнөөдөр бид Монголын Залуучуудын Холбооны V Их Хурлыг 12 жилийн дараа амжилттай зохион байгуулж, зорьсон зорилгодоо хүрлээ. Өнөөдрийн Их Хурлаар Үндсэн дүрэм, Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөрийн төсөл, Монголын Залуучуудын Холбооны стратеги болон 35 гаруй тогтоолыг амжилттай хэлэлцэж баталлаа. Энэхүү гарч байгаа бичиг баримтууд, Ерөнхийлөгчийн илтгэл, энэ бүхэн бол …

  • 1 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.  Налайх 10.00-17.00 4-р хороо задгай, 1-р хороо Уурхайчдын гудамж, Өвөршанд, 7-р хорооны арын хэрэглэгчид, Петровис, Содмонгол ШТС, Пост болон тэр орчмын хэрэглэгчид Төв аймаг 10.00-12.00 Зуунмод сумын 2-р уурын зуух, Худаг, гэр хорооллын 1-2-р гудамж, SP …

  • 1 April

    Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК-д газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/223 дугаар захирамж гаргав. Захирамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  310 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх  “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-Б-д …

  • 1 April

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/234 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ХЕТ-2013-1 багцын 7,0 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Пример Инвестмент Групп” ХХК-ийг шалгарсныг батламжиллаа. …

  • 1 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхи болон анагаахын сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор АШУҮИС, ЭМЯ хамтран Солонгосын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Сөүлийн Их сургуультай хамтран 600 мянган ам.долларын төслийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах семинарын нээлт Континентал зочид буудалд болно. Утас: 99270313 09:00 цагт  Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд эхэлнэ. Форумыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг …

  • 1 April

    Улаанбаатарт 6-8 хэм дулаан

    Баруун болон төвийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан …