Monthly Archives: June 2015

June, 2015

  • 30 June

    Наадмаар тав хоног амарна

    Тун удахгүй буюу 18 хоногийн дараа Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам болно. Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан байсан. Тэгвэл энэ жилийн улсын наадам бямба, ням, …

  • 30 June

    15 настай охины ходоодноос 1,5 метр урт үс гарган авчээ

    Энэтхэг улсын мэс засалчид 15 настай Кавита Кумари гэх охины ходоодноос 1,5 метр үс гарган авсан байна. Мэс заслын өмнө охин ус ч ууж чадахгүй байсан аж. Өнгөрсөн жилээс эхлэн охин үсээ идэж эхэлсэн гэж мэдээлсэн ба хэвийн хоол хүнс бага иддэг болжээ. Иддэг байсан бүгдийг нь бөөлжөөд гаргачихдаг байсан байна. Түүний гэдэс гэнэт өвдөж эхэлсэн ба хэд хэдэн эмч …

  • 30 June

    Хүүхэддээ гар утас өгч тоглуулах нь асар хортой

    Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна. Эдгээр 10 шалтгааныг заавал мэдэж авах хэрэгтэй. 1.Гар утасны нөлөө …

  • 30 June

    Ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг тэмдэглэнэ

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/559 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг 2015 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын болон тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж, холбогдох төсвийг батлуулан ажиллахыг ажлын хэсэгт, Түүхэн үйл …

  • 30 June

    Дарханы чиглэлийн замын засвар үндсэндээ дуусчээ

    Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гуравдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын байдлыг шалгасан. Засварыг чанаргүй хийснээс их хэмжээний эвдрэл гарч жолооч, зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бүрдээд байгаа учир өөрийн хөрөнгөөр дахин засахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гүйцэтгэгч компаниудаас шаардсан юм. Зам засварын ажил ямар байгаатай МХЕГ-ын дэд дарга …

  • 30 June

    Нийслэлийн шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар, тусгай зөвшөөрлийг олголоо

    Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай”  А/560 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгохоор шийдвэрлэлээ. Шинээр байгуулагдсан дээрх  цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ …

  • 30 June

    Холливуудын хамгийн сайхан хос ингэж зөвлөж байна

    Сайн эцэг эх байна гэдэг тийм ч амар ажил биш. Дэлхийн хэмжээний супер од бас зургаан хүүхэдтэй хосууд болох Анжелина Жоли болон Брэд Питт нар хүүхдүүдийн тал дээрх ямар ч үүрэг даалгаврыг сайн ёсчлон биелүүлж, хариуцлагаа ухамсарлаж чаддаг гэжээ. Ингээд Холливудын хамгийн дур булаам, олон хүүхэдтэй хосын зөвлөж буй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх тухай 10 зөвлөгөөг орчуулан хүргэж байна. 1. Багш нарт …

  • 30 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад айлчлал хийхээр тус улсыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр Лондонгийн Хөрөнгийн биржийн  7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцоно. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлнэ. Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд …

  • 30 June

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд тэтгэлгээ гардлаа

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд болж шилдэг 34 оюутан Ерөнхий сайдаас тэтгэлгээ гардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад хандаж …

  • 30 June

    Улаанбаатарт 21-23 градус дулаан

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус,  Увсын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос …

  • 30 June

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:30 цагт “Зээлийн батлан даалт” сан нь Азийн хөгжлийн банктай хамтран “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн семинарыг зохион байгуулна. Арга хэмжээ Чингис зочид буудалд болно. Утас: 99084424 10:00 цагт Академич, доктор, профессор М.Шагдарсүрэнгийн монгол хэл рүү орчуулсан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын «Цаг үе ба бодрол» …

  • 30 June

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Зургаадугаар сарын 30-ны Мягмар гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10.30-11.30 цагт: 17-р хороо Иргэн Чулуунбат 11.00-17.30 цагт: 9, 11, 12, 17-р хороо Барилгын 1-4, 11, 12, 80, Хангайн 1-4, Геогийн 2-4, 11-12-р гудамж, Анд интернэшнл, Томо супермаркет, Есөн од, Хөшүүрэг элемент ХХК-ууд, …

  • 30 June

    Өнөөдөр улаагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 13. Ангараг гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 05 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 29 June

    Жоли, Питт нар хунтайжийн гэр бүлтэй уулзлаа

    Сүүлийн хэдэн өдрийн турш хэвлэлийнхний гол сэдэв болсоор байгаа Брэд Питт, Анжелина Жоли нар Кенсингтон ордонд хунтайж Вилльям болон түүний гэргий Кейт Миддллтон нарын хамт үдийн цай уусан байна. Холливудын ертөнцийн хаан, хатан гэгддэг алдарт хос Кембрижийн гүн болон гүнгийн ахайтан нартай сүүлийн хэдэн сард ихэд ойр байсны эцэст, өнгөрөгч Баасан гаригт ийхүү аминчлан уулзаж, дотно яриа өрнүүлснийг хэвлэлийнхэн онцолжээ. …

  • 29 June

    Асашёорюү Д.Дагвадоржид зориулан дугуй бүтээжээ

    Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржид зориулан “Giant” компани тусгай унадаг дугуй ирүүлсэн байна. Энэхүү дугуйг зөвхөн түүнд зориулан бүтээсэн аж. Уг компаний албан ёсны борлуулагчаар Гавьяат тамирчин ОУХМ Ж.Өлзий-Орших ажилладаг гэнэ. Эх сурвалж: Их спорт