Monthly Archives: June 2015

June, 2015

  • 29 June

    Анугийн охин рекламны ертөнцөд хөл тавилаа

    Элдэв дуулианы эзэн болж явдаг Ану гэрлэж, ээж болсноор намба суугаад буй. Хоёр дахь охиноо өлгийдөн аваад удаагүй байхдаа ажилдаа эргэн орж төрсөн ч төрөөгүй мэт харагдах Ануг тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн гэх хардлага өнөө хэр нь дагаж явдаг. Харин үрээ хөхүүлж буй зургаа цахим хуудаснаа нийтэлж олны амыг тагласан Анугийн том охин рекламанд тогложээ. Саяхан хоёр нас хүрч “том” …

  • 29 June

    Чингисийн хөшөөг Төв аймгийн Өндөр довд байрлуулна

    Оросын уран барималч Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авчирч байгаа билээ. Тус хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Сүхбаатарын хөшөөг буулгаад Чингисийн талбайд тавина гэж мэдээлсэн энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад: “Манайд одоогоор ямар ч мэдэгдэл ирээгүй байна. Албан ёсны шийдвэр гарсан юм байхгүй” …

  • 29 June

    Мөнгийг дэмий үрдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд

    Гоо сайхандаа хэр зэрэг анхаарал хандуулдаг нь тухайн хүний соёлын хэмжүүрийг илтгэх нэг үзүүлэлт яах аргагүй мөн. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд толгой эргэмээр олон бараа үйлдвэрлэгдэх болсон өнөө үед хэрэглэгч бидэнд төөрч будлих үе ч тохиолдох болсон билээ. Тиймээс уншигч та бүхэнд хямд төсөр аргаар, эрүүл мэнддээ аюул эрсдэлгүй байдлаар бие цогцсоо арчлах аргуудаас толилуулахаар бэлдлээ. Онцолж хэлэхэд …

  • 29 June

    Авлигын эсрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгуулна

    “Ил тод-Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын санаачилга, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн, Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй-Улаанбаатар-2014” Авлигын эсрэг олон улсын форумын Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй, ил  тод болгох ажлыг эрчимжүүлэх, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд авлигын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах, …

  • 29 June

    Улаанбаатар хот ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болно

    “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г гаргах ажлын хэсэг байгуулах, “Зүүн Хойд Азийн орнуудын Ногоон хотын хөгжил” форум зохион байгуулах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах гаргахаар төлөвлөж байна. Ингэхдээ дараахь бодлогын ажлуудыг хийж, гүйцэтгэнэ. -Ногоон …

  • 29 June

    Иргэдэд үзүүлэх төрийн зарим үйлчилгээг төлбөртэй болгоно

    “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн”-г нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 541 /давхардсан тоогоор 683/ үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Үнэ төлбөргүй үзүүлж буй-307, Төлбөр, хураамж, хүү, торгуультай -234 буюу тэмдэгтийн хураамжтай -56, үйлчилгээний хураамжтай -154, гэрчилгээ, үнэмлэх, дэвтрийн хураамжтай …

  • 29 June

    Нийслэл барилга барихад аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгах зөвлөл байгуулна

    Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Барилгын ослоос шалтгаалан хүний амь нас хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай” асуудлыг танилцууллаа. Барилгын салбарт 2014 онд 21 осол гарч 25 хүн өртсөнөөс 20 хүн нас барж, 5 хүн гэмтсэн бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар 11 осол гарч 14 хүн өртсөнөөс 8 …

  • 29 June

    МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар Чингисийн талбайд үсээ хусна

    Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан УИХ-ын 76 гишүүнийг огцруулах тэмцлийн эхлэл болгон үсээ хусна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр долоодугаар сарын 1-ний өдрийн морин цагт Чингисийн талбайд үсээ хусах бөгөөд энэ үйл ажиллагаанд зөвшөөрөл хүссэн албан бичгээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр өгсөн байна. Үсээ хусах нь: Нэгдүгээрт, Эх орондоо үнэнч байхыг илэрхийлсэн андгай Хоёрдугаарт,  Эх орноо худалдаж идээд байгаа албан тушаалтнуудыг огцорохыг …

  • 29 June

    Нийгмийн идэвхитэй хэсэг болох 18-29 насны залуучууд гэмт хэрэг үйлдэх нь их байна

    Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж Шүүхийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өнгөрсөн 2014 онд анхан шатны шүүхээр-6375, давж заалдах шатны шүүхээр-2161, хяналтын шатны шүүхээр 629 эрүүгийн хэрэг шийдвэрлэгджээ. …

  • 29 June

    Сүнсний орон гэр болсон Азийн хамгийн аймшигтай 10 газар

    “National Geographic” сувгийн сэтгүүлч Роберт Жое Азийн орнуудын сонирхолтой газруудаар аялдаг. Тэрээр энэ удаад хамгийн аймшигтай сүнс, чөтгөрүүд цугласан хэмээгддэг газруудыг сонгож тэдгээр газруудаар аялсан байна. Тэрээр энэ аялалаа сүнстэй таарахын тулд биш, түүхэн газар гэдэг талаас нь сурвалжилсан юм. Гэхдээ Роберт дахин тэдгээр газрууд руу явахгүй байсан нь дээр хэмээн бодсон тухайгаа ч мөн тэмдэглэсэн байна. Хонконгийн Так Так …

  • 29 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц. Элбэгдоржийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд бараалхлаа. Ерөнхий сайд  Ерөнхийлөгч У Тейн Сейн тэргүүтэй төлөөлөгчдөд Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хийж байгаа анхны айлчлал болохыг онцолж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц …

  • 29 June

    Женнифер Энистон сүйгээ цуцлав

    Жүжигчин Женнифер Энистоны үй олон шүтэн бишрэгчид түүний төлөө ихэд санаа зовж, гэр бүлийн аз жаргал гэдгийг амсаасай билээ хэмээн хүсдэг. Мөн түүнийг хурдхан шиг ээж болоосой хэмээн залбирдаг. Гэвч тэдний хүсэл мөрөөдөл ойрын үед биелэхгүй бололтой. Хэдхэн сарын дараа болохоор төлөвлөгдөж байсан хуримын ёслолоо тэрбээр цуцлажээ. Хуримын ёслолоо цуцлаад зогсохгүй Женнифер бүсгүй хайртай залуу Жастин Теругаасаа сүйгээ цуцласан байна. Ийм шийдвэр …

  • 29 June

    Тайванийн усан паркт гал гарч 509 хүн гэмтжээ

    Тайвань улсын нийслэл Тайпей хотын “Formosa Fun Coast” усан паркад уржигдар орой шатамхай бодис дэлбэрч, гал гарснаас 509 хүн гэмтэж түлэгдсэн осол гарчээ. Тэднээс 188 хүн их хэмжээгээр түлэгдэж гэмтсэн байна. Паркад “Color Play Asia” тоглолт болж байх үеэр оройн 20.30 цагт тайзны ойролцоо дэлбэрэлт болсон байна. Тоглолтыг үзэхээр 1000 гаруй хүн цугласан байсан гэнэ. Одоогоор тус паркийн үйл ажиллагааг …

  • 29 June

    Алим таны нүүрний асуудлыг шийднэ

    Тогтмол маск тавьж заншвал таны арьс уян, зөөлөн, толигор байдлаа хадгалдаг бөгөөд танд гэрийн нөхцөлд гар доорх материалаар маск тавих хэд хэдэн аргыг зөвлөж байна. Өндөг зөгийн балны маск. Нүүрний арьсны хамгийн сонгодог тэжээл. Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж, өтгөртөл нь сайн хутгана. Дараа нь хоолны халбаганы хагасаар зөгийн бал хийж дахин сайтар хутга. Маскийг нүднээсээ бусад хэсгүүдэд …

  • 29 June

    Мэргэжлийн хяналтынхан ойн төгөлөө хүлээлгэж өглөө

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан улсын ойн санг 2.5 га таримал шинэсэн ойгоор нэмлээ. “МХЕГ-ын нэрэмжит ойн төгөл”-д жил бүр нөхөн сэргээлт, тарилт хийж ургуулснаа Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ойн, ногоон байгууламжийн хэлтэст хүлээлгэн өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, ажилтан, албан хаагчид 2010 оны тавдугаар …