Нийгмийн идэвхитэй хэсэг болох 18-29 насны залуучууд гэмт хэрэг үйлдэх нь их байна

DSCN7148

Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж Шүүхийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 2014 онд анхан шатны шүүхээр-6375, давж заалдах шатны шүүхээр-2161, хяналтын шатны шүүхээр 629 эрүүгийн хэрэг шийдвэрлэгджээ.

2013 онд 8324, 2013 онд 8065, өнгөрсөн 2014 онд 8176 хүн ял шийтгүүлсэн өссөн тоо баримт гарсан байна.

Өнгөрсөн онд захиргааны 78611 зөрчил гарсан бол цагдан хорих арга хэмжээг 3721 хүнд авсан байна. 2013 онд 3610 хүнд цагдан хорих арга хэмжээ авч байжээ. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан ялаас өнгөрсөн онд 1762 хүн чөлөөлөгджээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 8,2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сүүлийн 3 жилийн дунджаар хулгайлах, танхайрах, дээрэм, бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулах, санаатай алах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх зэргийн 7-8 төрлийн гэмт хэрэг илүү үйлдэгдэж хянан шийдвэрлэсэн хэргийн 59 хувийг эзэлжээ.

Мөн Шүүхийн судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судалгаагаар урьд ял шийтгүүлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо өсөх хандлагатай байгаа аж.

Тухайлбал:

untitled

Эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар Шүүхийн судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүнээс тодруулга авлаа.

DSCN7161

“-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа Нээлттэй шүүх хэвлэлийн бага хуралд энэ удаад бүх шатны шүүхээс шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэргийг сүүлийн 2-3 жилийн хугацаагаар харьцуулж гаргаснаа танилцуулж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэргийн тоо 3,3 хувиар өссөн дүн харагдаж байна. Энэ бол прокурорын шатнаас Шүүхийн шатанд шилжүүлсэн, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг өссөн дүн юм. Мэдээж хэрэг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж байгаа учраас тодорхой нэг нь цагаатгагдаж байгаа бол тодорхой нэг нь гэм буруутайд тооцогдон ял шийтгүүлж байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад шийтгүүлсэн хүний тоо1,4 хувиар өссөн буюу 8100 орчим байна. Гэмт хэргүүдээс харьцуулахад Монгол Улсын хэмжээнд 7 төрлийн гэмт хэрэг гэмт хэргийн тал орчим хувийг эзэлж байна. Хулгайлах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, санаатай хүний амь хөнөөх, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх зэрэг нь нийт гэмт хэргийн тал хувийг эзэлж байна. Ял шийтгүүлэгчдийг нас болон боловсролын байдлаар харьцуулаад үзэхэд хамгийн анхаарал татсан хэсэг нь 18-29 насны ид нийгмийн идэвхитэй хэсэг болох залуучууд, эрхэлсэн ажилгүй, сургуульгүй хүмүүс байна. Төрийн болон төрийн бус, иргэд олон нийт хамтраад гэмт хэргийг бууруулах зорилго тавьж байгаа бол энэ хэсгийг нийгэмшүүлэх, нийгмийн амьдралд эргэж орох, хэвийн хэв маягтай амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд бүх талаар хүчин чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй. Мөн урьд ял шийтгүүлчихээд дахин гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлэх явдал гарч байгаа. Тиймээс ял шийтгүүлэх явцад нь хүмүүжүүлэх, гараад ирэхэд нь нийгмийн амьдралд оролцоход нь туслах, дэмжлэг үзүүлэх байдалд нь анхаарах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.”

DSCN7159

Эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлсний дараагаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар товч танилцуулж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-ын 2015 оны 06 сарын 19-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан.

Хуулийн төсөлтэй танилцах бол ЭНД дарна уу

7 сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх уг хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн чухал зүйл заалт орсон байна. Тухайлбал захиргааны хэргийн анхан шатны шүүхийг нийт 21 аймаг, нийслэлд байгуулахаар болжээ. Ингэснээр Булган, Сэлэнгэ аймагт шинээр шүүх байгуулагдана гэсэн үг юм. Мөн дүүрэг бүр шүүхтэй болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх гэх зэргээр харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэхээр тусгагджээ.

Т.Мэндсайхан мэдээлэлдээ энэхүү хууль батлагдсанаар шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй, шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асуудал гарахгүй, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй гэдгийг онцолсон юм.

Харин сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон 2 ерөнхий шүүгч, 6 шүүгч тус тус нэмэгдэх ажээ.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …