Monthly Archives: July 2015

July, 2015

  • 27 July

    Япон автомашины бизнес эрхлэгчид, худалдан авагчдын анхааралд

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортлож, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар Япон Улсаас импортлосон 1 автомашинд цацрагийн бохирдол илэрсэн учир ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж …

  • 27 July

    Зурхайн ордууд өөрийн гэсэн хамгаалах сахиустай байдаг

    Өөрийнхөө амьдралд аз авчирч, амжилт бүтээлийг араасаа дагуулах хүсэл хэнбүхэнд бий. Өрнийн зурхайн орд тус бүр өөр өөрийн гэсэн билэгдэл, тэмдэг, сахиустай байдаг. Тэдгээр нь эрч хүчийг нэмэхээс гадна гай зовлон, муу бүхнийг үлдэн хөөдөг тул та өөрийнхөө зурхайн ордын сахиусаар өөрийгөө хамгаалуулаарай. Хонины орд: Галын тэмдэгтэй энэ ордныхныг нар, оддын билэг тэмдэг сахиус элдэв муу зүйлсээс хамгаалдаг. Мөн аянга …

  • 27 July

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркад хэрэгжүүлэх төслийг баталлаа 

    Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/622 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т даалгав. Хөрөнгө оруулалтын …

  • 27 July

    Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан гэрэл зургын цомгийн нээлт болно

    Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр  /7 дугаар сарын 27/ болно. Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ. Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн …

  • 27 July

    Сэрэмжлүүлэг

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” батлагдсан. …

  • 27 July

    Өнөөдөр болох зарим үйл явдалаас

    09:00 цагт: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургалт эхэлж буйтай холбогдуулан БСШУЯ-аас өөрийн байранд мэдээлэл хийнэ. Утас: 98119897 11:00 цагт: Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн Байнгын Хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд Налайх дүүрэгт гэр нь шатах үеэр, шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80 хувь түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах “Ахыг аваръя” хандивын аянаар багагүй …

  • 27 July

    Улаанбаатарт 25 хэм дулаан, дуу цахилгаантай бороо орно

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны долоодугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …

  • 27 July

    Өнөөдөр хөх луу өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 11. Сумъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа …

  • 26 July

    Нийгмийн даатгалын зорилго юунд оршдог вэ?

    Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжинд байсан хvмvvст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх, агуулга бvхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ мөн. Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн …

  • 26 July

    Ким Чен Унтай адил болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэжээ

    Барби хүүхэлдэй, Памела Андерсантай адил болох гэж хүүхнүүд гоо сайхны мэс засал хийлгэдэг бол 32 настай хятад эр Ван Лэй умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ихэр мэт адил болохоор шийдэж гоо сайхны мэс засал хийлгэжээ. Зянсу мужийн Накин хотын иргэн угаасаа Ким Чен Унтай их төстэй болохоор хэдийнээ алдаршжээ. Тэрээр төрөл бүрийн арга хэмжээнд “Умардын удирдагч болон” оролцдог байна.  …

  • 26 July

    Шарапова Оросын алдартнуудын жагсаалтыг орлогоороо тэргүүлэв

    Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас Оросын шоу бизнесийн ертөнцөд хамгийн их орлого олсон алдартнуудын жагсаалтыг гаргасан байна. Энэ удаад нэрт теннисчин Мария Шарапова нэгдүгээрт бичигджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр 24.4-29.7 сая ам.долларын ашиг олжээ. Харин жагсаалтын хоёрдугаарт нэрт дуучин Ф.Киркоров орсон байна. Тэрээр 10.4 сая ам.долларын ашигтай ажилласан бол гуравдугаарт дуучин Григорий Лепс бичигдэв. Дөрөвдүгээрт хоккейчин А.Овечкин, тавдугаарт телевизийн хөтлөгч …

  • 26 July

    Хатан хаан ямар цалин авдаг вэ?

    Их Британийн хатан хаан II Элизабетийн цалин саяхан (2013 онд) 5 сая фунт-стерлингээр (7,6 сая америк доллар) нэмэгджээ. Ингээд жилд 31 сая фунт-стерлинг авдаг байсан эрхэм дээдэстэн 36,1 саяыг авах болсон байна. Нэгдсэн вант улсын татвар төлөгчдөд хатан хаан болон Букингемийн ордны зарц үйлчлэгчдийн хувийн зардал иймэрхүү тусдаг байна. Гэхдээ сүүлийн 20 жилийн дотор хатан хааны цалин анх удаагаа нэмэгдсэн …

  • 26 July

    Дэлгэр мөрөнд живсэн нэг хүнийг хайж байна

    Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын- Ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд 45 настай, эрэгтэй Ц энэ сарын 21-ний өдөр живсэн тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, цагдаагийн газрын хоёр албан хаагч,  орон нутгийн нэг иргэн нийт есөн хүн, нэг техник …

  • 26 July

    Тахир дутуу болсон ч загвар өмсөгч болсон зоригт дайчид

    Зурагчин Майкл Смокс Амеркийн залуугаараа чөлөөндөө гарсан дайчдын зурагтай хуанли гаргажээ.