Monthly Archives: July 2015

July, 2015

  • 27 July

    Борлосон арьснаас салах таван энгийн арга

    Зуны улиралд нар улам хурц болдог. Хэдий тийм боловч та энгийн хүнсний бүтээгдэхүүнээр гэрийн нөхцөлд борлосон арьсандаа арчилгаа хийж болно. Тараг: Нэг аяга тараг нь арьсанд чийг өгч, байгалийн цэвэрлэгч болж өгнө. Арьсандаа түрхсэний дараа 15-20 минут байлгаад угаагаарай. Буйлсан самар: Энэ самрыг 3-4 цаг усанд байлгаад, дараа нь нунтаглаж нухаш болгоод борлосон арьсандаа түрхээрэй. Байцааны навч: Энэ навчлаг ургамал …

  • 27 July

    Олон улсын шатрын фестивальд С.Чингүүн хүү түрүүллээ

    Чех улсын Пардубице хотноо “Czech open 2015” 26 дахь Олон улсын шатрын фестиваль явагдаж байна. G3 буюу рапид тоглолтын тэмцээнд /1700 хүртэлх/ С.Чингүүн түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ. G2 /2100 хүртэлх/ рапид тоглотын тэмцээнд CM Э.Баасансүрэн 4-р байрт шалгарав. Мөн 24 цагийн Блиц тоглолтын марафон тэмцээнд ФМ С.Билгүүн 120-н тоглолтоос 109-н оноогоор шагналт 5-р байр эзэллээ. Фестивалийн хүрээнд болсон “Polgar superstar …

  • 27 July

    Японы хачирхалтай загварын чиг хандлага

    Япончууд техник технологийн хөгжлөөрөө дэлхийд хамгийн хурдацтай яваа. Магадгүй хөгжлийн хэт хурд нь тэдний загварын чиг хандлагыг ч хурдасгахад нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ тэдний загварыг хачирхалтай сонин, содон гэдэгтэй санал нийлэхгүй хүн гарахгүй байх.

  • 27 July

    Хакухо: Харьж яваа гэсэн тэр нэгэнд хариу өгсөндөө баяртай байна

    Мэргэжлийн сумогийн Нагоя башёд ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 даваа, 1 унаатайгаар түрүүллээ. Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд ёкозүна Какурюү М.Анандыг давсанаар түрүүлэх болзлоо бүрэн хангасан юм. Ийнхүү мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтыг Хакухо 35 түрүү болгож ахиуллаа. Тэрбээр түрүүлсэнийхээ дараагаар өгсөн ярилцлагадаа “Тэмцээний өмнө хэн нэгэн намайг харьж явна гэж ярьсан байсан. Би тийм биш гэдгээ харуулсандаа баяртай байна” гэж өгүүлсэн юм. …

  • 27 July

    Малчид чуулж тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ

    Өмнөговь аймгийн “Малчдын зөвлөгөөн 2015” арга хэмжээ өнөөдөр болж өндөрлөлөө. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг Малчдын зөвлөгөөнд 15 сумын 300 гаруй малчид оролцсон юм. Малчдын зөвлөгөөнөөр “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдвээр аймгийн Засаг дарга Б.Бадраа илтгэл тавьсан бол зөвлөгөөнд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм. Мөн 2012 оны Малчдын зөвлөгөөнөөс …

  • 27 July

    Хил зөрчигчдөд захиргааны хариуцлага тооцжээ

    Долдугаар сарын эхний хагаст улсын хилд хилийн дэглэмийн ес, хил орчмын дэглэмийн 20, хилийн боомт газраар зургаан удаагийн зөрчил гарсныг хилчид илрүүлэн арга хэмжээ авсан байна. Тодруулбал, долдугаар сарын 07-18-ны өдрүүдэд Замын-Үүд, Увс, Баруунтуруун, Үенч, Баян-Өлгий аймгуудын хилийн хэсгээр 21 толгой мал бэлчээрээр хил давж ирснийг чиглэлээр нь буцаан гаргасан байна. Харин Баян-Өлгий, Баруунтуруун, Увс, Баян-Уул, Улаан-Уулын хилийн хэсэгт 48 адуу, 22 үхэр, …

  • 27 July

    Увс, Сэлэнгэд гарсан түймрийг унтраажээ

    Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарчээ. Дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 44 иргэн, гурван автомашинтай, нийт 54 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 11:00 цагт галыг унтраажээ. Улмаар багийн Засаг дарга Н.Баянмөнхөд …

  • 27 July

    Үндэсний бөхийн барилдаан уу, өргөн хэмжээний “шоу” үзүүлбэр үү

    Эрт үеэс улбаатай монгол үндэсний эрийн гурван наадам өнөө үед улам бүр утгаа алдах боллоо. Сурын харвааны хувьд эмэгтэйчүүд оролцдогыг эс тооцвол элдэв хэл амгүй зохион байгуулагддаг гэж  хэлж болмоор. Харин эрийн гурван наадамын гол хоёр төрөл болох хүчит   бөхийн барилдаан, хурдан морины уралдаан нь өнөө цагт  баяр цэнгэл  наадмын  утгаа алдаж  эхлэлээ. Хурдан морьдын уралдааны  хувьд улс төрч голдуу …

  • 27 July

    Whitney Housten-ий охин 22 насандаа өөд боллоо

    “Тэр маань эцэст нь амар амгаланг оллоо” хэмээн гэр бүлийнхэн нь хэллээ. Алдарт дуучин Whitney Housten-ий охин Бобби Кристина Браун долдугаар сарын 26-ны өдөр нас барсан гэж түүний гэр бүл мэдээллээ. Боббиг зургаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 31-нд гэрийнхээ усан санд ухаангүй байхад нь олсон. Тэрээр зургаан сар аппаратаар амьдарсан юм. Гэр бүлийнхэн нь түүнийг амьдруулахын тулд бүх арга хэмжээг авч байсан …

  • 27 July

    Эр хүнд байх ёстой 11 шинж

    Эр хүн ямар байх ёстой вэ ? Ямар эр хүн хүний итгэлыг дааж, сэтгэлийг дэвтээж бусад хүнийг өөрийнхөө араас дагуулж мөн ойлгож чаддаг вэ ? Манай хамт олны зүгээс та бүхэндээ өөрсдийн туршлага дээр үндэслэж эр хүнд байх ёстой 11 шалтгааныг танилцуулж байна. Мөн та бүхэн минь сэтгэгдэлээр эр хүн ямар байх ёстойг бичиж бидэнд үлдээвэл олон хүнд хэрэгтэй мэдээлэл …

  • 27 July

    Дархан-Уул аймгийн прокурорын газраас 3 үеийнхний уулзалт, ярилцлага зохион байгуулжээ

    Дархан-Уул аймгийн прокурорын газар нь Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын Газраас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу “Гурван үе”- н уулзалт ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ. Уг уулзалтанд прокурорын байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор, Монгол улсын гавъяат хуульч Б.Дашням болон Л.Тунгалаг, Б.Оролмаа …

  • 27 July

    Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийгдэх газрууд

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр тус газруудад, заасан цагт цахилгаан хязгаарлана. 27/YII Баянзүрх 10.30-17.30 15, 18-р хороо 13-р хороолол 1-12, 43-р байр, Хүнсний бирж, НДЕГ-ын павильон, Нью тэнүүн өрхийн эмнэлэг, Мета эмнэлэг, Дүүлэн, Алтан удам, Бор товонт, Цэцэрлэгжилт, Наран фүүдс, Талст Трейд, Онон номин, Мөнх-Оюу, Иш ББ, Георесурс, Нинжин трейд, Зүмбэр орд, Эм Жи Икс, Шилмэл …

  • 27 July

    Гаалийн албан тушаалтан авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллах хугацаандаа Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүллээ. Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг …

  • 27 July

    Өнөөдөр сэтгүүлч С.Баттулгыг нээлттэй шүүнэ

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  сэтгүүлч С.Баттулга нарыг шүүх хурал 13:30 цагт болно. Тэднийг шүүх хурал энэ сарын 09-ны өдөр болсон ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүгч С.Батжаргал хууль бусаар INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг эх сурвалжийн хамт цагдан хорьсон. Шүүх хуралд  улсын  яллагчаар  БЗД-ийн  прокурор Н.мөнхжаргал,  шүүгчээр  С.Батжаргал  оролцож байгаа.  Шүүгч  С.Батжаргалын хувьд 2014 оны …

  • 27 July

    Монголын гурван музей “google cultural institute”-д нэгдлээ

    Google компани Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд болон Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын соёлын баялгийн дээжээс Гүүглийн Соёлын Хүрээлэн, Монгол улсын зарим хотууд болон тэдгээрийн ойролцоох нутгийн 360 градусын зураглалыг Google Street View-ийн санд оруулснаа танилцууллаа. Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдсан юм. Одоогоор дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий Google Street View-д Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншандын хотуудын хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, хөдөө …