Monthly Archives: July 2015

July, 2015

  • 27 July

    Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга

    Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг. Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин Ходоодны шархлаа юм. -Тарвагны тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ. -Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад сайн. Өдөрт 3 удаа …

  • 27 July

    Кикуми Тоторогийн аймшигт түүх

    2002 оны хавар Токиогийн галт тэрэгний өртөөн дээр вагонуудын нэгэнд гэнэт түймэр гарч зорчигчдыг яаралтай буулгасан байна. Хэдэн цагийн дараа албаны хүмүүс зорчигчдын орхисон ачаа тээшийг цэгцэлж байгаад нэг цүнхэн дотроос цус царцаам аймшигтай зүйл олжээ. 4 мөчөө тайруулсан өсвөр насны охиныг зөвхөн амьсгал авах төдий нүх гаргасан гялгар уутаар битүү ороогоод хийсэн байлаа. Орилж хашгируулахгүйн тулд дууных нь хөвчийг …

  • 27 July

    Борлуулалт нэмэгдүүлэх “7X” буюу “Мастер борлуулагч” сургалт 8 сарын 1,2-нд хичээллэнэ

    Хэрэглэгчийнхээ зан үйлийг судал Манай хэрэглэгч хэн вэ, тэд хэдийд худалдаж авдаг вэ, тэд одоо хаана байна, юуг худалдан авахыг хүсэж байна вэ, хэрхэн худалдан авдаг вэ гэсэн олон асуултыг ар араас нь тавьж болно. Хамгийн гол нь ямар шалгуураар тэд шийдвэр гаргаж буйг бид бүрэн хэлж чадахгүй. Үүнийг хэрэглэгчийн “хар хайрцаг” гэнэ. Борлуулалтын танилцуулга буюу сэдэл өгөхөд хариу үйлдэл …

  • 27 July

    Ш.Гунгаадорж: Байгалийн ган, зуд гэдэг хүний хариуцлагын шалгуур

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.  -Та сайхан зусч байна уу? -Сайхан зусч байна. -Та их завгүй байдаг юм байна. Ямар ажил хийж байна вэ?  -Өөрөө өөртөө л ажиллаж байна гэх үү дээ. Хүмүүст зөвлөнө, энд тэндээс зөвлөгөө авна. Засгийн газар, Хөдөлмөрийн яаманд нэг өрөө гаргаж өгсөн. Тэнд сууна, ажил мундахгүй юм аа. -Энэ зун зарим нутгаар гантай байна. …

  • 27 July

    Чингисийн талбайд энэ сарын 30-нд “Алдрын хүндэтгэл” арга хэмжээ болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус түүхэн үйл явдлыг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийг …

  • 27 July

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун аймгуудад ажиллаж байна

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан,  Архангай аймгуудад  ажиллахаар өчигдөр замдаа гарлаа.  Засгийн газрын гишүүний хүрээнд зарим аймгийн ард иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг ярихаас гадна санал хүсэлтийг нь сонсохоор ажиллаж байна. Түүнээс гадна баруун аймгууд дахь Зэвсэгт хүчний ангиуд, цэргийн штабуудад ажиллах юм.  Түүнийг дагалдаж …

  • 27 July

    Н.Цогбадрах: Тарваган тахлын вакциныг хийж эхэлсэн

    Ховд аймгийн Булган суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоосон. Энэ талаар Зоонозын өвчин судлалын ундэсний төвийн дарга Н.Цогбадрахаас тодрууллаа. -Ховд аймагт тарваган тахлаар хүн нас барж, хөл хорио тогтоосон. Одоо байдал ямар байна вэ? -Ховд аймгийн Булган суманд долдугаар сарын 11-нд 12 настай хүүхэд тарвага өвчиж, махнаас нь идсэн байгаа юм. Ингээд суганы булчирхай нь цочиж, өндөр …

  • 27 July

    250 халимыг далайн эрэг рүү түрж хэрцгийгээр хяджээ

    Далайн эрэг цусанд будагдсан ба 250 үхсэн халим далайн эрэг дээр байсан юм. Учир нь халимны ан эхэлсэнтэй холбоотойгоор завьтай иргэд халимнуудыг хөөн далайн эрэг рүү хөөж тэнд байгаа тосгоны иргэд зэвсэглэн халимнуудыг хүлээж байсан юм. Халимнуудыг түрэгдэн ирэхэд далайн эрэг дээр шууд алж, хөнөөж байсан юм. Дани улсад халим агнахыг хориглодог бол Фарерын арлуудад зөвшөөрсөн байдаг юм. Халимны агнуур …

  • 27 July

    Жүжигчин А.Цэгмидэд Гавьяат цол олгох хүсэлт гаргажээ

    Ахмад жүжигчин МУСТА А.Цэгмидэд гавьяат цол өгөх цаг нь болсон талаар зохиолч Б.Шүүдэрцэцэг  цахим хуудсаар дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүсэлт гаргажээ. ” Авьяасанд арын хаалга байдаггүй ч шагнал урамшилд алаг үзэл бүү байгаасай! МУСТА А.Цэгмид гэж их урлагийн үнэнч байлдагч Гавьяат жүжигчин цол авах цагнь болсон гэж бодном. Тийм ээ, Холливудад ардын гавьяат гэж үгүй. Гэвч бид энэ үнэлэмжээр амьдарч, …

  • 27 July

    Салахын өмнө асуух зургаан асуулт

    Барууны орнуудад анхны гэрлэлтийн 40-50 хувь нь салалтаар дуусдаг талаар харамсалтай тоо баримт гарчээ. Мэдээж хэрэг хайр дурлалаараа гэрлэсэн ч хэн хэнийгээ сайтар мэдээгүй байсан гэдэг шалтгаан хэлдэг аж. Гэхдээ бие биеээ сайн танихдаа гол нь биш ойлгож мэдрэхдээ л хамаг шалтгаан оршдог хэмээн гэр бүл судлаачид тайлбарладаг гэнэ. Үнэн хэрэгтээ салалт хэзээ ч таны бодсон шиг сайн үр дагавар …

  • 27 July

    Б.Мөнхтогтох: Монгол улс олон улсын жишигт нийцсэн цацрагийн хяналтын тогтолцоотой

    МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохтой ярилцлаа. – Цөмийн болон цацрагийн хяналт гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй. Ер нь аль салбарт ямар чиглэлийн хяналтыг хэрэгжүүлж байна вэ? – Цацрагийн талаар ярихаар иргэдэд эхлээд атомын цахилгаан станц, байгаль орчинд хор хөнөөлтэй уран гэдэг талаас нь төсөөлдөг. Тэгээд ашигтай, тустай хэрэглээг нь мэддэг ч болгоомжилж эхэлдэг юм шиг санагддаг. Гэтэл цацраг …

  • 27 July

    Шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авахаар боллоо

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авна. 27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг …

  • 27 July

    Дэлгэр зуны налгар говьд Дэнж хотойтол Монгол наадам эхэллээ

    Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жилийн наадам Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Говийн бүсийн хурдан морины уралдаан, “Говь шанхын хурд-5” наадмыг Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэснийг аймаг байгуулагдсаны 84 жилтэйгээ хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог юм. Монгол эх орныхоо үүдэн босгонд өнө мөнх оршихын бэлэгдэл болж ирсэн Өмнөговь аймгийнхаа баяр наадам болон …

  • 27 July

    Налайхын замд яагаад авто осол их гардаг вэ?

    Налайхын зам буюу Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дээр дандаа хүний амь авч оддог аймшигт ослууд гардаг. Хууччуулын яриагаар дээхнэ үед цэргүүд ачиж явсан машин онхолдож буг чөтгөр шүглэсэн гэж ярьдаг юм билээ. Зарим нэгний яриагаар ногоон дээлтэй сүнс харагддаг ч гэж ярьдаг. Миний бие нэгэн учир мэдэх мундаг хүнтэй хамт тэр замаар явж байхад тэр хүн намайг хурдаа …

  • 27 July

    Сураггүй болсон хүүг олжээ

    Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар таван настай, эрэгтэй М энэ сарын 26-ны өдрийн 13:00 цагт төөрч сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, нэг автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн өдрийн 23:00 цагт төөрсөн хүүг иргэд …