Monthly Archives: August 2015

August, 2015

  • 31 August

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ДАШТ-д оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын /ГУТОТС/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 2015 онд ОБЕГ-ын даргын тушаалаар ГУТОТС-ын үндэсний шигшээ багийг байгуулсан бөгөөд тамирчдын хувьд тус спортоор үндэсний шигшээ баг байгуулагдсаны анхных нь тэмцээн юм. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шигшээ багийн тамирчдад хандан, …

  • 31 August

    УИХ-ын дарга хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан 2015 оны 9 дүгээр сарын 13-ны Ням гарагийн 11 цаг 40 минутаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын …

  • 31 August

    Ц.Цолмон: Чөлөөлөх дайн Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм

    1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг Сүхбаатар, Дорноговь аймгуудад энэ сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэсэн бол өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ялалтын 70 жилийн ойн баярын хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт ахмад дайчид аа, Эрхэм хүндэт Ерөнхий сайд …

  • 31 August

    Хэвийн бус гадаад төрхтэй ч алдрын оргилд гарч чадсан жүжигчид

    Голливудын шаардлагыг хангахааргүй зүс царай, бие бялдартай хэдий ч үзэгчдийн хайрыг татаж, нэрд гарч чадсан жүжигчдийн тухай энд өгүүлье. Питер Хэйден Динклейдж бол америкийн театр, киноны жүжигчин бөгөөд 1969-06-11-нд төржээ. 1995 оноос жүжигчний гараагаа эхэлсэн ба 2003 онд “ Өртөөний бошго “ кинонд тоглосныхоо дараа нэрд гарч эхэлсэн юм. Динклейдж удам дамжсан ахондроплази өвчтэй төрсөн нь түүнийг одой биетэй болгожээ. …

  • 31 August

    О.Чинбаярын орчуулгууд буюу монгол бахархлын нэгэн жишээ

    Уг нь сэтгүүлзүй, утга зохиол хоёрт садансах шалтгаан байхгүй. Гэхдээ Монголд энэ хоёрыг садансуулах, заримдаа бүр нэг юмны хоёр тал мэт хүлээж авах байдал бараг соёл болж тогтсон үе бий. Чадалтай сайн зохиолч, яруу найрагч, орчуулагч гэдэг шалгуураар сонины нэг редакцид шилдгүүд бөөгнөрсөн сүүлийн тохиолдол нь 1994-1996 оны үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин гэж хэлж болно. Тэр үед …

  • 31 August

    Хувийн санхүүг зөв удирдах есөн зуршил

    Тогтмол мөнгө хадгал. Амьдрал баян, тохиолдох элдэв зүйлүүд таныг хүрээлэн байж байгаа болохоор үүнтэй эвлэрэн ямар ч мөнгөний хэрэгцээ шаардагдах үйл явдлыг урьдчилан тооцоололгүйгээр хадгаламж руугаа мөнгө хийж байх хэрэгтэй. Цалин буухлаар автоматаар хадгаламж руу тань мөнгө татдаг үйлчилгээ банкнуудад байдаг. Үлдсэн мөнгөө авч байгаа цалингаа гэж бодож, хэрэглээгээ зохицуулж сур. Зарлагаа сайн хяна. Залуучууд, залуу айл өрхүүдийн хамгийн том …

  • 31 August

    Дахин төлөвлөлтийн хүрээнд энэ жил 2500 айлын орон сууц ашиглалтанд орно

    “Өнөөдөр” сонин энэ удаа редакцдаа нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Стандарт проперти” группийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, “Баганат өргөө” ХХК-ийн Байгууллагын удирдлагын газрын захирал Б.Өлзийцэцэг нарыг урьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа. -Энэ онд хаана, хэдэн айл …

  • 31 August

    Цус сорогчид үнэхээр байдаг уу?

    Порфири, вампиризм зэрэг үгнүүдийг та урьд нь сонсож байсан уу? Байгалийн шинжлэх ухааны үүднээс “вампиризм” гэдэг нэр томьёо нь хануур хорхой, сарьсан багваахай зэрэг цус сорогч амьтдад хамаарах үзэгдэл юм. Харин Европын ард түмнүүдийн үлгэр домогт шөнө дөлөөр булшнаасаа босч амьд хүмүүсийн цусыг сордог аймшигт мангасыг вампир (цус сорогч) хэмээн нэрлэдэг байна. Аливаа үлгэр домог, тэр тусмаа дэлхий даяар өргөн …

  • 31 August

    Яруу найрагч Э.Хархүүгийн зээ охин 16 настайдаа анхны номоо гаргалаа

    Өмнийн говь нутгаас төрсөн алдартай яруу найрагчдын нэг болох монголхэл-уранзохиолын багш Эрэнжидийн Хархүүгийн зээ охин Б.Нандинцэцэг шүлэг, дурсамж, эссегээр бүтсэн анхны номоо хэвлүүлэн уншигч олондоо өргөн барилаа. Тэрээр 1999 онд төрсөн, Тольт дунд сургуулийн 12-р ангийн сурагч бөгөөд тус сургуулийн нэрэмжит “Уран жиргээ” наадмаас алтан медаль, яруу найргийн “Хүрэл тулга” наадмаас мөнгөн медалийг тус тус хүртэж байсан юм. “Өвөө! Би …

  • 31 August

    Хархнууд дөнгөж төрсөн нярайг иджээ

    Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн Андхра-Прадеш мужид нэгэн хүү мэндэлжээ. Уг хүү төрөлхийн эрүүл мэндийн асуудалтай байсан учраас түүнийг Гунтура дахь нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 20-ны өдөр түүнд мэс ажилбар хийсэн бөгөөд инкубаторт хийсэн аж. Гэтэл долоо хоногийн дараа эцэг, эхэд нь бяцхан хүү нь нас барсан гэж мэдэгджээ. Эмнэлгийн захиргаа хүү мэс ажилбарын дараах хүндрэлүүдээс болж таалал төгссөн хэмээн …

  • 31 August

    Алдарт хүмүүсийг зурсан уран зураг

    Алдартай хүмүүсийн хамгийн сайхан бөгөөд гайхалтай уран зураг. Тэд бусдад үргэлж гэгээлэг зүйлсийг сургаж байдаг.

  • 31 August

    Өвөрмонгол малчид малынхаа арьсыг шатааж “тэмцэж” эхэллээ

    Өвөрмонгол малчдын гол амьжиргаа болсон мал болон арьс нэхий нь үнэгүйдсэнд тэд дургүйцэж “тэмцэж” эхлэж байна. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчид нэгдэж мал болон арьс нэхийний үнэ ханшийг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьжээ. Амьжиргааг нь залгуулгадаг мал болон арьс нэхийг Хятадууд зориудаар үнэ ханшийг нь унаган хямд авч байгаад бухимдсан иргэд өчигдөр орой цуглацгаан арьс нэхийгээ шатаасан байна. Хятадуудад хямд өгсөнөөс …

  • 31 August

    Люси Лью тээгч эхийн тусламжтай хүүтэй боллоо

    Холливуудын нэрт жүжигчин Люси Лью тээгч эхийн тусламжтай өчигдөр 11.00 цагт 3.8 кг хүүтэй болсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр хүүтэйгээ авахуулсан зургаа твиттертээ байршуулаад “Хөөрхөн үртэйгээ. Гайхалтай байна. Үнэхээр гайхалтай байна. Би жаргалтай байна” гэж жиргэжээ. 46 настай жүжигчин хүүгээ Рокуэлл Лиу хэмээн нэрлэсэн байна. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Us Weekly” сэтгүүлд “Ээж, хүү хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Тэд жаргалтай …

  • 31 August

    Зөрчлийн 100 оноо нь дуусвал эрхээ хасуулна

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд жолооч нарт зайлшгүй тайлбарлах ёстой шинэ заалтууд нэмэгдэж орсон. Үүний нэг нь жолоочийн зөрчлийн оноо юм. Хуулийн дагуу жолооч бүр “Зөрчлийн 100 оноо”-той болох бөгөөд зам, тээврийн ямар нэгэн зөрчил гаргах үед энэхүү онооноос нь хасагдах аж. Ямар зөрчил гаргаснаас хамаарч 10-50 оноо хасагдах бөгөөд зөрчлийн оноо нь хугацаагүй …

  • 31 August

    Нисэхийн замд овор ихтэй бараа автобус руу уналаа

    Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн замд том оврын ачаа ачиж явсан машинаас цахилгааны зориулалттай том эд ангийг автобус руу унагаасан хэрэг гарсан байна. Зорчигчдыг даруйхан буулгасан бөгөөд уг хэрэг том автобусуудын явах чиглэлд өөрчлөлт оруулснаас болж ийм төрлийн жижиг осол цөөнгүй гарах болсныг хэлсэн онцолсон байна. Мөн овор ихтай ачаа авч явах норм стандартыг мөрдүүлж байгаа эсэхийг дээрх ослоос …