Monthly Archives: November 2015

November, 2015

  • 24 November

    Жилд 1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах зуухыг ашиглалтанд орууллаа

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний  өртөг зардлыг бууруулах зорилтын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехд технологийн шинэчлэл хийгдлээ. Дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар сольж, 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулах төслийг өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын …

  • 24 November

    Орон сууцны конторууд иргэдээс их хэмжээний мөнгө завшиж байсныг тогтоожээ

    Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/-аас иргэдийн гомдлын дагуу хувийн орон сууцны конторуудад шалгалт хийж, иргэдээс мөнгө завшиж байсныг илрүүлжээ. Шалгалтаар “Тэлмүүн од” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр нэг өрхөөс сард 2800 төгрөг, “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК ус дулаан дамжуулалтын төлбөр нэрээр 2600 төгрөг, “Бадамлах нар” ХХК насос, тог нэрээр …

  • 24 November

    Анхаар: Хурдтай тархаж буй Facebook вирусаас ингэж сэргийлээрэй

    Өчигдрөөс Монголын “Facebook” сүлжээнд аюултай вирус маш хурдан тархаж эхэллээ. Тодруулбал, тус вирус нь “Facebook Chat”-аар дамжин хэрэглэгчийн компьютер, гар утсыг гэмтээдэг байна. Хэрвээ вирус танд тархах нөхцөл үүссэн бол хаанаас, хэн нэмсэн нь мэдэгдэхгүй олон тооны групп чатад та нэмэгдсэн байх болно. Тэрхүү чатын notification нь ирэхдээ “Таны үүсгэсэн групп чатанд … хүн тэгж бичлээ” гэх мэтээр ирнэ. Хэрэглэгч …

  • 24 November

    Жастин Бибер Селена Гомез нар эргэн нийлжээ

    Олон удаа салж нийлсэн холливудын хамгийн залуу хосууд Жастин Бибер, Селена Гомез нар эргэн нийлжээ.  Бибер реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендел Женнертай хайрын раманс үүсгээд байсан ч Селенаг мартаж чадаагүй бололтой. Эргэн нийлсэн хосууд  энэ сарын 20-нд Калифорни дах Беверли Хиллзын “Montage” зочид буудалд цагийг хамтдаа өнгөрөөж буй нь олны анхааралд өртсөн байна. Тэдний инстаграмдаа тавьсан зураг болон дүрс …

  • 24 November

    ”БУРИАД ПОП-МЮЗИК” шоу тоглолт болно

    ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийнтоглолтоо 12 сарын 03 нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байгаа билээ. “Buriad Pop-music” шоу концертыг ганцхан удаа Улаанбаатар хотноо тоглох бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Buriad Pop-Stars” нэгдэл, Нюанс хамтлаг анх удаа Монголд зохион байгуулж байгаа юм. “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдлийн бүрэлдэхүүнд ОХУ …

  • 24 November

    “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн ажиллагааг 20-25 жил хангах боломж бүрдлээ

    Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтворгүй байгаа энэ үед “Эрдэнэт” үйлдвэр үр ашгаа нэмэгдүүлэх, технологийн хоёр дахь шинэчлэлээ өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухтай хамт Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулсан юм. Тус үйл ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үг хэллээ. Хаягдлын …

  • 24 November

    Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны шинэ буудал /видео/

    Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд 2006 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн газарт санал болгосон билээ. Харин уг төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн …

  • 24 November

    72 цагийн эмийг хэтрүүлэн хэрэглэбэл….

    Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд дам яриа болон жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн талаар мэдлэг дутуу байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгаа. Тухайлбал 72 цагийн эмийг тогтмол хэрэглэснээр арьс сайхан болдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Тэгвэл 72 цагийн эмийг жилдээ дээд тал нь 1-2 удаа хэрэглэх бөгөөд түүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд цус алдах, цэвэрших, үргүй болох зэрэг эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар …

  • 24 November

    Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно

    Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015″ аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна. Торгон …

  • 24 November

    Ү.Амарбат: Сургаар биш судалгаагаар ярих ёстой

    “Оюуны олимп” болон “Аггон” илтгэх урлагийн  үндэсний тэмцээний ялагч, Үндэсний шилдэг илтгэгч,  Монголын Лектор төвийн сургагч багш, Монголын Лектор төвийн Орхон салбарын захирал Ү.Амарбаттай ярилцлаа – Илтгэх урлагийг зүгээр нэг ярих бус сэтгэх урлаг гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй мэт санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү? – Тийм шүү. Илтгэх ур чадвар бол амаар ярьж байгаа үг юм гэдэг ойлголт …

  • 24 November

    “Галын дөл өөдөө” ёслол боллоо

    “Эрдэнэт” үйлдвэрийн 46 ажилтан өнөөдөр өргөө цагаан гэр, орон сууцтай боллоо. Компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтан, гамшгийн улмаас орон гэргүй болсон 9 иргэнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр гардуулав. Мөн энэ үеэр үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн байрны залгаа барилгыг 37 айлын орон сууц болгон “РСЦ” …

  • 24 November

    Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн …

  • 24 November

    Давхар иргэншил буюу авлига аваад асуудалд орвол зугтсаар байх уу

    Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орон. Энэ нь нэг ч талаараа сайн. Нөгөө талаас манайд давхар иргэншлийг дэмжигчид нь голдуу улстөр, бизнесийн хүрээний томчууд байдаг бөгөөд дэлхийн зарим орныг дуурайн хоёр болон түүнээс дээш орны иргэншлийг зөвшөөрөх юм бол дээрх бүлэглэлүүдээс тусад нь жирийн иргэдэд зориулж хуульчилж өгөх ёстой. Учир юу хэмээвээс сүүлийн үед манайд төрд томоохон албан тушаалд очсон …

  • 24 November

    Д.Дагвадорж аврага халуухан бүсгүйг болзоонд урьжээ

    “Хуанжу гэг” киногоороо анх монголчуудын танил болсон Хятадын алдарт жүжигчин Жао Вэй сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой оройн хоол идсэн тухайгаа сошиал сүлжээгээр цацсан нь фэнүүдийнх нь анхаарлыг татав. Хятадын Фэйсбүүк гэгддэг Weiboсүлжээнд тэрбээр “Найз нар болон их аварга Асашёорюүгийн хамтаар оройн хоолонд орж оройжин хөгжилдлөө. Асашёорюү бол домог болсон хүн, тийм учраас би маш их баяртай байна” гэж …

  • 24 November

    Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлаар иргэдийн саналыг нээлттэй сонсоно

    “Ажлын хэсэг байгуулах тухай” А/893 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаар нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг, хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах ажлын хэсгийг тус тус батлав. Нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах  төлөвлөгөө, шаардлагатай төсвийг баталж,  ажлын хэсгүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын …