Monthly Archives: November 2015

November, 2015

  • 20 November

    Өрхүүдээс хууль бусаар мөнгө авдаг нь илэрчээ

    Орон сууцын зарим конторууд байр, цахилгаан, дулааны мөнгө дээр хууль бусаар төлбөр нэмж авдаг, түүнийгээ хаацайлахын тулд “Ус дулаан дамжуулах төвийн зардал”, “Узелийн цахилгааны зардал”, “насос тог” зэрэг үг бичин хэрэглэгчийг төөрөгдүүлэн 2600-11 мянган төгрөгийг сар бүр илүү авдаг болох нь тогтоогджээ. Тэд энэ үйлдлээ хаацайлахын тулд “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “узелийн цахилгааны зардал”, “насос тог” зэрэг үг бичин …

  • 20 November

    А.Отгонбаяр “Би нэвтрүүлгээс гараагүй худлаа мэдээлэлд бүү итгэ”

    Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж чадсан авьяаслаг залуу. Шилдэг наймд илт давуугаар үзэгчдийн саналаар ялалт байгуулан ялагчийн төлөө өрсөлдөх болсон. Тэгвэл түүнийг хагас финалд орохгүй хэмээн өөрийн саналаар гаргалаа гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахимаар цацагдаж эхэлсэн билээ. Энэ мэдээлэлд А.Отгонбаяр “Өглөөний мэнд найзуудаа. Иймэрхүү худал мэдээлэлд битгий …

  • 20 November

    Салаавчаас шатаах моод дэлгэрүүлж буй Ч.Сайханбилэгийн засаглал

    Хойно сургууль төгсч ирснээ гайхуулах мэт салаавч үзүүлж бүр үзүүлэх үзүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнийхээ өөдөөс хоолойгоо засч ирж байгаад “түй май”-тай нь хамт салаавч үзүүлж пээдэлзэж байсан Ч.Сайханбилэг Монголын Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа ийм үйлдэл үзүүлж байсан юм чинь одоо Ерөнхий сайд болсон түүнд хэн юу хэлэх вэ гэсэн шиг юм бодож явна. Ард түмэн рүүгээ салаавч …

  • 20 November

    Сэргээгдэх эрчим хүчний салбарт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авах боллоо

    АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн дэд хорооны хуралд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Дэд хорооны хурлаар “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн 2015 оны хагас жилийн тайланг хэлэлцэж, үр дүнг танилцууллаа. Дараа нь Бангладеш, Руанда, Уганда, Монгол улсын хөрөнгө …

  • 20 November

    Барилгын бетон цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулж байна

    Хүйтний улирал эхэлж гадна агаарын хэм 0 хэмээс бага болсон учир барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна. Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн …

  • 20 November

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: ”Чингис”,”Самурай” бонд, Хөгжлийн банкинд маш олон ноцтой асуудал илэрсэн

    Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сард байгуулсан. УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг бондуудын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн тайлангаа тавих хугацаа хойшлогдсоор өнөөдрийг хүрээд байгаа. Тэд нэгэнт гаргасан дүгнэлтээ УИХ …

  • 20 November

    “УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ – 2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 22 хүртэл “Мишээл …

  • 20 November

    Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ

    Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аймаг, нийслэлийн “хурган” дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Өөртөө хэдэн арван саяаар нь урамшуулал өгдөг нь багадаад одоо дээд тушаалтандаа “бөхөлзөх” гэж татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг нь үр ашиггүй цацаж эхэлсэн байна. Үүний нэг жишээ болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой нэгэн мэдээлэл өнөөдөр твиттерээр цацагдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн …

  • 20 November

    Ш.Хишигт: Хань маань арга мухардахдаа өөрийгөө золиослосон

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж өөрийгөө галдсан харамсалтай явдал болсон билээ. Тэрээр одоо ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасагт эмчлүулж буй. Түүний эхнэр Ш.Хишигттэй цөөн хором ярилцлаа. -С.Эрдэнэ гуайн биеийн байдал сайнгүй байгаа үед уулзаж байгаад уучлаарай. Хэрэг явдлыг та бүхэн анх яаж мэдэв? -Тэр явдал болох өдөр би гэртээ …

  • 20 November

    БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

    БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа. Тэтгэлэг: Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Суралцах хугацаа: Нэг жил/ хагас жил Даатгал: Оюутнууд БНСУ-д ирэхээсээ өмнө даатгалд хамрагдсан байх ёстой. Хэрэв БНСУ-д даатгал хийлгэвэл дунджаар жилийн 150,000 вон болно. Үүнд ердийн эмчилгээ, эм, хагалгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үнэ багтсан. Шүд болон гоо сайхны ажилбар хамаарахгүй. Бүрдүүлэх материал: …

  • 20 November

    Таавар эвдсэн харцагын цолны найр болно

    Хүннү гүрний 2224, их монгол 809,  АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмаар үзэгч  бөх сонирхогчдынхоо мөн ховд нутгийнханыхаа магнай тэнийлгэж цэнгэлдэх дүүрэн үзэгчид наадамчдыг өндөлзүүлэн шуугиулж таавар эвдсэн бөх бол яахын аргагүй Ховд аймгийн Чандмань сумын харъяат “Од” группын бөх монгол улсын харцага Нямаагийн Батзаяа билээ. Тэрээр хүчит бөхийн барилдааны тавын даваанд зүүний манлай Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаярт …

  • 20 November

    Г.Маралмаа, Т.Цогт нарыг өршөөлийн хуульд хамрууллаа

    Бянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 2-25 тоотод оршин суух 24 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Г.Маралмаа гэгч нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэртээ 4 настай дагавар охинЦ.Оюу-Эрдэнийг  биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож бие махбодид ньхүнд гэмтэл санаатай учруулсны улмаас 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, Шүүх …

  • 20 November

    Гадаадад эмчлүүлэхийн тулд 100 гаруй тэрбумыг зарцуулжээ

    Гадаадад эмчилгээ хийлгэхээр явж буй монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэх тооцоог Монголбанкнаас гаргажээ. Харин эмчилгээний зардлын 94 хувь нь БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайландад шингэсэн байна. 2011-2014 оны хооронд дээрх улс руу Монголоос 13.6 мянган иргэн эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд нэг эмчлүүлэгчийн дундаж зардал 3182 ам.доллар гэж үзжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар манай …

  • 20 November

    Франц улс руу галт тэргээр зорчдог боллоо

    БНХАУ-ын төмөр замын корпораци, “УБТЗ” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг, Францын Үндэсний төмөр замын корпораци хамтран Бээжин-Улаанбаатар-Франц гэсэн шууд галт тэргийг анх удаа аялуулж эхэллээ. Ази-Европыг холбосон энэхүү шинэ гарц нь Монголын хэрэглэгчдэд боломж авчирч байгаа юм. Анхны Монгол зорчигчид өнөөдөр Франц улсыг зорих юм.  Бээжингийн галт тэрэг Улаанбаатарт 15:15 минутанд орж ирэн Төв вокзал дээр зогсоно. Анхны зорчигчдод зориулсан арга хэмжээ 30 …