Monthly Archives: November 2015

November, 2015

  • 25 November

    Хийлч Дээгий нүүрээ даран хэнээс цугтав

    Хийл хөгжмийг уйлуулдаг, дуулуулдаг Дээгий Улсын филармонийн уран бүтээлч болон данстай явсан цаг саяхан. Харин тэрээр энэ удаад “Авьяаслаг Монголчууд” тэмцээний шүүгчийн ажлаар үзэгчидтэй цэнхэр дэлгэцээр уулзах болсон. Гэхдээ хийлч бүсгүйн тухайд үзэгчид ам муутай байгаа бөгөөд мэдрэмжгүй хандлаа хэмээн шүүмжлэх нь ихэссэн бол энэ тухай зарим нь шоуны цаанаас нь түүнд өгсөн дүр шүү дээ хэмээн өмөөрөх болсон.  Ямартаа ч шүүгч Дээгий манай гэрэл зурагчны дуранд өртөөд …

  • 25 November

    Топ моделийн нууц задарлаа

    Топ модель Топ модель Пүүжээ буюу Д.Пүрэвсүрэн йогоор хичээллэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэрээр ямар амжилтад хүрч байгаагаа өөрийн хувийн хуудсаараа дамжуулан дэлгэжээ. Ямартай ч өдөрт заавал өөртөө цаг гаргахыг уриалж буй жүжигчин бүсгүй шаргуу дасгал сургуулилалт хийж, энэ хэрээрээ йогт улам дурлаж буй бололтой.Топ модель Пүүжээ буюу Д.Пүрэвсүрэн йогоор хичээллэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэрээр …

  • 25 November

    Х.Баттулга “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ

    УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Нэр төрд нь халдлаа хэмээн “Монголын Үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилж байсан тэрбээр энэ удаад “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус сонины өнгөрсөн долоо хоногийн дугаарт гарсан “Шинэ төмөр зам төслийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэсэн …

  • 25 November

    “Эмоци”-ийхан бүл нэмэх нь ээ

    Хошин урлагийн отгон продакшн “Эмоци”-ийн жүжигчин Ариука буюу Ариунцэцэг өнгөрсөн наймдугаар сард сүй тавьснаа фейсбүүк хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан юм. Тэрээр анх телевизийн олон ангит кинонд жүдочин охины дүрийг бүтээн олны танил болж байсан билээ. Харин үүнийхээ дараа тэрээр “Эмоци” продакшинд ажиллаж гаднах төрхөндөө эрч өөрчлөлт хийн “мисс” болсон гэхэд хилстэхгүй. Ариука хамгийн сүүлд буюу өдөр бүр “Боловсрол” суваг телевизээр гарч буй “Их хотын залуус” олон ангит кинонд тоглосон юм. Тэгвэл жүжигчин бүсгүй маань хайр дурлалдаа умбан найз залуутайгаа гэр бүл …

  • 25 November

    “Хүүхдийн урлан”-г зарж мөнгө олно

    Нийслэлийн удирдлагууд өрөнд орж, мөнгөний хэрэг яаралтай гарсан хүн эд хөрөнгөө зардаг шиг хотын захиргаанд байгаа барилга, обьектуудыг зарахаар болжээ.  Нийслэлийн ИТХ-аар энэхүү асуудлыг хэлэлцүүлж энэ ондоо багтаан нийтдээ 93 тэрбум төгрөгийн барилга, обьект зарахаар төлөвлөжээ. Гэвч энэхүү төлөвлөгөө он дуусч байхад биелүүлэгүй учир ирэх 2016 он уруу шилжүүлж яаралтай худалдахаар шийджээ. Хотын удирдлагууд ирэх онд Хүүхдийн урлан бүтээх төв, тэргүүтэй …

  • 25 November

    Японд Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг гэв

    Японы Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ивасаки Тоорү Мияконожо хотын даргаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд илгээсэн мэндчилгээг дамжууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл “Сайн харилцаа удаан үргэлжилдэг гэдэг. Манай …

  • 25 November

    “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийнг 33 дахь жилдээ зохион байгууллаа

    Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, нийслэл, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн энэ 23-ны өдөр боллоо. Тус тэмцээн нь 33 дахь жилдээ …

  • 25 November

    27 настай жирэмсэн эмэгтэй хүүхэдтэйгээ хамт амиа алджээ

    Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн 27 настай эмэгтэй энэ сарын 21-нд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж эх, хүүхэд эндсэн гэж байгаа бол эмнэлгийн зүгээс “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө” гээд халгаахгүй байгаа юм. Тэгвэл талийгаачийн аав Л.Лагсаннамдаг дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Эх болон хүүхдийн цогцосыг …

  • 25 November

    Нийслэлийн мөсөн гулгуур шиг зам талбай иргэдийн самбааг сорьж байна

    Сүүлийн өдрүүдэд нийт нут гаар цас орж, хүйтний эрч чангарч байна. Өн гөрсөн жилийн энэ үетэй харь цуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг мэр гэжлийн байгууллагынхан он цолж байна. Өнгөрсөн сарын 25-нд анхны цас орж, өвлийн улирал нийслэлчүүдийн хаалгыг тогшсон. Түүнээс хойш сарын хугацаанд хэд хэдэн удаа их, бага хэмжээгээр цас унаж, нийслэл хотын иргэд халтиргаа гулгаатай нүүр …

  • 25 November

    Хөвсгөл аймагт “Манлай малчин” төслийг хэрэгжүүлж байна

    Уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатар “Манлай малчин” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. “Манлай малчин” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн сум бүрт очин Улс, аймаг, сумын манлай малчдыг …

  • 25 November

    Албан тасалгаандаа бэлэн мөнгөөр авлига авсан гэв үү

    УИХ-ын сонгууль дөхөөд Монголын улс төрөөс “хиншүү” үнэртэх ойртож байна УИХ-д суудалтай  улс төрийн нам бүлэглэлүүд өөр хоорондоо  өрсөлдөхөөс гадна  нам дотроо сандал суудал, байр сууриа бататгахаар улайрч  эхлэв бололтой. Үүний жишээ бол АТГ-аас ар араас нь улс төрчдийг “намнаж” байгаа үйлдэл гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүний цөөнгүй жишээг дурьдаж болно. Нэгэн цагт  Женко Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж …

  • 25 November

    Иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож,баталгаажуулах тухай” А/903 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 28 иргэн, нэг аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг олгов. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

  • 25 November

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан, Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан  хуралдаан  тус тус болно. 1. Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад …

  • 25 November

    “Counter Strike”-д 10 жил амьдарсан Хятад охин

    1999 онд бүтээгдсэн цагаасаа хойш манайхан гэлтгүй гаднынхны ихээр донтох болсон видео тоглоом бол “Counter Strike” /Контер Страйк/ билээ. Тэгвэл саяхан Хятадад цагдаа нар 2005 онд сураггүй болсон охиныг “PC тоглоом”-ын газраас олж шуугиан тарьлаа. Хайртай ганц охиноо бүтэн 10 жил хайж, цөхрөнгөө барсан эцэг эхэд /нэг хүүхдийн бодлогоос улбаалж ганцхан хүүхэдтэй/ нь цагдаа нар охиныг нь хүлээлгэн өгөхдөө “PC …