Monthly Archives: November 2015

November, 2015

  • 26 November

    БНАСАУ-ын ВӨНСАН хот руу Улаанбаатар хотоос шууд нислэг хийх талаар санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод энэ сарын 19-23-ны өдрүүдэд ажын айлчлал хийх үеэрээ тус улсын Вөнсан хот болон Зүүн бүсийн аялал жуучлалын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, хоёр хотын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцлоо. БНАСАУ-ын Вөнсан хот нь зүүн далайн эрэг дагуу байрладаг бөгөөд 7400 га газар нутагтай. Энэхүү хотыг  бие даасан байдлаар, зүүн бүсийн аялал жуучлалын бүс …

  • 26 November

    Э.Батүүл дарга БНАСАУ-ын АДХТ-ийн НБД-д бараалхлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхенян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ким Ён Нам-д бараалхаж хоёр улс, цаашлаад хотуудын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. БНАСАУ-ын …

  • 26 November

    Хамгийн хүйтэнд тэсвэртэй морь Монголоос гаралтай

    Өвөлдөө цельсийн -70 хэм хүрдэг газар бол Зүүн Сибирьт орших Саха Улс /хуучнаар Якут/ бөгөөд тэндхийн Лена, Алдан, Вилюя хэмээх газарт хамгийн хүйтэн буюу -70 хэм хүрдэг байна. ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Бүгд найрамдах Саха Улсад -70 хэмийг тэсвэрлэж буй морьдын нууцыг олохын тулд саяхан эрдэмтэд генийг нь судалж үзээд Монголоос гаралтай болохыг нь тогтоожээ. Энэ дүгнэлтийг “Proceedings of the …

  • 26 November

    8094 урт метр шугам сүлжээг шинэчилжээ

    Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өөрийн харьяа 134 ус, дулаан дамжуулах төвтэй. Халаалтын 199.4 км, хэрэгцээний халуун усны 154.3 км, хүйтэн усны 85.8 км, ариутгах татуургын 183.1 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар хангадаг юм. 1597 орон сууцны байрны 91677 өрх, 298429 оршин суугч, 8420 аж ахуйн …

  • 26 November

    “Бодлын хулгайч” томоохон наадмын шилдгээр шалгарлаа

    “Бодлын хулгайч” МУСК энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэлсэн “Asian World Film Festival” буюу “Азийн Дэлхий кино наадам” хэмээх дэлхий дахинд Азийн киног сурталчлах зорилготой энэхүү томоохон кино наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцоод шилдгээр шалгарч шагнал хүртжээ. “Бодлын хулгайч” кино Холливудыг байлдан дагуулж, Холливудыг Ази тэр дундаа Монголын кинотой холбосон шинэ эхлэлийг тавьжээ. Түүнчлэн энэхүү киноны продюсерээр …

  • 26 November

    Оросууд Турк улстай цэргийн талын бүх харилцаагаа зогсоолоо

    Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ “Бид Турктэй дайтахгүй, гэхдээ харилцаагаа үүнээс хойш анхаарна. Харин Турк Oросын бөмбөгдөгч онгоц хил зөрчсөн гэж худал мэдэгдэл хийгээд түүнийг нь НАТО судалгаагүй дэмжихээ зогсоо” гэж байна. В.Путин бол “Энэ удаад туркууд бидний ар нуруун дээр хутга тавилаа, Тэгээд ч Туркийн Ерөнхийлөгч босогчидтой холбоотой” гэж хэлэв. Оросын Батлан xамгаалах яамны жанжин штабын дарга дэслэгч …

  • 26 November

    Монгол Улс дахиад зээл авна буюу ОХУ-аас 1 тэрбум ам.доллар гуйв

    Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 20 тэрбум ам.доллараас хол давж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн энэ үед төрийн түшээд дахиад гаднаас зээл авахаар хөөцөлдөж эхэлжээ. Авч болох бүхнээсээ авсан Монгол Улс хамгийн сүүлчийн ганц боломжоо ашиглаж ОХУ-аас мөнгө гуйжээ. Хоёр хөрш болох Хятад, ОХУ-аас л мөнгө гуйгаагүй байсан Монгол Улс саяхан төрийн тэргүүнээ Хятадад айлчлуулж 1 тэрбум ам.долларын зээл гуйсан. …

  • 26 November

    Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ойн мэндчилгээ

    Эх орон нэгт монголчууд аа, Элэг нэгт ахан дүүс ээ! Та бүхэндээ Монгол Улс хүн төрөлхтний төрт ёсны хөгжил дэвшил-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсны 91 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Одоогоос 91 жилийн тэртээ 1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг …

  • 26 November

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 16. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, 7 улаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 26 November

    Улаанбаатарт 13 градус дулаан

    2015 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулс болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, …

  • 26 November

    Монголын мисс НҮБ-ын индэр дээр Ази тивээ төлөөлөн илтгэл тавьжээ

    Австрийн Вена хотод болж буй миссийн тэмцээнүүд дотроо “Дэлхийн мисс”-ийн дараа чансаагаар хоёрт орох “Эх дэлхийн мисс” /Miss Earth/ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.  Тэгвэл А.Баярцэцэг мисс НҮБ-ын индэр дээрээс Ази тивээ төлөөлөн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой асуудлаар илтгэл тавьсан байна. Тэрбээр мөн энэхүү бахархам мэдээгээ дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтлэжээ. Та бүхэн …

  • 26 November

    Үс засуулахад тохиромжгүй /2015.11.26/

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 16. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, 7 улаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ …

  • 25 November

    Н.Төгсцогт эх орондоо ирж боксын тэмцээнд өрсөлдөнө

    Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө мэргэжлийн боксын рингинд хүч үзэн тулалдаж байгаа билээ. Тэгвэл тэрээр тун удахгүй эх орондоо ирж, “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д өрсөлдөх гэнэ.  Уг тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд гурав хоног үргэлжлэн шилдгүүдээ тодруулна. Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэхүү тэмцээний 56 кг-ийн жинд эх орноо төлөөлөн …

  • 25 November

    Бүсгүйчүүд ээ “Бенз”-н дотоож аюултай!

    Эмэгтэй хүний хувьд дотуур хувцас маш чухал. Мөн чанар дотоод сэтгэлийг нь шууд илтгээд өгдөг гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Охид бүсгүйчүүдийн маань хувьд бариу өмдний дотуур өмсдөг гол хэрэглээ бол “бенз” дотоож. Гэтэл энэхүү бенз нь эрүүл мэндэд ямар их хор хөнөөлтэй гээч. Сүүлийн үед Европын улс орнуудын залуу охид бүсгүйчүүд нэгэн хачирхалтай өвчнөөр өвчлөх болжээ. Тус …

  • 25 November

    Төсвийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

    Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн /2015.11.25 Лхагва гараг/ хуралдаан гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд  Улсын Их Хурлын 11 гишүүн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэнГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн …