Monthly Archives: November 2015

November, 2015

  • 17 November

    Орон нутгийн сайтуудын чуулган амжилттай болж өнгөрлөө

      МОСАХ-аас санаачлан өнгөрсөн бямба гарагт “Орон нутгийн сайтуудын чуулган” уулзалтыг Улаанбаатар хотноо Сити дээд сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд нийслэл хотоос 800-1600 км алслагдсан Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймаг тэргүүтэй Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Дархан-Уул, Орхон, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Дорноговь  гэсэн нэр бүхий 15 аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд болон хувийн хэвшлийн …

  • 17 November

    Охиноо салхилуулж явсан эр террористыг зогсоож, олон зуун хүний амийг аварчээ

    Өнгөрсөн пүрэв гарагт Ливаны нийслэл Бейрутад Исламын Улсын бүлэглэлийн хоёр амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 50 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ. Хэт даврагчид шийт шашинт иргэд олноор оршин суудаг, хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд халдлага зохион байгуулсан байна. Харин хоёр дахь этгээд шийтүүдийн сүмийн гадна дахин бөмбөг тэслэхийг завдсан ч бяцхан охинтойгоо явж байсан нэгэн аав түүнийг таслан зогсоожээ. …

  • 17 November

    Тайваны цахим шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ

    Тайваны Тайпэй хотноо энэ сарын 8-19-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон ажлын албаны зарим ажилтнууд, Сум дундын анхан шатны, захиргааны хэргийн шүүхийн 12 ерөнхий шүүгч хамрагдаж байгаа юм. Энэхүү сургалтын хүрээнд өчигдөр манай төлөөлөгчид Тайваны Шүүхийн академи, Дээд шүүх болон анхан, давж заалдах шатны шүүхүүдэд очиж, цахим шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэднийг Тайваны …

  • 17 November

    40 наслаад төрдөө хаягдсан сувилал

    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар  шийдсэн. Уг сувиллын газрын үндэс суурь анх 1933 онд аж үйлдвэрийн комбинат барьж байгуулах үед 90 гаруй метрийн гүнээс нүүрсхүчлийн хийтэй, төмөртэй рашаан илэрснээр  тавигдсан байдаг. Одоогийн газар дээрээ 40 гаруй жилийн нүүр үзэж байгаа барилгын шавыг анх 1969 онд тавьж, 1974 онд …

  • 17 November

    Шинэ цэвэрлэх байгууламжийг концессийн гэрээгээр барих асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

    Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа. 1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр …

  • 17 November

    Ноцтой ослууд гарч 10 хүн амиа алдлаа

    Хөдөө, орон нутгийн замд осолдож амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, өчигдөр Хэнтий аймгийн “Цэнхэрмандал сумын “Замчдын овоо” гэх газар Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Nissan” автомашин онхолджээ. Ослын улмаас жолооч Э /эр.23н/, Өлзийт тосгоны харъяат Ж /эр.54н/, М /эр.40н/, О /эр.4н/ нарын дөрвөн хүн нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Өмнөговь аймгийн “Баяндалай сумын “Охин хөтөл” гэх …

  • 17 November

    “АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн хорих ял оноолоо

    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хадат Мянган” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ний борлуулагч ажилтай хохирогч А-г, П-нь шунахайн сэдэлтээр /борлуулж байсан архи, пивыг нь авах зорилгоор/ гутлын үдээсээр хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн. Улмаар П-нь гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлалтай …

  • 17 November

    Либерал эмэгтэйчүүдийн оюуны санг эрдэмтэн бүсгүйчүүд тэргүүлнэ

    23 жилийн түүхтэй Либерал эмэгтэйчүүдийн оюуны Сангийн IX бага хурал өчигдөр хуралдав. Хуралд ЛЭОС-ийн салбар зөвлөл 18 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 9000 гаруй гишүүнтэй, 21 аймагт салбар зөвлөлтэй Үндэсний хэмжээний ТББ юм. Өнгөрсөн 3 жилд Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан нь НҮБ-ийн Эмэгтэйчүүд, Жендерийн сангийн санхүүжилтээр “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийг хэрэгжүүлж, 18 аймагт 43 …

  • 17 November

    МОХ-ны Ерөнхийлөгчийн мэндчилгээ

    Монголын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа оюутан суралцагчдадаа болон гадаад орнуудаас Монголд суралцаж байгаа оюутан Та бүхэнд олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэж байна. Хүн төрөлхтний эсрэг геноцид дагуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, олон сая иргэний амийг авч одсон дэлхийн II дайныг эсэргүүцсэн мянга мянган оюутнуудын цуглаан хаа сайгүй өрнөж, Прага хотноо амиа өгсөн …

  • 17 November

    “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ

    “Аутизм Монгол – Анд” ТББ-ын санаачилгаар аутизмын хүрээний эмгэгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ. Тус аяны нээлтийн ажиллагаа 2015 оны 11-р сарын 15-ны өдөр “Номон кафе”-д болж өнгөрлөө. “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян нь 2015.11.15-2016.05.15-ныг хүртэл зургаан сарын турш үргэлжлэх юм. Уг аяныг дэмжихийг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд дэмжигч хувь хүн болон …

  • 17 November

    Н.Ану ”Дэлхийн Мисс-2015”-д оролцохоор эх орноосоо мордох гэж байна

    Miss World тэмцээн нь дэлхий ертөнц дээрхи хамгийн авъяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйд олгодог цол болох “Дэлхийн Мисс”-ийг шалгаруулдаг Miss World тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч Miss World Limited компанитай байгуулсан гэрээний дагуу монгол улсад Asian Future ХХК албан ёсоор зохион байгуулдаг юм. 1951 оноос эхлэн зохион байгуулагдсан Дэлхийн Мисс /Miss World/ тэмцээн нь Англи улсад төвтэй Мисс Ворлд Лимитед компанийн …

  • 17 November

    Нийтийн тээврийн 114 буудлыг бүрэн шинэчлэв

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчилллээ. Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар …

  • 17 November

    Чингэлтэй дүүрэгт хальтиргаа гулгаа арилгах ажлуудыг хэрэгжүүллээ

    2015 оны 11 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө орсон цас оролтоор ЗДТГ-н Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс 2015.11.15-ны ням гарагт хуваарийн дагуу ажилласан бөгөөд цаг үеийн байдлыг Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдээллэн ажиллалаа. Дээрх ажилд 2015.11.15-ны ням гарагын 18.00 цагаас шөнийн 02.00 цагийн хооронд “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний 30 зам талбайн ажилтан, 2 жолооч, 3 ачигчийг ажиллуулан нийтийн эзэмшлийн …

  • 17 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Дундговь аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

    “Шүүхийн шинэтгэл өрнөсөн өнгөрсөн хугацаанд шүүгчид маш идэвхтэй дэмжиж ажилласан. Тиймээс та бүхний сэтгэл зүтгэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх гол хүч болсон. Хэрвээ шүүгчдийн дэмжлэг байгаагүй бол шинэтгэл ахицтай урагшлахгүй байсан. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн та бүхний ажиллах нөхцөл байдлыг бодитоор үзэж, өөрөө бага ярьж, та бүхнийг их сонсохоор ирлээ” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дундговь аймаг дахь шүүхүүдийн …

  • 17 November

    Шүүхийн Ерөнхий зөвлөл хууль сурталчилж ажиллалаа

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдвийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хууль сурталчилж ажиллалаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …