Monthly Archives: November 2015

November, 2015

  • 17 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 6. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй,улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ …

  • 16 November

    Чоно, тэмээ галзуу өвчнөөр өвчилжээ

    Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн нутаг, мөн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн нутагт тэмээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутагт чоно халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилжээ. Лабораторийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаад байна. Эдгээр газарт хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Эх сурвалж: Шуурхай.м

  • 16 November

    Чатаар танилцсан гаж донтон эрээс зугтаахын тулд талийгаачийн тоонд багтсан бүсгүй

    Учрал хорь нэлээд гарсан атлаа насны ханиа байг гэхэд найз залуугүй гансарч яваа бүсгүй. Тэрээр ядмаг айлын хамгийн том охин болоод ч тэр үү хар багаасаа гоёж гоодохыг умартан хэдэн дүү нараа есгөхийн тулд нусаа хацартаа нааж яваа ажээ. Хааяа нэг Учрал арван жилд хамт нэг ангид сурч байсан найз хүүхнүүдтэйгээ уулзахад цаадуул нь “ингэж ч шоудаад, тэгж ч залуусыг хошгоруулж …

  • 16 November

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав

    Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига хээль хахууль авсан хэргээр АТГ-аас баривчлан хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрээр энэ явдалтай холбогдуулан огцрох хүсэлтээ өгсөн тул Эрүүл Мэнд, Спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байгаа юм. Тэгвэл тус яамны шинэ сайдыг томилох асуудлаар өнөөдөр Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийлээ.Эрүүл мэндийн салбар нь улс орны нэн …

  • 16 November

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францыг зорьжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнгөрөгч бямба гаригт явах байсан ч тус улсад болсон зэвсэгт халдлагын улмаас түүний айлчлал түр хойшлоод байсан юм. Тэрээр Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригт эхлэх бөгөөд айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм …

  • 16 November

    Оюутны 70 мянгын шалгуур нарийсжээ

    Их, дээд сургуулийн оюутнуудад сар бүр олгодог үндэсний тэтгэлэг буюу 70 мянга 200 төгрөгийг улиралаар нь олгохоор болсон байна. Ингэхдээ тус тэтгэлэгт өөрчлөлт орсон гэнэ. Тодруулбал, хөтөлбөрт суралцагч 3.0-оос доошгүй голчтой оюутанд олгоно. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 3.2 оос доошгүй байх ба докторын 3.5 аас доошгүй гэж заажээ. Мөн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон …

  • 16 November

    Д.Булганыг баривчилсан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

    С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулсан асуудлаар ЦЕГ-аас 14.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Д.Булганыг цагдаагийн байгууллага саатуулсан гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа” гэв. Харин түүнийг ямар хэрэгт буруутган ийнхүү цагдан хорих болсон үндэслэлээ хуулийн байгууллагынхан ихэд нууцалж байна. Мөн Д.Булгантай хамт …

  • 16 November

    Францын онгоцууд Сирийг хайр найргүй бөмбөгдөж байна

    Парис хотод цуврал халдлага болж олон хүний амь эрсэдсэн билээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс орон даяар онц байдал зарлаж, газар болон агаарын хилээ хаагаад байгаа. Исламын улс бүлэглэл халдлагыг зохион байгуулсан нь тодорхой болмогц Франсуа Олланд мэдэгдэл хийж алан хядагчдын эсрэг өршөөлгүй тэмцэж, амиа алдагсдынхаа өшөөг авах болно гэдгийг зарласан. Ингээд Францын засгийн газар шуурхай хуралдаж улмаар Сири дэх Исламын …

  • 16 November

    УИХ-ын гишүүн Н.Батбаяр: 9 гэдэг тоо Монголд элэгтэй тоо /видео/

    1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аас санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын одоогийн 76 гишүүний тоог 99 болгох, тэдний бүрэн эрхийн хугацааг  4 жил биш 5 жил байх тухай асуудлыг уг хуулийн төслийг санаачлагчид дэвшүүлсэн. Тэгвэл тус төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Н.Батбаяр төслийнхөө тухай ийн тайлбарлаж сууна. Ийм хүмүүсээр бид …

  • 16 November

    СУИС-ийг Алтангадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн их сургууль /СУИС/- ийг 25 жилийн ойг нь тохиолдуулан Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өглөө. Тус байгууллагыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэх, соёл, урлаг судлалыг хөгжүүлэх, дээд боловсролын сургалтын шилдэг технологи нэвтрүүлэх, үндэсний соёлыг өвлөн уламжлах, төрөөс баримтлах соёлын бодлогыг тодорхойлох үйлсэд манлайлал үзүүлэн ажилласан тус …

  • 16 November

    Судлаачийн үг: “Оройтож” ойлгосон санаа

    2012 оны 7 дугаар сарын 7 буюу шинээр сонгогдсон УИХ нээлтийн чуулганы анхны өдөр. Бүгдээрээ баяр хөөр болж шинэ засаг төрөө бүрдүүлж буй энэ үед УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! Хамтарсан засгийн гунигт түүхийг эцэслэж Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! гэж УИХ-ыг уриалан дуудсан ихээхэн гүн утгатай, ирээдүйг харсан, алсын үр дагавартай үг хэлж билээ. УИХ-ын …

  • 16 November

    “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР” боллоо

    2015 оны 11 дүгээр сарын 15-нд “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР”-ийг Чингисийн талбайд зохион байгууллаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын байнгын дэмжлэгтэйгээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тогтоох асуудлыг  2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцсэнээр, НҮБ-ын 2005 оны  …

  • 16 November

    “Эрдэнэс таван толгой”ХК-ийн ажилчид ажил хаялтаа зогсоолоо

    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд 2015 оны 11  дүгээр сарын 14-ний өдрийн 12.00 цагт тус компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлэлээ.Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс …

  • 16 November

    “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд …