Monthly Archives: November 2015

November, 2015

  • 18 November

    Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татагдах эсэхийг өнөөдөр шийднэ

    Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний авлига авсан хэмээн үзэж Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчлан саатуулаад байгаа билээ.  Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тэгвэл түүнийг яллагдагчаар татаж, хорих хугацааг нь сунгах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна. Г.Шийлэгдамбыг  ШШГЕГ-ын харьяа  Төв аймаг дахь цагдан хорих байрнаас уржигдар АТГ-д авчирч шалгаж байгаа аж.

  • 18 November

    “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг www.book.ub.gov.mn хаягаар орж уншаарай

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас  хамтран анх удаа “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр  баяжуулан дахин шинэчиллээ. Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын …

  • 18 November

    Оросын онгоцыг санаатай дэлбэлсэн гэсэн эцсийн дүгнэлт гарчээ

    Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсыхаа хүчний байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдаж онгоцны ослын эцсийн дүгнэлтийг сонсчээ. ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны дарга А.Бортниковын танилцуулснаас үзэхэд Египетэд сүйрсэн онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаанд хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь тогтоогджээ. В.Путин “Гарт баригдаж нүдэнд үзэгдэх …

  • 18 November

    ​Реторик™ сургалт 11 сарын 19-нд эхэлнэ…

    ЭмЭлСи Трейнинг ХХК илтгэх толилуулах ур чадварын Реторик™ сургалтыг 11 дэх жилдээ чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. Уг сургалтыг онол, дадлага, зөвлөгөө, зүгшрүүлэх сургалт хосолсон аргаар явуулж суралцагсдыг “тайзны айдас”-аас хэрхэн салах, өөрийгөө яаж зөв илэрхийлэх, индэр дээрээс заалны уур амьсгалыг хэрхэн мэдэрч удирдах, тайлан болон илтгэлийг хэрхэн уран чадварлаг бэлтгэх арга барил зэргийг чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр …

  • 18 November

    Зөвшөөрөлгүй барилга, хашаа, хайсыг буулгаж орц гарцыг нээж байна

    Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн  I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба …

  • 18 November

    Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа

    ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ дахь монголчуудад зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. Сири, Иракийн нутаг дэвсгэрт үүсээд буй “Исламын улс” бүлэглэл саяхан Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдэж 200 орчим хүний аминд хүрээд байгаа бөгөөд АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн юм. Гэсэн ч “Исламын улс” өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж буй бүхий …

  • 18 November

    Г.Баярсайхан: Нийслэлд 14,2 мянган ажлын байр бий болгосон

    Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Хөдөлмөрийн яам түншлэгч талуудтай хамтран Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үндэсний чуулганы өмнө аймаг орон нутагт бүсчилсэн байдлаар хийж буй бөгөөд нийслэлийнхийг  “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” сэдвийн дор …

  • 18 November

    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ

    Нийтийн тээврийн том оврын автобуснуудын чиглэлд өөрчлөлт ороод багагүй хугацааг үдэж буй билээ. Богино эргэлтээр явж, басхүү урьд нь очдог байсан зарим газруудад автобус хүрэхгүй болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд: Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний …

  • 18 November

    “Хүүхдийн мөнгө” олгох судалгаа ба Монголын нийт өрхийн 83 хувь нь ядуу

    “Хүний хөгжлийн сан”-гаас олгодог байсан. “Хүүхдийн мөнгө”-ийг ирэх оноос үргэлжлүүлэн олгохоор болсон ч тодорхой хэмжээгээр танажээ. Тодруулбал, амьжиргааны түвшнээс хамаарч олгохоор болсон байна. Тухайлбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд тус мөнгийг өгөх аж. Тэгвэл амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүдэд “Хүүхдийн мөнгө” олгохгүй аж. Хэрэв танайх амьжиргааны түвшин дунд, эсвэл …

  • 18 November

    Нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

    Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Үүнд: – Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов. –  Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр …

  • 18 November

    Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлтийг цаашид сунгахгүй боллоо

    Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор …

  • 18 November

    Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ

    Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны хамтарсан ажлын уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон бусад  албаны хүмүүс оролцож эрчим хүчний салбарын 2015 оны эхний гурван улирлын үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 2015 оныг “Эрчим …

  • 18 November

    Улаанбаатарт -13 хэм

    Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын хоногуудад цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. …

  • 18 November

    Үс засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 7. Буд гараг. Булаагч одтой, 6 цагаан мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 17 November

    Киноноос төрөн гарсан алдартай хосууд+салалт

    Ji Hyun Woo ба Yoo In Na нар “Queen In Hyun’s Man’s” кинонд хосууд болон тоглож анх танилцсан. Улмаар кино дууссаны дараа дотносож одоо жинхэнэ амьдрал дээрээ үерхэж эхэлжээ. Тэдний насны зөрүү 2. Ki Tae Young болон Eugene нар 2009 онд “Creating Destiny” киноны үеэр анх танилцаж байсан бөгөөд кино дууссаны дараа байнга холбоотой байдаг байжээ. Ийнхүү 2010 оны 1 …