Monthly Archives: November 2015

November, 2015

  • 18 November

    “Хурд”-ын барилга дээрээс дахин хүн унаж амиа алдлаа

    Барилгын компаниудын хэл ам хэзээ тасрах вэ гэж иргэд холбогдох байгууллагаас нь байнга асуудаг. 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж 18 настай залуу амиа алдсан. Мөн “Макс” компанийн барилга дээрээс төмөр унаж, гэрэл солигдохыг хүлээж, машиндаа сууж байсан бас л нэгэн сайхан залуугийн амийг авч одсон. Тэр цагаас хойш иргэд байнгын …

  • 18 November

    Алтан цомын төлөөх боксын тэмцээн болно

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алтан медальт, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган эдгээр өдрүүдэд Буриад, Тува, Халимагийн боксын холбооны урилгаар ОХУ-ыг зорьсон юм. Тэрээр тун удахгүй буюу ирэх арванхоёрдугаар сард болох Шилжин явах алтан цомын төлөөх “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ын ажлаар ийнхүү дээрх улсуудад ажиллаж байгаа аж. Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарласан. “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин …

  • 18 November

    “Ардын элч” ард түмний санал асуулга үргэлжилж байна /видео/

    “Ардын элч”  улс төрчдийн чансааг тодорхойлох  сонгууль эхэлсэн даруйдаа иргэд олон нийт болон улс төрчдийн анхаарлыг татаж эхэллээ.   Өдөр ирэх тусам нэр дэвшигчдийн тоо өсөж байгаагийн зэрэгцээ  нэр дэвшигчдэд санал өгөх үйл явж эрчимжиж байна. Ugluu.mn

  • 18 November

    Ерөнхий удирдаач Намхайн БУЯНБААТАР-ын тайлан тоглолт болно

    Үндэсний урлагт 30 жил өөрийн авъяас билэг, бие сэтгэл, бүх амьдралаа зориулсан ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн БУЯНБААТАР-ын уран бүтээлийн тайлан тоглолт 2015 оны 11-р сарын 21-ний 16:00 цагт Соёлын Төв Өргөөнд болно. ҮДБЭЧуулга, Үндэсний Хөгжмийн Их Найрал, ДБЭТ, Ардын болон Гавъяат цолтнууд, Рок Попын одод нэг дор чуулсан ГАЙХАМШИГТАЙ САЙХАН ТОГЛОЛТ таны амьдралд урам зориг, эрч хүч бэлэглэх болно. Тасалбарыг …

  • 18 November

    Том булчинтай болохын тулд хэрхэн хооллох вэ?

    Та хэрвээ хүчний спортоор хичээллэж байгаа бол тэжээлийнхээ зарчмыг эргэн харах хэрэгтэй. Үүнд танд MEN’s LIFE зөв хүнс сонгоход тань туслах болно. Бэлтгэл сургуулалтын дараа хоолны дэглэм нь нөхөн сэргээх үйл явцад асар их үүрэг гүйцэтгэдэг учир нь энэ нь маш чухал юм. Хоолны тэнцвэрт дэглэм барихгүй бол биеийн тамирын зааланд хөдөлмөрлөж олж авсан булчингаа тэр хэмжээнд нь барих боломжгүй …

  • 18 November

    З.Энхболд: Бид үрэлгэн эдийн засгаас хуримтлалтай эдийн засаг руу шилжиж байна

    -Хариуцлагагүй төсөв баталсны гай тэр жилээрээ дуусдаггүй- УИХ-ын дарга З.Энхболдын МҮОНРТ-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь уншигч танд хүргэж байна. Хүчээр түрж өөрчлөлт оруулах боломж байхгүй -Ярилцах багц сэдэв Үндсэн хуулийн өөрчлөлт. “Эцэг” хуулийг хэрхэн, яаж өөрчлөх талаар улс төрийн түвшинд хэлэлцүүлэг өрнөж эхэллээ? -Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал асуулгыг 24 цагийн турш явуулахад 385 …

  • 18 November

    Монгол охины бүтээлүүд эрэлттэй болжээ

    Буриадын Улаан-Үд хотоос Америкийн Нью-Йорк хотод амьдарч буй М.Ариун хэмээн Монгол охин ажлынхаа хажуугаар өөрийн сонирхлоороо хүзүүний зүүлт хийдэг бөгөөд өдгөө нэлээд эрэлттэй болжээ. Гар аргаар үйлдвэрлэсэн энэхүү бүтээлүүдээ тэрбээр “Made in Mongolia” хэмээн танилцуулдаг бөгөөд хуучны хэв маягтай ч шинэ зүүлтүүдийг нь сонирхох хүмүүс нэмэгдсээр байгаа ажээ. Ялангуяа Америкийн индианчууд түүний бүтээлийг нэлээд худалдан авдаг гэнэ. Ямартай ч, барууны …

  • 18 November

    Хамгийн зальтай ард түмнээр хятадууд тодорчээ

    Зүүн Английн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрдэмтэн багш Дэвид Хью-Жонс дэлхийн 15 улс, орны төлөөлөгчид бусдыг хэрхэн хуурдаг вэ гэдгийг судлажээ. Ингээд санхүүгийн ашиг, орлого олж болохуйц үед бусдыг хуурч, мэхлэх хамгийн магадлалтай хүмүүсээр хятадууд болон энэтхэгчүүд тодорсон байна. Харин хамгийн шударга хүмүүсээр Их Британийн ард иргэд тодорсон аж. Эрдэмтэн эр цахим санал асуулгыг явуулахдаа хоёр туршилтыг зэрэг хийсэн байна. Түүний …

  • 18 November

    Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав

    Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гарган санхүүжүүлэх шийдвэр гараад дөрвөн сар боллоо. Өнөөдөр хэрэгжсэн зүйл байхгүй, хий хүлээлт л үүсгэжээ. Эдийн засаг хямарч, угаасаа борлуулалтгүй байсан барилгын зах зээл 10 хувийн урьдчилгааны сургаар зогсолт хийх хэмжээнд хүрээд байна. Иргэд байрны урьдчилгаа 10 хувь болохыг хүлээж, зах зээлд эрэлтгүй болов. Гэтэл нөгөө талд 48 …

  • 18 November

    Г.Шийлэгдамбыг хорих хугацааг сунгалаа

    ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгааг бид өмнө нь мэдээллэсэн. Харин дөнгөж сая шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн …

  • 18 November

    Ажлын хариуцлага алдсан дэд консулыг эргүүлэн татна

    Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага  алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлж, эргүүлэн дуудах шийдвэр гарчээ. Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг …

  • 18 November

    Өөрийгөө зулын гол болгосон С.Эрдэнийг БНСУ-д эмчилнэ

    Өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан. Тэрээр өөрийгөө шатааж буй үйлдлээ  “Эрдэнэс Таван Толгой” компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл. 200 ажилтны эрх ашгийн цаана нийт Монголчуудын эрх ашиг бий. …

  • 18 November

    Мисс Н.Ану маргааш эх орноосоо мордоно

    65 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээн тун удахгүй шилдгүүдээ тодруулна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол улс 2005 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ оролцож байгаа бөгөөд “Miss World-2015” тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулсан шалгаруулалтаа өнгөрсөн долоодугаар сарын 4-нд амжилттай зохион байгуулж, үндэсний ялагчаар Намширын АНУ тодорсон юм. “Miss World-2015” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн …

  • 18 November

    Б.Цэцэг: Бэлгэвч углах тухай заахын оронд эрүүл хооллолт заагаач

    128 кг-аас 58 кг болтлоо турж чадсан “Ээж болох бэлтгэл” хуудасны админ буюу Б.Цэцэг Төрийн ордонд ажилладаг улс төрийн сэтгүүлчдэд зориулан илтгэл тавьжээ. Тэрбээр зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөх зуураа боловсролын тогтолцоог  шүүмжлээд авсан байна. Тодруулбал, “Ерөнхий боловсролын сургуульд бэлгэвч углах талаар заадаг атлаа зөв хооллох талаар огт заадаггүй. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг” хэмээн өөрийн бухимдлаа Төрийн ордны индэрт илэрхийлээд …

  • 18 November

    Халимаг улсад байт сурын харвааны тэмцээн болжээ /фото/

    Оросын Холбооны  Халимаг улсын Элиста  хотод Зая Бандит гэгээний  мэндэлсний  360 житлийн ойд зориулсан заалны байт  харвааны   тэмцээн  зохион байгуулагджээ. 11 сарын 13-ний өдөр болсон тус тэмцээнд 20 гаруй мэргэн харваачид оролцжээ. Тус тэмцээний  Халимаг дах “Билгийн далай” ТББ-ыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Тэмцээний фото зургаас хүргэе   Эх сурвалж: Үндэстэн.мн