Monthly Archives: November 2015

November, 2015

  • 20 November

    Яаж бөх болох бэ

    Миний бие 2000 онд Улсын физикийн 12 дугаар олимпиадад зориулан “Физикч бөхчүүд” гэсэн багашааргахан өгүүлэл бичиж нийтлүүлсэн удаатай. Эл өгүүлэлд барилдаанд холбогдох физикийн шинжтэй дараах зургаан ойлголтын тухай товч авч үзсэн болно. Үүнд:           1.Бяр(тэнхээ); 2.Инерци; 3.Хүндийн төв; 4.Уян хатан чанар;5.Төвөөс зугатаах хүч(дүүгүүр);6.Хөшүүрэг(давхар ачих, гар ачих гэх мэт)эдгээр болно.           Харин энэ удаад барилдааны физиктэй холбогдуулан Ажил, Чадал, Хүч, Хурдатгал, …

  • 20 November

    Дуучин Номинжин Аделийн “Rolling in the deep” дууг коверлов /видео/

    Английн дуучин Аделийн дууг Дуучин Номинжин дуулжээ. Хэрхэн дуулсан дүгнэлтийг та дууг сонсоод өгнө биз ээ Ugluu.mn

  • 20 November

    Монголын сайтын холбоо  208 дэх гишүүн сайтынхаа батламжийг гардуулаа

    Монголын Сайтын Холбооноос  арваннэгдүгээр сарын 14-ний өдөр  Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг Монголд анх удаа  амжилттай зохион байгууллаа.  Энэхүү чуулга уулзалтад 15 аймгийн  төрийн болон хувийн хэвшлийн нийт 52 сайтын  хэвлэл  мэдээллийн мэргэжилтнүүд болон сэтгүүлч, админууд хүрэлцэн ирж, оролцсон юм. Орон нутгийн сайтуудын чуулга уулзалтын үеэр  Монголын Сайтын Холбооноос энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцож, цахим …

  • 20 November

    Өршөөлөөр суллагдсан гурван иргэн хулгайн хэргээр баригджээ

    Өршөөлөөр суллагдсан хүмүүс гэмт хэрэгт холбогдсон хэргүүд мэр сэр гэлтгүй гарч байгаа билээ.  Уг нь тэднийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс ажлын байранд зуучилж, ажилтай, орлоготой болгохоор хороо, дүүрэг болон Хөдөлмөрийн яам, цагдаагийн хэлтсээс цаг наргүй ажиллаж байгаа ч төр, түмний хайр даадаггүй зарим нэг нь гэмт хэрэг үйлдэж, бусдын амар амгалан байдлыг алдагдуулж, эд зүйлсийг нь тонож, дээрэмдэх …

  • 20 November

    Г.Ундармаагийн ноолууран гоёл

    Жүжигчин, продюсер Г.Ундармаа энэ удаад манай гэрэл зурагчны дуранд “Гэгээнтэн” театрт зочилж байгаад өртсөн юм. Тэрээр дэлхийн киноны нээлт “007” арга хэмжээнд ийнхүү урлаг, соёл, улс төрийн эрхмүүдийн хамт уригдан иржээ. Өнгөрсөн аравдугаар сард “Single Ladies-2” киноны нээлтээ “Гэгээнтэн”-д хийж байсан юм. Харин тэрээр “007” VIP арга хэмжээнд ноолуураар гоёжээ. ЭХ СУРВАЛЖ: ПАПАРЦИ,МН

  • 20 November

    Машиндаа угаартаж нас баржээ

    Хуучин машин хэрэглэдэг манайд машиндаа угаартаж амиа алдах хэрэг цөөнгүй гардаг билээ. Ялангуяа хүйтний улиралд энэ төрлийн хэрэг ихсэх хандлагатай байдаг бөгөөд голдуу машиндаа унтсан хүмүүс ами алддаг юм. Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад машиндаа угаартаж амиа алдсан хэрэг бүртгэгджээ.  Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 16 хороо Согоотын … тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус тоотод суух 34 настай …

  • 20 November

    Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь ихэслээ

    Монгол Улсын хэмжээнд автын осолд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байдаг бөгөөд өвлийн улирал эхэлж хальтиргаа, гулгаатай болохоор автомашинд мөргүүлж гэмтэх цаашлаад амиа алдах тохиолдол нь ихэсдэг байна. Гэмгүй тэд ихэвлчэн сургуульдаа явах, гэртээ харих замдаа автомашинд мөргүүлдэг бол томчууд өөрсдийн тэвчээргүй зан, хайхрамжгүй байдлаасаа болж автын осолд ордог байна. Монгол Улсын хэмжээнд дунджаар өдөрт  хамгийн багадаа 1-2 хүн автын …

  • 20 November

    Дархан-Уул аймагт өрсөлдөгчгүй нөхөн сонгууль болох гэж байна

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын гурван тойрогт энэ сарын 22-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Энэ шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гаргасан бөгөөд хууль бусаар зарлагдсан гэх нөхөн сонгууль эхнээсээ л хэл ам дагуулж эхэллээ. Аймгийн ИТХ-аас одоогийн байдлаар эгүүлэн татсан төлөөлөгчийн сул орон байхгүй, ИТХ-ын хуралдаанаас төлөөлөгчийг чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гараагүй байхад нөхөн сонгуулийг зарлаж байгаа нь Аймаг сум …

  • 20 November

    Жүжигчин Шүүдэрээ төрсөн өдрийнхөө бэлгийг задаллаа

    Сүүлийн үед шинээр гарч буй хайрын сэдэвтэй кинонуудын гол дүрд тоглох болсон жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хэд хэдэн клипэнд ч дүрээ мөнхөлж амжсан адтай бүсгүй. Залуухан, царайлаг бүсгүйг хамраа засуулсан, хөхөө томруулсан гэх яриа гадуур тархсан төдийгүй түүний фэйсбүүк хуудаснаа ч энэ тухайгаа илэрхийлсэн хүн цөөнгүй байдаг юм билээ. Миссүүдтэй найзалж, шоу цэнгээн алгасдаггүй тэрбээр ярилцлага өгөх тоолондоо  “Би хамраа засуулаагүй. Эхээс …

  • 20 November

    Ц.Элбэгдорж, Ф.Олланд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Түүнд: “Парис хот, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. 1. Энэхүү айлчлал нь Монгол, Францын …

  • 20 November

    Өвөрмонгол руу нэг кг махыг 12 мянган төгрөгөөр экспортлоно

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүдийн сонирхсон асуултад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Жилийн өмнө ОХУ руу хоёр үйлдвэр мах экспортлох эрхтэй байсан бол энэ жил 26 болж нэмэгдсэн.  Вьетнам руу хонь, ямааны мах экспортлох найман үйлдвэр, Хятад руу …

  • 20 November

    Нарантуул захаас 6000 гаруй сум хураан авав

    Цагдаагийн газраас Нарантуул захад үзлэг хийсэн байна. Үзлэгээр хууль бус галт зэвсэг, хэрэгсэл, сум зардаг бүлэг этгээдийг илрүүлэн эрүү үүсгэжээ. Шалгалтыг нарийвчлан үргэлжлүүлж байгаа аж. Хэд, хэдэн задгай талбайн лангуунд нэгжлэг хийснээр 6000 гаруй сум түр хураан аваад байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

  • 20 November

    Б.Гарамгайбаатар: Жинхэнэ загасны ой санамжтай хүмүүс чинь МАН-ынхан өөрсдөө юм байна

    -Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн үед олны анхаарлын төвд орлоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хүн бүр ярьж байгаа ч зарим заалт дээр нь санал нэгдэхгүй байна гэдгээ хэлж байна. Ард нийтийн саналыг авна гэж байна. Ингэхийн тулд тогтоолын төслийг хэлэлцэх байх. Энэ тал дээр та нэг мөр тайлбар өгөөч? -Үндсэн хуулийн өөрчлөлтийг манайхан олон жил ярьж байна. Үе …