-Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн үед олны анхаарлын төвд орлоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хүн бүр ярьж байгаа ч зарим заалт дээр нь санал нэгдэхгүй байна гэдгээ хэлж байна. Ард нийтийн саналыг авна гэж байна. Ингэхийн тулд тогтоолын төслийг хэлэлцэх байх. Энэ тал дээр та нэг мөр тайлбар өгөөч?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг манайхан олон жил ярьж байна. Үе үеийн УИХ Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж байсан ч харамсалтай нь өөрчлөлт хийж чадаагүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт өмнө нь Үндсэн хуулийг батлалцаж явсан хүмүүс багтан ажилласан. Нэлээд хэдэн жил дуншиж байж Үндсэн хуулийг өөрчлөх төслийг өргөн барьсан гэж ойлгож болно. Өргөн барьсан төсөлтэй 100 хувь санал нийлж, 100 хувь санал нийлэхгүй байгаа асуудал өнөөдөр эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.
Манай хэвлэлийнхэн УИХ-ын гишүүд болон судлаачид, ард түмнээс энэ тухай санал асууж байгааг харахад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг хэлцгээж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Гэхдээ зарим нэг заалт дээр санал нэгдэхгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Манай намын бүлэг дээр ч гэсэн бүлгийн санал дүгнэлт нэг болж чадаагүй. Үндсэн хуулийн төсөлтэй 100 хувь санал нэгдэж чадаагүй байна л даа.
-Өргөн баригдсан хуулийн төслийн ямар зүйл заалт дээр санал нэгдэж байгаа юм?
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй гэдэг дээр дийлэнх нь санал нэгдсэн. Мөн аймгуудын төвийг хот болгоно гэдэг дээр иргэд, судлаач, УИХ-ын гишүүд санал нэгдэж байгаа. Харин Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох заалт дээр жаахан маргаан байна.
-Яг ямар маргаан байна гэж?
Одоо ойлголцох л хэрэгтэй. Маргаан гарах болсон шалтгаан нь тодорхой. Ерөнхийлөгч Монголын ард түмний төлөөлөл гэдэг утгаар нь бүх ард түмнээс санал авч байж сонгогддог тул үүнийг өөрчлөхөд хүмүүс бэлэн биш байна. УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын төлөөллөөр Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг дээр иргэд бэлэн биш байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өөр нэг зүйл нь орон нутаг буюу сум, багийн Засаг дарга нарыг намын харьяалалгүйгээр ард түмний санал хураалтаар сонгоно гэдгийг дэмжиж байгаа боловч намын асуудал дээр эмзэг хандаж байгаа нь анзаарагсан. Улс төрийн нам байж гэмээнэ сонгуульд ордог тул намын гишүүн гэдэг утга дээр нь гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. Зарим гишүүд намын байгууллага заавал нэр дэвшүүлэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Нөгөө хэсэг нь нам хамаагүй, ард иргэд хүсэн хүлээж байгаа сайн хүнээ дотроосоо сонгоод явах нь зөв гэж байгаа юм. Зарим гишүүдийн хувьд нам хамаагүй сонгоод явчихвал сум орон нутагтаа олон хамаатан садантай хүн Засаг дарга болно гэх мэтээр янз бүр ярьж байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Их хуралд өргөн барьсан ч одоогоор хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байгаа. Харин Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэн шийдээд, яг хэдний өдөр ард нийтийн санал асуулга явуулах юм бэ гэдэг хугацаагаа тодорхой болгоё гэж байгаа юм. Дараа нь УИХ тодорхой хугацаанд завсарлаад, гишүүд тойрогтоо очиж иргэдтэйгээ уулзан санал бодлыг нь сонсъё гэдэг нэг хувилбар байна. Энэ ч зөв байж магадгүй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв хэмээн МАН эвслийн Засгийн газарт байхдаа намуудын хамтран ажиллах гэрээний нэгдүгээрт нь бичиж байсан. Өнөөдөр л харин тэдний санаа бодол эргэчихээд байгаа болохоос Үндсэн хуулийн өөрчлөлт нэн тэргүүнд явж байж засаглалын хямралаас гарна гэдгийг бүх намууд хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч өөрсдөд нь ашиггүй байдал үүсчихвий гэсэн болгоомжлолтой байх шиг байна. Ардчилсан нам бол санаачлагч нь. Үндсэн хуулийн өөрчлөлт нь зайлшгүй юм аа гэдгийг бүх нийтээрээ мэдэрч байгаа энэ үед цаг үеэ олсон асуудлыг хөндөж тавиад байна гэж ойлгодог. Хэрэгжих байдал, санал асуулга явуулах хугацаа, өөрчлөх асуудал нь зайлшгүй ярьж, хүмүүсийн саналыг сонсож байж, УИХ-ын нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь хүлээн зөвшөөрч байж хийгдэх учраас тэр асуудал нь дараагийн хувилбар руу явах байх.
-Ард нийтийнхээ саналыг мессэжээр авна гээд яригдаад байна. Хэрэв мессэжээр авах юм бол бодит үр дүн гарах уу?
-Ард нийтийн санал асуулгыг мессэжээр явуулна гэдэг яриа огт байхгүй. Харин тийм хардлага байгаа юм байна. Харин хар машинаар санал асуулга явуулна гээд хуулийн төсөлд бий. Хар машинаар санал асуулга явуулчихвал хоёр талын ач холбогдолтой. Иргэдийн нэг хэсэг нь хар машинд итгэдэггүй бол нэг хэсэг нь харин итгэл үзүүлдэг. Энэ эргэлзээг шалгаад үзэх нэг боломж нь хар машин гэж харж байна. Ажлын хэсэг дээр ч гэсэн зарим хүмүүс хэлж байсан. Сонгууль өгч байгаа юм шиг хар машинаар саналаа өгөөд гарсан дүнг нь нэг бүрчлэн гараар тоолъё гэж байгаа юм. Хэрэв тэгвэл Ардын намынхны хар машинд итгэхгүй, гараар тоолъё гэдэг хардлагыг алга болгох боломж бүрдэнэ.
-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчилье гэсэн санал өглөө гэж бодъё. Гэтэл УИХ хүлээж авахгүй гэвэл яах юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүдийн дөрөвний гурваар хүлээж авах ёстой биз дээ. Ийм нөхцөлд яах ёстой юм?
-Төслийг хүлээж авах, авахгүйн асуудал байхгүй юу. Өнөөдрийн нөхцөлд Ажлын хэсэг хуулийн төслөө Их хуралд өргөн барьсан. Энэ хуулийн төсөл нь хоёр хуудас 20 гаруй зүйл заалттай өөрчлөлт юм. Гишүүдийн хувьд энэ өөрчлөлтүүд нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байгаа. Зургаан өөрчлөлт байлаа гэхэд гурвыг нь 100 хувь дэмжиж байна. Үлдсэн гурав дээр нь эргэлзэж байна.
Тиймээс дэмжсэн гурвыг нь явуулъя гэдэг дээр Ажлын хэсгийнхэн ямар ч асуудалгүй гэсэн. Үндсэндээ Ардчилсан намын зүгээс Ажлын хэсгээс өргөн барьсан хуулийн төслийг УИХ хүлээгээд авчихсан юм чинь хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Үнэхээр зайлшгүй өөрчлөх шаардлагатай заалтууд нь энэ юм байна гээд ялгагдаад ирэх үед тэрийг нь хэлэлцээд бусдыг нь орхиё гэсэн байр суурьтай байгаа байхгүй юу. Түүнээс биш Ардчилсан нам өргөн барьсан хуулийн төслийг одоо байгаа үг үсгээр нь шууд батлах гээд байгаа юм биш.
-Гэхдээ иймэрхүү ойлголт яваад байгаа шүү дээ…
-Яахав ээ, хүмүүс янз бүрээр л мушгин ярьж байна. “Үндсэн хуульд заасан энэ заалтыг шууд өөрчлөх гээд байна. Одоо энэ парламентыг 99 гишүүнтэй болгох гээд байна. Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгох гээд байна. Сум, багийн Засаг даргыг тэгж сонгох гээд байна” гэсэн зүйлсийг хатуу тавиад өгчихсөн юм шиг ойлгоод байгаа юм. Үндсэн хуулийг орж ирсэн хувилбараар нь шууд өөрчлөх гээд байгаа юм биш. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд тодорхой өөрчлөлт ордог биз дээ. Тэр зарчмаараа л явна. Ард нийтийнхээ санал асуулга дээр тулгуурлаж байгаа тодорхой өөрчлөлтүүдээ хийх боломж нээлттэй байгаа гэдгийг төсөл санаачлагчид хэлж байгаа. Ардчилсан нам ч гэсэн тийм л байр суурьтай байна.
-Өнөөдрийн нөхцөлд Их хурал 99 гишүүнтэй, Их хурал, Засгийн газрын бүрэн эрх таван жил, Засгийн газар есөн яамтай байна гэсэн өөрчлөлтүүдийг хийх цаг мөн үү. Ц.Нямдорж гишүүн бол бөөгийн тоо оруулаад ирсэн байна гэж хэлсэн?
-Ц.Нямдорж гишүүн тэнгэртэй харьцдаг, бөө энэ тэр гээд ярьсан байна лээ. Аливаа зүйлийг янз бүрийн байдлаар үгүйсгэж болно. Зарим гишүүд Үндсэн хуулийг өөрчлөх Ажлын хэсэгт ороогүй байж болно. Магадгүй ормоор байсан ч юм бил үү, бид мэдэхгүй. Нэгэнт л Ажлын хэсэгт нь ороогүй юм чинь яаж ч эсэргүүцэж болно шүү дээ. 99 гишүүнтэй байна гэдгийг би тайлбарлаж чадахгүй. Нэг хэсэг нь бүр 104 гишүүнтэй болъё гэж байгаа.
Энэ бүгдийгээ олон улсын жишигт байдаг гэж тайлбарлаж байгаа юм. Хүн амынхаа тоонд харьцуулсан парламентын гишүүд байх ёстой гээд 104, 130 гишүүнтэй байх юм гэж байна. Өнөөдрийн нөхцөлд гишүүдийн тоо гурван оронтой тоонд шилжиж байгаа тул Ажлын хэсэг хоёр оронтой гээд 99 гэдэг тоо тавьсан гэдэг тайлбар өгч байсан. Ажлын хэсгийн зүгээс хоосон тоо тэнгэрээс хараад тавьчихаагүй байх. Тооцоо судалгаа гаргаж байгаад өнөөгийн нөхцөлд 99 байх нь зүйтэй гэсэн юм билээ. Заавал 99 гишүүн байх ёстой гэсэн юм байхгүй. 99, 76, 104, 130 гээд хэд ч байж болно. Хуулийн төсөлд 99 гэсэн тоо орсноос болоод 99 парламентын гишүүнтэй болох гээд байна гэдэг зүйлийг яриад байгаа юм. Яг хэдэн гишүүн байх ёстой вэ гэдгийг хуулийн төслийг хэлэлцэж байх явцад шийднэ.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө нэг талд нь гаргаж шийдсэн байх ёстой гээд байгаа. Энэ хугацаандаа амжих уу. Нэг хэсэг нь амжина, нөгөө хэсэг нь амжихгүй гээд байх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаас хойш нэг сарын дотор хэлэлцэх ёстой гээд хуульчилсан байдаг бил үү?
-Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм бол бусад асуудлуудыг хэлэлцэлгүй зөвхөн Үндсэн хуулиа хэлэлцээд явна. Цаг хугацааны хувьд боломжгүй гэдэг зүйл үүнээс болж гараад байгаа юм. Зарим гишүүдийн ярьж байгаагаар УИХ-ын гишүүд тойргоороо явж иргэдийнхээ санал бодлыг сонсоод ул суурьтай хандаж чадвал санал асуулга явуулах нь хэзээ ч байж болохоор байгаа юм. Заавал энэ сонгуулийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдгийн зөв, бурууг хэлж мэдэхгүй байна. Ард иргэд 2016 оны сонгуулийн өмнө нэмэлт, өөрчлөлтөө оруул гэх юм бол тэгж явахаас өөр зам байхгүй. Энэ бүгдийгээ бид хуулийн хүрээнд л хийнэ.
Үндсэн хуулийг сонгуулиас зургаан сарын өмнө өөрчлөх ёстой гэвэл нэгдүгээр сарын нэгнээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл хугацаа жаахан давчуу байж мэдэх юм. Үүнийг зохицуулах боломж бий гэдгийг Ажлын хэсгийнхэн ярьж байна лээ. Ямар ч байсан Ард нийтийн санал асуулгынхаа хуулийн өөрчлөлтийг хийчихээд иргэдтэйгээ уулзах нь зөв. Иргэдийнхээ санаа оноог сонсоод нэмэлт өөрчлөлтөөс хасах, нэмэх зүйл юу байна гэдгээ тодорхой болгосны дараа Үндсэн хуулиа хэлэлцээд явах нь зөв болов уу.
-Ардчилсан намынхан хүч түрээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэдэг зүйл яригдаад байгаа?
-Цаг хугацаа бага байхад Ардчилсан намынхан хүч түрж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ярьж байгаа бүхэн худлаа. Энэ бол зүгээр л улс төрийн тоглоом явж байгаа хэрэг. Ард иргэдийг үймүүлж, тогтворгүй байдал үүсгэх гэсэн санаа юм. Үүнийг хаа хаанаа ойлгох ёстой.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн бариад 10 гаруй хоночихлоо. Бусад намын бүлгүүдтэйгээ санал солилцсон зүйл бий юу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д суудалтай болон суудалгүй бүх намууд ярилцаж таарна. Одоогоор УИХ-д суудалтай намын бүлгүүд нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй байна. Аль ч намын гишүүд дотроо үзэл бодол зөрөлдсөн тийм зүйл ажиглагдаж байгаа. Өнөөдрөөс Байнгын хороодоор Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцээд эхлэхээр нөхцөл байдал жаахан тодорхой болж эхлэх байх. Ардчилсан намын бүлгийн хувьд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль болон тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн.
-УИХ-ын гишүүд тэр дундаа сөрөг хүчний гишүүдийн зүгээс “Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн боломжгүй. Тийм ёс зүйгүй” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ бүхнийг харахаар өөрөө гишүүн байж өөрийгөө болон бусад гишүүдийг ёс зүйгүй гэж хэлээд байх шиг санагдах юм. Тэгсэн хэрнээ би ард түмний төлөөлөл гэх юм…
-Энэ яахав ээ, сонгууль ойртсоны шинж байх л даа. Гэхдээ нэг талаасаа өөрсдийгөө доош нь хийж байгаа хэлбэр гэж хэлэхээс өөр хэлэх үг алга. Сонгуулийн хуулийн асуудлыг ярьж байхад МАН-ынхан бүх нийтийн санал асуулга явуулъя гэдэг санал гаргаад тэр бүү хэл төсөв мөнгө нь тэд болох нь гээд гаргачихсан байсан. Үүнийг батлаад өгвөл хар машинаар явуулах уу, үгүй юу гэдгийг бүх нийтийн санал асуулгаар шийдчихье. Хууль зөрчихгүй, болохгүй бүтэхгүй зүйл байхгүй хэмээн баахан ярьсан. Одоо болохоор арай өөр зүйл яриад байгаа биз.
Үндсэн хуультай холбоотой асуудлаар санал асуулга явуулж болохгүй. Хугацаа байхгүй гэж байна. Тэр бүү хэл энэ Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрх зүйн чадамжгүй гэж байгаа нь өөрсдийнхөө хэлсэн үгнээс 180 градус эргэсэн гэсэн үг. МАН-ынхан чинь загасны ой санамжтай гэж шүүмжлэх дуртай. Жинхэнэ загасны ой санамжтай хүмүүс нь өөрсдөө болж таарч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй гээд яригдаад эхлэхээр хэн нь улс орны эрх ашгийн төлөө, хэн нь хувийн эрх ашгийн төлөө, хэн нь намын эрх ашгийн төлөө явж байна вэ гэдэг нь тодорхой болно. Судлаачдын нэлээд хэд хоногийн турш телевиз, радиогоор ярьж байхыг сонссон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг бүгд ярьж байна. Болох болохдоо хойшлуулж болохгүйгээр болсон байна. Тиймээс энэ засаглал, эдийн засгийн хямралаас эхлээд болж бүтэхгүй байгаа олон зүйлээ цэгцэлж авах цаг үе өнөөдөр мөнөөсөө мөн. Энэ бол алтан боломж. Алтан боломж гэдгийг аль аль намынхан болон иргэд, судлаачид хэлж байна. Ганцхан улс төрийн ашиг сонирхол, өөрсдийн эрх мэдлийг хадгалах сонирхол бүхий хүмүүс өөр зүйл ярьж эхэлж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад олон дүр төрх харагдана даа. МАН-ынхан арваннэгдүгээр сарын 26-нд ард нийтийн санал хураалт явуулж амжихгүй гээд байгаа. Хэрэв тийм юм бол хэзээ явуулах юм гэж байгаа юм. Нөгөөх нь 99 гишүүн байж болдоггүй юм бол 76-гаараа байх уу, 100 гаруй гишүүнтэй байх уу. Намуудыг энэ бүхэн дээрээ санал солилцоочээ гэсэн хувилбар л байхгүй юу. Түүнээс биш бүр болж бүтэхгүй, ор үндэсгүй зүйлийг зүтгүүлээд байна гэдэг яриа улс төрийн тоглоом.-Хоёр том нам нэг л сайн ойлголцож өгөхгүй байна, тийм үү?
-Үнэндээ Ардын намынхан өнөөдөр эдийн засаг хямарч л байвал сайн гэдэг дүрмээр тоглоод байна. Би шууд ингэж хэлнэ. Олон зүйл дээр энэ нь харагдаж байгаа. Эдийн засаг муудсан гэж ярих юм бол МАН зургаан сард Засагт хамтарч ажилласан. Тэр хугацаанд төсвийн тодотголууд нь хийгдэж байсан. Тэр хугацаанд эдийн засгийн гол яамдыг МАН-ын сайд нар удирдаж байсан гэдгээ мартаж болохгүй. Энэ бүхнээс харахаар үгүй гэхийн аргагүй зүйлс явж байгаа биз дээ. Өмнөх парламентуудыг ярих юм бол аль нам нь олонхи байсан билээ гээд бодох хэрэгтэй. Энэ бол үеэ элээсэн асуудал. Цаашид бид яаж явах вэ гэдгээ ярих ёстой. 2016 оны улсын төсөв батлахад Ардын намын ааш аяг тодорхой харагдлаа шүү дээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл бол хямралд зохицуулагдсан, боломжийн хязгаарлалтууд тавигдсан төсөв оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд задалчихсан.
Задалж байгаа шалтгаан нь ердөө л Их хурлын гишүүдийн тойргийн асуудал, улс төрийн тоглолт байсан. Цалин мөнгө ингэлээ тэглээ гэж баахан шүүмжилчихээд буцаагаад оруулчихаар өөр зүйл ярьдаг. Тэдний олон жилийн турш тоглосон тоглолтын арга барил өнөөдөр ч хэвээрээ байна. Телевизийн өмнө мундаг эх орончид болоод цагаа тулахаар ярьж хэлснээсээ эсрэг тоглолт хийдэг хүмүүс юм байна гэдэг нь харагдсан. Энэ бүхнийг Ардчилсан нам өөрчилье гэдэг үүднээс тодорхой ажлууд хийгээд явж байна. Гэхдээ энэ бүхнийг өөрчлөхөд хүнд байгаа ч өөрчлөөд явах зарчмын асуудлууд бий. Төсөв дээр гэхэд АН-ынхан төсөв задалчихсан юм шиг яриад байна л даа. Үнэндээ бүх намын гишүүд улсын төсөв батлахад гараа дүрэхийн дээдээр дүрж оролцсон.
-Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны гэргий Д.Булганыг хорьсон байна. Ер нь сонгууль дөхсөн үед л С.Зориг агсны хэрэг сөхөгдөх юм. Тэр бүрт АН-ын нэр хүнд унаж байгаа дүр зураг ажиглагддаг. Танай намын рейтингийг зориудаар унагахын тулд дахин сөхлөө гэдэг зүйл яригдаад эхэллээ…
-Тийм байхыг үгүйсгэхгүй. Бидэнд гашуун туршлага бий. Яг энэ хэргээр олонхийг бүрдүүлсэн түүх байдаг. Өнөөдөр ч энэ бүхэн хуучраагүй байна. Тэр зүйл дахин явж байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайдаас тодруулсан боловч Ерөнхий сайд ч тодорхой мэдсэн зүйлгүй байна лээ. Үнэн худлааг бид мэдэхгүй байна. Бидний хувьд хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байгаа. С.Зориг агсны хэрэг улс төрийн шоу битгий болчихоосой.

эх сурвалж: Өдрийн сонин