Monthly Archives: December 2015

December, 2015

  • 28 December

    Караокены төлбөрөөс болж цонхоор үсэрчээ

    Өнгөрсөн амралтын өдрөөр Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах караокены цонхоор согтуу хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, караокены төлбөрийн маргаанаас болж, Увс аймаг Баруунтуруун сумын харъяат 21 настай Н, Ж нар гурван давхрын цонхоор үсэрч, Н нь нас барсан байна. Харин Ж нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

  • 28 December

    Эмээлт захад адууны шир овоорчээ

    Засгийн газар 2013, 2014 онуудад арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон. Манай улсын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байна. Харин жилд дунджаар арьс шир түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгдэн ирдэг. Энэ тооны арьс ширийг дээрх үйлдвэрүүд …

  • 28 December

    Ерөнхий сайд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

    Монголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ Хүүхэд багачуудын Харшийн сүлд модны наадмыг зохион байгуулж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Харшийн сүлд модны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна. Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн …

  • 28 December

    Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан. Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн …

  • 28 December

    Хүүхдүүдээ цонхоор шидэхийг завдсан аавд 3-5 жилийн ял “төлөвлөжээ”

    Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны .. дугаар байрны .. дүгээр орцны .. дугаар давхарт 280 тоотод иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт иржээ. Мөн дээрх хаягт оршин суудаг иргэн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар Аврах ангийн 9 …

  • 28 December

    Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна

    Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр /12 дугаар сарын 29/, шинэ жилийн /нэгдүгээр сарын 01/ баярын өдрүүдэд Замын-Үүд, Шивээ хүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Булган, Хавирга, Бургастай гэсэн авто замын хилийн боомтууд амарна. Харин Эрээнцав, Боршов, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан гэсэн авто замын хилийн …

  • 28 December

    Ард түмний саналаар “Ардын элч”-үүд тодорлоо

    “Ардын Элч” сэтгүүлээс санаачлан монголын мэдээллийн 50 вэб сайт, 500,000 гаруй дагагчидтай фэйсбүүк, твиттер хуудсууд, 5 фм радио, 5 телевизийн суваг, Өдөр тутмын хэвлэлүүдтэй хамтран өргөн баг бүрэлдэхүүн дор ажиллаж “Ардын элч” санал асуулгыг орон даяар эхлүүлэн хоёр сар гаруй хугацаанд амжилттай явуулж өнгөрлөө. Санал асуулга ирэх 2016 оны сонгуулийг угтан төр түшилцэж байгаа, улс төрд орохоор зэхэж яваа, ард …

  • 28 December

    Цагдаагийн алба хаагчид сайн үйлс бүтээлээ

    ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 8 алба хаагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2-12 насны /2,4,5,12 настай/ 4 хүүхэдтэй өрх толгойлсон, хөдөлмөр эрхэлдэггүй, эх 38 настай Б.Болорын гэр бүлд Шинэ жилийн баярыг тохиолдуулан 4 хүүхдэд нь шинэ жилийн бэлэг, 3 ээлжийн хувцас, гэр бүлд нь сүү, гурил, цагаан будаа, гоймон, нүүрс, түлээний мод …

  • 28 December

    Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут

    Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2015 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 …

  • 28 December

    Маргааш бүх нийтээр амарна

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш болох тул хуулийн дагуу бүх нийтээр амарна. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлтээр энэхүү заалтыг оруулжээ. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж …

  • 28 December

    Өнөөдөр 2 хар мэнгэтэй шар бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 18. Сумъяа гараг. Үнэг одтой, 2 хар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа …

  • 28 December

    Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

    2015 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Дарьгангын тал нутаг,  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, …

  • 27 December

    Зэвсэглэл: Орос улсад гал, утаа, дуугүй миномёт бүтээжээ

    ОХУ-ын Нижний Новгород хотод “Буревестник” гэдэг шинжлэх ухаан-судалгааны төв институт байрладаг билээ. Тус институтыг 1970 онд зөвлөлтийн хуурай замын болон тэнгисийн цэрэгт зориулсан төрөл бүрийн артиллерийн их буу, миномёт, зэвсэг бүтээх, үйлдвэрлэх зорилгоор байгуулж байжээ. 2009 оноос шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Уралвагонзавод” корпорацын бүрэлдэхүүнд орж үйл ажиллагаа явуулж байна. Энэ институтад бидний сайн мэдэх 120 мм-ийн 2С12, 82 мм-ийн 2Б24, 2К32 зэрэг …

  • 27 December

    Сэтгэл заслын ухаан

    Монголын эртний гүн сэтгэгч, бичгийн хүмүүний нэг том төлөөлөгч “Хэцүү то ван” хэмээн алдаршсан Б.Тогтохтөр (1797- 1868) Сэцэн хан аймгийн Илдэн ван хошууны нутаг Сангийн далай хэмээх газар мэндэлсэн. Тэрээр эдүгээ Дорнод аймаг төдийгүй нийт Монгол түмний дунд Монголчуудын аж төрөх ухааны сургаал номоороо алдартай билээ.       Тэрээр 1853 онд зохиосон “Хэйбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал” …

  • 27 December

    “Web awards 2015” Цахим салбарын оны тэргүүн наадам болно /шторк/

    “WEB AWARDS-2015” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ 14 номинациар  Үндэсний шилдэг сайтуудыг тодруулахын зэрэгцээ МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ОНЦЛОХ ХОЁР ЦОМЫН ЭЗНИЙГ мөн тодруулах юм. Сайтуудын номинациуд: Мэдээллийн Шилдэг сайт Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Шилдэг сайт Гэр бүл, гоо зүйн мэдээллийн Шилдэг сайт Бизнес мэдээллийн Шилдэг сайт Эрэн сурвалжлах мэдээллийн Шилдэг сайт Шилдэг нийтлэлийн бодлоготой сайт Шилдэг төрөлжсөн мэдээллийн сайт Шилдэг …