Зэвсэглэл: Орос улсад гал, утаа, дуугүй миномёт бүтээжээ

10399_575712102576341_8903288028989195592_nОХУ-ын Нижний Новгород хотод “Буревестник” гэдэг шинжлэх ухаан-судалгааны төв институт байрладаг билээ. Тус институтыг 1970 онд зөвлөлтийн хуурай замын болон тэнгисийн цэрэгт зориулсан төрөл бүрийн артиллерийн их буу, миномёт, зэвсэг бүтээх, үйлдвэрлэх зорилгоор байгуулж байжээ. 2009 оноос шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Уралвагонзавод” корпорацын бүрэлдэхүүнд орж үйл ажиллагаа явуулж байна. Энэ институтад бидний сайн мэдэх 120 мм-ийн 2С12, 82 мм-ийн 2Б24, 2К32 зэрэг миномётуудыг зохион бүтээсэн байдаг юм. 10712825_575712112576340_1220057781634703124_n
Тэгвэл саяхан “Буревестник”-ийн эрдэмтэн зохион бүтээгчид, цэргийн тусгай хүчнийхэнд зориулж маш хөнгөн жинтэй, буудлага үйлдэхдээ гал, утаа, чимээ гаргадаггүй 82 мм-ийн “2Б25” гэдэг миномёт зохион бүтээж өгчээ. Ингэснээр дайсанд илрэх боломжийг эрс багасгах боломжийг өөрийн цэрэгт олгож байгаа юм. Энэ миномётоор ямар ч үед ил болон далд харааны буудлага үйлдэж болох ба нэмэх, хасах 50 хэмийн өөрчлөлтөд ашиглах боломжтой. Миномётын иж бүрдэлд гол төмөр, “хөл”, хараа(МПМ-44М загвар), “таваг” багтаж байна.
Энэ миномёт нь 13 кг жинтэй ба 1300 метр хүртэл зайд буй дайсны явган цэрэг, хөнгөн хуягласан целийг устгах боломжтой гэнэ.

Энхбаяр

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …