Yearly Archives: 2015

January, 2015

  • 15 January

    Анжелина Жоли: Би улс төрд орвол хүмүүнлэгийн ажилд илүү хугацаа зарцуулна

    Жүжигчин Анжелина Жоли Америкийн гүйлтийн тамирчин Луи Замперинийн тэсвэр тэвчээр, амьдралын адал явдлын тухай өгүүлсэн “Нугаршгүй” нэртэй киногоо дэлгэцнээ гаргасан. Энэ бол найруулагчийн хувьд түүний хоёр дахь бүтээл юм. Тэрбээр“Нугаршгүй” киноныхоо талаар “The Hollywood Reporter” сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарт ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.  -Ярилцлагаа даруу бус асуултаас эхэлье. Та Холливудын элитэд хамаардаг, зургаан хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хүмүүнлэгийн чухал …

  • 15 January

    Азийн орнууд батлан хамгаалахын төсвөө нэмжээ

    Сүүлийн үеийн судлаачид их гүрнүүдийн тоглолт Ази тивд төвлөрөх болсон тухай онцолж байна. Тэр дундаа Азийн орнуудын батлан хамгаалахын салбар дахь төсөв, хөрөнгө урьдынхаас хэд дахин нэмэгдэж Европын орнуудынхаас давж гараад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Пентагон батлан хамгаалахын төсвөө хэмнэх зорилгоор Европ дахь нэр бүхий 15 цэргийн баазаа хаахаар болсон гэж мэдэгдсэн билээ. АНУ жилдээ 600 тэрбум орчим ам.долларыг …

  • 15 January

    Эмэгтэй гишүүд төрөх эмнэлгүүдтэй танилцана

    Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд нийслэлийн II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцана. Монголчууд энэ сард гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар байгаа. Монголын гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг аль эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний орон сууцыг өгч, алдаршуулна. Харин түүнтэй үе чацуутнуудад гурван сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

  • 15 January

    Эдийн засгийг хүн хөдөлгөхөөс цомхотгол хөдөлгөхгүй ээ

    1. Ажлыг хүн л хийдэг. Тэр хийж байгаа ажил бол бас хүнд л зориулсан эд билээ. Өөр юунд ч биш. Жишээ нь, Улаанбаатар хотын ажил сайн байвал хэнд хамаатай вэ. Нийслэлийн иргэдэд л хамаатай. Баянхошууны Бааст өвгөнөөс авахуулаад Долоон буудлын Должин эмээд л хамаарна. Яармагийн Яринпил өвгөнөөс эхлээд Гачууртын ганган Дулмаа эмгэнд хүртэл хамаарна. Тэдний хашааг манадаг халтар банхарт үл …

  • 15 January

    Ц.Мөнхбаатар: Илтгэх ярих ур чадвар бол амжилтанд хүрэх асар том боломж

    “Оpen mind” сургалтын төвөөс шилдэг  илтгэгчдээс   илтгэлтэй холбоотой ярилцлага авах   болон илтгэлийн тухай зөвлөгөөг бэлтгэн цувралаар    хүргэж байгаа билээ. Энэ удаад илтгэх урлагийн багш Ц.Мөнхбаатарын зөвлөгөөг хүргэж байна. Хүн төрөлхтөн үүсэн буй болсон цагаас хойш олон мянган жилийг үджээ. Энэ хугацаанд хүмүүс асар их өөрчлөгдөн, шашины урсгалууд, урлагийн салбарууд бий болж, шинжлэх ухаан хөгжиж, хүн сансарт нисэж, …

  • 15 January

    Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар боллоо. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны  журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг …

  • 15 January

    NBA Лондонд

    NBA улирлын тоглот болох Нью Йорк Никс болон Милуаки Бакс багуудын тоглолт Английн Лондон хотын О2 Аренад боллоо. Энэ тоглолтонд Милуаки Бакс өрсөлдөгчөө 95:79 гэсэн 16 онооны зөрүүтэй хожсон байна. Милуаки Баксаас өнөөдөр OJ Mayo сэлгээнээс тоглон 24 оноо авч багаа тэргүүлсэн бол B.Knight 20 оноо 6 оновчтой дамжуулалт өгсөн бол Z.Pachulia 11 оноо 14 самбараас бөмбөг авалт хийж багаа …

  • 15 January

    УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна

    Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанууд тус тус болно. Үүнд: Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд; Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 …

  • 15 January

    Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 гаруй хүнийг төр “үх” гэсэнтэй ялгаагүй

    Таны биед хэрэггүй эрхтэн байдаг уу. Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Нүд, чих, гар, хөл, элэг, бөөр…гээд хүний бүх л эрхтэн өөрт нь юу юунаас илүү чухал. Хамгийн гол нь тухайн хүн эрхтэн, эд эсээ цоо эрүүл л байлгах хэрэгтэй. Гэхдээ өвчин хэлж биш хийсч ирдэг жамтай. Тийм л учраас өвдсөн хүнийг буруутгах учиргүй. Тэр дундаа элэг, бөөр нь …

  • 15 January

    Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

    Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 20-25 градус  Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газар …

  • 15 January

    Хар луу өдөр

    Аргын тооллын 1 сарын 16-ны баасан гараг,  билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн  26-ны сугар гараг, 6 цаган мэнгэтэй, шидийн барилдлагатай, гал суудалтай, онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 08:31  цагт  мандан, 17:019  цагт  жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 15 January

    Иргэний хөдөлгөөнүүд нэгдэн төрийн 3 өндөрлөгт шаардлага хүргүүлжээ

    Өчигдөр Иргэний хөдөлгөөнүүдээс Засгийн газрыг огцрохыг, УИХ-ыг тарахыг шаардаж Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчид ийм шаардлага хүргүүлснийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе                                                                         …

  • 15 January

    Дэлхийн аварга Монголд

    DJ урлагийг сонирхогч залуусд хүргэх таатай мэдээ байна. Trenton Rosenbaum тайзны нэр буюу олонд танигдсан нэр нь TRENTINO хэмээх энэхүү залуу урлигаар Монголд ирхээр болжээ. Тэрээр 1986 оны 5 сарын 28нд төрсөн бөгөөд Америкийн Чикаго хотын унаган DJ юм. 2013 онд Redbull-ээс зохион байгуулдаг Thre3style нэртэй DJ нарын ур чадварыг хөгжүүлэх ур чадвараар нь өрсөлдүүлдэг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож …

  • 15 January

    Ганц бие хүн богино насалдаг гэдэг үнэн үү?

    Дэлхий бөмбөрцөгийн аль ч улс оронд хүн ам зүйчдийн гаргаж буй урьдчилсан мэдээ гэр бүл төлөвлөх бодлого ямар чиг хандлагатай байгааг тодруулах зорилготой байдаг гэнэ. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад 1960-аад оноос, Зүүн Европт 1980 оноос нийгмийн хамгийн чухал нэгж болох “Хууль ёсны баталгаат гэр бүл”- ийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа нь төр засгийн удирдлагуудынх нь санаг зовоох …

  • 15 January

    994.1 мянган хүүхдэд 238.4 тэрбум төгрөг олгожээ

    Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулав. Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэвэрийн хэмжээ 0.6 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин “Хүний хөгжил” сангаас өнгөрөгч онд 18 хүртэлх …