Yearly Archives: 2015

October, 2015

  • 16 October

    Дөнгөж босоод хийхэд тохиромжтой дасгалууд

    Яагаад өглөө дасгал хийх хамгийн ашигтай вэ? Норймог булчингуудаа хөдөлж сэрээснээр чи бүхэл өдөржин эрч хүчтэй, сэргэлэн цовоо явах болно. Мөн өглөө бага ч болов дасгал хийдэг хүмүүсийн нойр сайжирч, хоолны дуршил нэмэгдэн ширээний ард өдөржин суусан ч чилэх нь багасдаг. Орноосоо арай хийн босдог бүсгүйчүүдэд зориулсан 4 амархан, дасгалыг зааж байна. 1. Нурууг цэхлэж, зүгшрүүлнэ-Шалан дээр дөрвөн хөллөнө. Ингэхдээ …

  • 16 October

    Дөрвөн гүүрийг шинэчлэн засварлажээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн -37, Сургуулийн-38, Сургуулийн-44, Сургуулийн-40 дүгээр гудамжинд байрлах 4 ширхэг гүүрийг хорооны ажил эрхлээгүй иргэдийн санаачлагаар хугарсан банз, төмөр баганыг нөхөж, гагнажээ. “Явган хүний гүүр сэргээн засах” төслийг нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэнээр иргэдийг түр ажлын байраар ханган, орчныхоо тохижилтод өнгө үзэмж нэмсэн байна. http://www.chingeltei.gov.mn

  • 16 October

    “America’s Next Top Model” шоу энэ жил өндөрлөнө

    Загвар өмсөгч Тайра Банксынх гэдгээрээ овоглодог тус шоу энэ жил хамгийн сүүлийн дугаараа хүргэх гэнэ. Загвар өмсөгч болох чин хүсэлтэй охид залуусын мөрөөдлийг бодит амьдрал дээр хүргэж өгдөг нэг ёсны гүүр болсон уг шоу 12 нас хүрчээ. 22 дах удаагийн дугаар  хамгийн сүүлийн дугаар болох тухай Тайра твиттер хуудсандаа бичсэн байна. Эх сурвалжууд мөн энэ удаагийн дугаараар загварын төслийг хаах тухай мэдээллийг …

  • 16 October

    Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчиллаа

    Хүнс, хөдөө аж ахуйн яам АТГ-тай хамтран Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд ХХААЯ-ны албан хаагчид идэвхтэй оролцож  авлигын эсрэг хууль тогтоомж, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүллээ.

  • 16 October

    Хамгийн өндөр орлоготой видеоблоггер

    Форбс сэтгүүл YouTube-ийн хамгийн өндөр орлоготой видеоблоггеруудын жагсаалтыг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргажээ. Жагсаалтыг видеотоглоомын мангас гэгддэг Шведын видеоблоггер Феликс Кьелльберг тэргүүлсэн байна. Мань хүнийг 40 гаруй сая хүн дагадаг бөгөөд сэтгүүлийн тооцоолсноор тэр 12 сая долларын орлоготой гэнэ. Удаахь байранд Smosh гэдэг нэртэй хошин шогийн хослол болох Йен Хэкокс, Энтони Падилла нар бичигдэв. Тэдний орлого 8.5 сая …

  • 16 October

    28 байршилд тоглоомын талбай, тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг төлөвлөөд байна

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 28 байршилд тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг төлөвлөөд байна. Эдгээр байршлуудад иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор газар доорх авто зогсоолууд бий болгосноор оршин суугчдад эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, авто зогсоолын хүрэлцээг …

  • 16 October

    Утаанаас уушгиа хамгаалахыг хүсвэл цэцэгт байцааг сонгоорой

    Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй орчинд амьдардаг хүмүүст брокколи буюу цэцэгт байцааны ундаа тун хэрэгтэй  эд юмсанж. Хятадын агаарын бохирдол ихтэй хотуудад хийсэн судалгаагаар цэцэгт байцааны ундааг өдөр тутам хэрэглэж хэвшвэл уушиг цэвэрлэдэг, мөн хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох бензолыг биеэс гадагшлуулдаг болох нь нотлогджээ. Johns Hopkins Bloomberg School of Public Health-ийн эрдэмтдийн баг Америк, Хятадын мэргэжил нэгтнүүдтэйгээ …

  • 16 October

    Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно

    Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордны урд талд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулж, үйл хэрэг алдар гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор дурсгалын хөшөөг нь сүндэрлүүлэх гэж байна. Уг ёслолд  зориулсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 24-ний өдөр болох ажээ. Тус тэмцээнд Монгол Улсын чөлөөт …

  • 16 October

    “Монгол коммент”-ийн Билгээ хуримаа хийлээ

    Монгол коммент нэвтрүүлгийг үзэхгүй өнгөрөөдөг үзэгч гэж үгүй билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч, Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг сэтгүүлч М.Батбилэг өнөөдөр хуримаа хийж гал голомтоо бадрааж байна. Уншигчдынхаа өмнөөс хосууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Эх сурвалж: dorgio.mn  

  • 16 October

    Маргааш хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулна

    Их Британийн цөмийн эрдэмтэн, Лондоны их сургуулийн физикч Мехрана Кеше маргааш буюу  аравдугаар сарын 17-нд аймшигт газар хөдлөлт болж, хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана гэж мэдэгджээ. Тэрбээр “Маргааш хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулах болно. Газар хөдлөлтийн уршгаар Умар, Өмнөд Америк салж, Карибын тэнгисийн орнуудад цунами үүсч, бүхэлдээ сүйдэх болно. Мөн Хятад, Япон болон Ази, Америкийн орнууд усанд автаж, …

  • 16 October

    Сайхан хөлтэй болъё гэвэл…

    Тэгш, шулуун хөлтэй болох нь охид бүсгүйчүүдийн мөрөөдөлийн нэг билээ. Эрчүүд ч хүүхнүүдийг гоолиг сайхан хөл дээр нүд унагалгүйг өнгөрнө гэж үгүй. Гэтэл ази бүсгүйчүүд ихэвчлэн майга, булчин нь гадагшаагаа эргэсэн байдаг аж. Үүнээс болж нууцхан шаналж, тэгшхэн хөлтэй болох далдхан хүсэл тээж явдаг бүсгүйчүүд цөөнгүй байдаг юм. Тэрхүү бүсгүйчүүдэд дуулгах сайхан мэдээ байна. Майга хөлийг мэс заслын бус аргаар …

  • 16 October

    Урьдчилан сэргийлэх тарилгад 35 мянган малыг хамруулаад байна

    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг …

  • 16 October

    Шүршүүрт орж үрчлээгээ арилгаарай

    Хөөрхөн, сайхан харагдах гэсэн далдын хүсэл мөрөөдөлд автсан охид, бүсгүйчүүд  наашаа суугаарай. Хэрэв таны  хүзүү, нүүр  чинь үрчлээтээд,  үргэлж залуугаараа байх гэсэн хүслийг чинь мохоогоод байвал  гэрийн нөхцөлд хамгийн хялбар, эрүүл аргаар үрчлээтэй тэмцэж болдог. Юуны өмнө та  өглөө бүр шүршүүрт орж заншаарай. Ингэхдээ хүзүүгээ хүйтэвтэр усаар байнга шүрших хэрэгтэй. Үүний үр дүнд арьс тань чангарч, дөнгөж үүсч буй өнгөц …

  • 16 October

    Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчийн сонгууль Ням гарагт болно

    Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын Захирагчаар тус дүүргийн …

  • 16 October

    Хайртай залуугийнхаа ордоор дуртай бэлгийг нь сонжоорой

    Эрэгтэй хүнд бэлэг сонгоно гэдэг бүсгүйчүүд бидэнд яах аргагүй толгой өвтгөсөн асуудал байдаг. Тэгвэл та хайртынхаа төрсөн ордыг мэдэж байвал ямар төрлийн бэлгэнд дуртайг нь ч бас мэдэж болох нь ээ. Хонины орд: Ангараг гаригийн нөлөөгөөр хонины ордны эрчүүд адал явдалд дуртай, эрч хүчтэй хүмүүс байдаг. Түүнд тохирох бэлэг бол дуртай хамтлаг дуучин эсвэл дуртай спортынх нь тоглолтын тасалбар байх болно. …