Yearly Archives: 2015

September, 2015

  • 12 September

    Саудын Арабт аварга том кран унаж 107 хүн нас баржээ

    Саудын Арабын исламын шашинтнуудын ариун хот Меккад аварга том каран унаж, 107 хүн нас барж, 230 гаруй хүн бэртжээ.  “Grand Mosque” нь дэлхийн хамгийн том исламын шашины сүм билээ. Энэхүү сүмийн дээрээс аварга том каран унасан бөгөөд энэ үеэр маш олон сүсэгтэн сүмд байсан ажээ. Саудын Арабын Иргэний Хамгааллын Байгууллагын тэргүүний хэлж буйгаар аадар бороо борж, салхи хүчтэй салхилсанаас болж …

  • 12 September

    Поп дива Сараа “Сэхүүн салхи” дуугаа клипжүүллээ

    Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Сэхүүн салхи” дуугаа клипжүүлжээ. Ирэх жил түүний урлагтай амьдралаа холбосны 30 жилийн ой тохиох бөгөөд тэрээр ойдооо зориулан фэнүүддээ олон гэнэтийн бэлэг зэхээд байгаа юм. Энэ удаад ийнхүү шинэ цомгоо нэрлээд буй “Сэхүүн салхи” дуу клипний хамт мэндэллээ. Тэрээр “Сэхүүн салхи” шинэ цомогтоо “Сэхүүн салхи”, “Аргагүй амраг”, “Хавар”, “Чи алзахгүй”, “Мөрөөдлийн арал”, “Хатан …

  • 12 September

    Энэ жил хувийн их дээд сургуулиуд зарим ангиа хаажээ

    Өнгөрсөн хавар өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 2 дахин бага төгсөгч ЕБС төгссөн. Тиймээс улсын, хувийн гэлтгүй аль ч сургуульд элсэгч бага байгаа аж. Ялангуяа хувийн их дээд сургуулиуд зарим ангиа энэ жил хаасан байна. Энэ жил элсэгчдийн тоо бага байгаа нь их дээд сургуулиудын амин цэгийг хөндөж байна. Тиймээс ч төлбөрөө нэмж, орой, эчнээ ангиуддаа оюутан элсүүлж, босго нь оноо нь …

  • 12 September

    Саша Белый дахиад л “Ардын жүжигчин” болжээ

    Манайхан Оросын “Бригад” кинонд их дуртай. Энэ киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Сергей Безрукову уг нь Оросын “Ардын жүжигчин”. Харин энэ удаа тэр Умард Осет-Аланий Ардын жүжигчин болжээ. “Хайр, хүндэтгэл үзүүлсэн та бүхэндээ баярлалаа. Эрхэм дотны андууд минь, баярлалаа” гэж Сергей интернэтээр талархлаа илэрхийлжээ. Энэ жил түүний хувьд амаргүй байсан. Сергей нууц амрагаасаа болж гэр бүлээ цуцлуулж гоонь эрийн эгнээнд …

  • 12 September

    Бейонсе сална

    Дэлхийн шоу бизнесийн хамгийн гоёмсог хос болох Бейонсе, Жэй Зи нарын харилцаанд сэв суусан хэдий ч нэр хүндээ бодоод тэд энэ байдлаа ил болгохгүй, урьдын адил эв түнжин сайтай байгаа мэтээр харагдаж байгаа билээ. Тэгвэл тун удахгүй хосууд салах болсон тухайгаа мэдэгдэх бололтой. Дуучин бүсгүйн тэвчээр барагдсан гэнэ шүү. Тэдний харилцаа аль эрт муудчихжээ. Бейонсе худал дүр эсгээд залхсан байна. …

  • 12 September

    Хамгийн өндөр хос зовлонгоо тоочив

    Дэлхийн хамгийн өндөр эхнэр, нөхөр болох Хятадын тамирчин Сүн Минмин, Сюй Янь нар 2016 оны Гиннесийн амжилтын номын нээлт дээр өөрсдөд нь тохиолддог хүндрэлүүдийн талаар ярьжээ. Сагсан бөмбөгийн тамирчин Сүн 236 сантиметр өндөр бол гандболчин Сюй бүсгүй 187 сантиметр юм. 2009 онд танилцаж, 2013 онд гэрлэсэн хос онгоцоор нисэх нь тэдэнд маш их асуудал учруулдгийг өгүүлэв. Мөн машинд суухад ч …

  • 12 September

    Ираны Гадаад Хэргийн Сайд БНХАУ-д айлчлал хийнэ

    Ираны Гадаад Хэргийн Сайд Мухаммед Жавад Зариф Ираны цөмийн зэвсгийн гэрээ хэлэлцээрийн тухай зөвшилцөхөөр ирэх долоо хоногт Хятад улсад айлчлахаар болсон тухай БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд энэ баасан гарагт мэдэгдлээ. Хятад улс нь эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дипломат харилцаагаараа Ирантай нягт хамтран ажилладаг бөгөөд Гадаад Хэргийн Сайд Ван И “АНУ болон Ирантай цөмийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэхийн тулд хичээж …

  • 12 September

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10:00 цагт: Дулааны шугамын засвар хийсэн компаниуд тухайн шугам явсан газраа шинэчлэн, цэвэрхэн үлдээж байх зорилгоор Амгалан цахилгаан станцаас дулаан авч байгаа шугамуудыг энэ зун шинэчилсэн “Хасу Мегаватт” компани тухайн орчноо цэвэрлэж, ботаникийн мод бутыг дахин суулгана. Утас: 99377021 11:00 цагт: БНХАУ-ын Ляонин мужийн Жунда групп нь Монгол улсын зах зээлд хамтран ажиллах түнш хайх, өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилах …

  • 12 September

    Энэ амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Есдүгээр сарын 12, 13-ны бямба, ням гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Горхи-Тэрэлжийн БЦГ 10.00-18.00 цагт: Полигон дэд станц, иргэн Оюунсүрэн Цэрэндорж, Юнитель, Болор амралт, Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Өндөр-Улаан, Ном, Немо кэмп, Баяримпекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, Талын сондор, Монгол …

  • 12 September

    Өнөөдөр цагаагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 29. Санчир гараг. бага морь одтой, 1 цагаан мэнгэтэй, цагаагчин  туулай өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа …

  • 12 September

    Улаанбаатарт 21 хэм дулаан

    Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2015 оны есдүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. …