Yearly Archives: 2015

September, 2015

  • 5 September

    Луу жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 22. Санчир гараг. Чөлөөт эх одтой, 8 цагаан мэнгэтэй, хөх бич өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг …

  • 5 September

    Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна

     Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон …

  • 4 September

    Сири улсын дүрвэгчдийн асуудал газар аваад байна

    Унгарын галт тэргэнд байгаа дүрвэгчид болон цагдаа нарын хоорон дахь мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шилжин суурьшигчдийг цагдаа нар энэ пүрэв гарагт хүчээр дүрвэгсдийн хуаран руу шилжүүлэхийг оролдсон байна. Үүний улмаас Европын Холбооны гишүүд дүрвэгсдийн учруулаад байгаа хор хохирлын талаар хэлэлцэхээр Грекийн Кос аралыг зориод байгаа ажээ. НҮБ болон Европийн холбоо хоорондоо зөвлөлдөн гишүүн улс орнуудаа “их хэмжээний дүрвэгсдийг …

  • 4 September

    Өмнөд Суданы өнгөт бус амьдрал

    ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригоор ахлуулсан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний батальонуудын ээлж хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүн энэ сарын 3-ны өдөр мотобуудлагын батальоны 5 дугаар ээлжийн Цэргийн багийн захирагч, хурандаа Б.Баатарын удирдсан эхний ээлжийн 200 гаруй цэргийн алба хаагчийн хамт холын Африк Өмнөд Суданыг зорьсон билээ. Ээлж хүлээлцүүлэх урьд, …

  • 4 September

    SMART UB аппликэйшнд нийтийн тээврийн шинэчилсэн чиглэл нэмэгдэж орлоо

    SMART UB гар утасны аппликэйшнээс та  нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо. Танд хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд Андройд үйлдлийн системийн утастай иргэд татах бүрэн боломжтой. Тун удахгүй iOS үйлдлийн системтэй иргэд ч ашиглах боломж нээгдэнэ. Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээлэл технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан, төрийн үйлчилгээний талаарх мэдээг иргэдэд хүргэх зорилгоор 2013 …

  • 4 September

    Путин шинэ амрагтай болжээ

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний шинэ амраг интернэтийг шуугиулсаар. Гэхдээ Путин Бээжингийн цэргийн парад үзэхээр очихдоо мэдээж түүнийгээ дагуулсангүй. Путинтэй цуг яваа энэ эмэгтэй бол боксчин Наталья Рагозина. Шаргал үст Наталья 39 настай бөгөөд дунд жинд эмэгтэй боксын бүхий л тэмцээнд ялж байсан. Тэд өнгөрсөн долоо хоногт Сочи хотод болсон Олон улсын самбогийн тэмцээнд дээр ийнхүү папарациудын хараанд өртжээ. “Путин өөрөө …

  • 4 September

    12 настай хүүгийн бүтээсэн мөрөөдлийн өрөө

    Алли Алемэдди гэх 12 настай хүү өөрийн гэсэн өрөөтэй болохыг хүсжээ. Түүний гэр бүл Багдадын Кербала тосгонд байдаг бөгөөд их ядуу амьдралтай учир Алли хүүд тусдаа өрөө гаргаж өгөх боломжгүй ажээ. Гэвч бяцхан хүү өөрийн хүсэл мөрөөдлийг бодит болгохын тулд ‪#‎Miniature‬ урлал судлан жижиг хайрцаг дотор мөрөөдлийн өрөөгөө хийжээ. эх сурвалж: facebook

  • 4 September

    Сирийн дайнаас дүрвэсэн гурван настай хүү амиа алдлаа

    Сирийн иргэний дайнаас дүрвэн, Грек рүү явах завинд суун харамсалтайгаар амиа алдсан бяцхан хүү Аланы цогцсыг далайн эргээс олсон байна. Энэхүү сэтгэл сэртхийлгэм дүр зураг интернэтээр тархсан байгаа бөгөөд хүмүүс харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн “олон хүмүүс дайнаас болж дүрвэж амиа алдаж байна” хэмээн бухимдлаа илэрхийлж байгаа ажээ. Бяцхан хүү ээж Рехан, таван настай ах Галип нарын хамт тэрхүү онгоцонд суусан …

  • 4 September

    Р.Сувд-Эрдэнэ: Шүүхэд баярлалаа

    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны, шүүхээр хэргээ шийдвэрлүүлж, шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаархи сэтгэгдлээ хуваалцахаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Р.Сувд-Эрдэнэ бидэнд хандсан юм. Тэрбээр 1 жил гаруй хоригдсоны эцэст хэргээ шүүхээр шийдвэрлүүлжээ. -Миний бие дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. 2014 онд хүн амины хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар жил дамнан шалгагдаж байгаад …

  • 4 September

    Ээжүүд минь хүүхдээ ханиаднаас хамгаалах чихэрийг өөрсдөө хийцгээе

    Ээжүүд минь хүүхдээ ханиаднаас хамгаалах чихэрийг өөрсдөө хийцгээе ‪ орц: – зөгийн бал- 250-300 г – цагаан гаа – 1 цайны халбага. хийх арга: 1. Зөгийн бал цагаан гаа хоёроо холиод багахан гал дээр чанана 1,5-2 цаг. 2. Түлэхгүйн тулд байнга хутгаарай, шингэн болтол нь буцалгаад. 3. Гал дээрээс аваад шууд чихэрний хэв байвал түүндээ хийгээд хөргөөд болоо. Хүүхэддээ өдөрт …

  • 4 September

    Зарц эмгэн тэнгэрт төрсөн нь

    Тэр цагт Гадаяана хутагт Аба улсад суун бөлгөө. Тэр улсад эд агуурс элбэг баян, нигүүлсэх сэтгэл огтгүй харамч, хэрцгийн туйл болсон нэгэн гэрийн эзнийх байв. Тэр гэрийн эзнийд насан дээр гарч туйлдаж ядарсан хөгшин эмгэн зарц байх аж. Гэрийн эзнийх энэ эмгэнийг насан туршид нь зарцлахдаа өмсөх дээл хувцас, идээн унд өгөлгүй, аашлан зандарч, зодож жанчин хүнд хүчир бүх ажилд …

  • 4 September

    Түүндээ таалагдахын тулд…

    Биеэ хэрхэн авч явах вэ? Охид бүсгүйчүүд ээ, таалагддаг залуудаа таалагдахын тулд мэдээж чи биеэ авч явах байдалдаа анхаарах хэрэгтэй. Цэвэрхэн охид үргэлж л хөвгүүдийн харцыг булааж байдаг. Тэд хэтэрхий их гоёж гангалаагүй, анхаарлын төвд байя гэж бодоогүй ч гэсэн бүх анхаарал түүнд хандах нь бусад охидын бяцхан атаархлыг төрүүлж байдаг. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс ч илүү цэвэрч байх магадлалтай гэж …

  • 4 September

    Налайх дүүргийн эргүүлийн цагдаа нар хүний амь аварчээ

    Налайх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаатар нар таван хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварчээ. Шөнийн эргүүлд ажил үүргээ гүйцэтгээд явж байхдаа Налайх дүүргийн гуравдугаар хорооны дэнжид гал гарч байгааг мэдсэн гэнэ. Тэднийг очих үед барилгын материал хийсэн чингэлэг дэлбэрч, таван ханатай гэрийн араас гал дүрэлзэж байсан аж. Энэ …

  • 4 September

    Өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд улсын хэмжээнд хадлан бэлтгэлд 5529 хадуур, тармуур бүхий дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж, өнөөдрийн байдлаар 120.0 мянган тн өвс, 261.1 тн гар тэжээл бэлтгэсэн нь төлөвлөсөн өвсний 10 хувийг эзэлж байна. Энэ жилийн хувьд нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байсан нь малын хадлан, …

  • 4 September

    Олон Улсын хүүхдийн VII их наадмыг манай улс зохион байгуулна

    Өнөөдөр ЭМСЯ-ны хурлын зааланд ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 8 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчдын гаргасан амжилтын талаар хэвлэлийн бага хурал боллоо. Уг хуралд баг тамирчдаа ахалж оролцсон ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад хүмүүс болон амжилт гаргасан тамирчид оролцсон юм. Манай баг тамирчид спортын 9 төрлөөр аймаг, нийслэлээс шалгарсан …