Унгарын галт тэргэнд байгаа дүрвэгчид болон цагдаа нарын хоорон дахь мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шилжин суурьшигчдийг цагдаа нар энэ пүрэв гарагт хүчээр дүрвэгсдийн хуаран руу шилжүүлэхийг оролдсон байна. Үүний улмаас Европын Холбооны гишүүд дүрвэгсдийн учруулаад байгаа хор хохирлын талаар хэлэлцэхээр Грекийн Кос аралыг зориод байгаа ажээ. НҮБ болон Европийн холбоо хоорондоо зөвлөлдөн гишүүн улс орнуудаа “их хэмжээний дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх” хөтөлбөрийн дагуу 200,000 хүртэл дүрвэгсдийг хүлээж авахыг уриалсан байна. НҮБ-ын Дүрвэгсдийн Хорооны тэргүүн Антонио Гутеррэс мэдэгдэлдээ “Европт дүрвэгсдийг хүлээж авах орчинг бий болгох хэрэгтэй. Ялангуяа Грект” хэмээжээ.
Унгерийн УИХ-ийн гишүүд дүрвэгсдэд орогнох газар, бааз байгуулах талаар хэлэлцэхээр санал хураахаар болоод байгаа ажээ. Ерөнхий сайд Виктор Орбан нөхцөл байдлыг Герман шиг хүнд байна хэмээжээ. Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск “Европын Комисс 40,000 дүрвэгсэд гэж таамаглаж байсан бол Европын орнуудад тархаад байгаа дүрвэгсэд 100,000 болж өсөөд байна” хэмээн мэдэгджээ. Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар Европын Холбооны хүрээнд дүрвэгсдийг хуваарилах төлөвлөгөө танилцуулах талаар ярьсан байна. Харин Британий засгийн газрын зүгээс шилжин ирж буй дүрвэгсдийн тоо ихэсч, маш их дарамт, асуудал үүсээд байгаа талаар мэдэгдсэн байна. Британийн ерөнхий сайд Давид Камерон энэ долоо хоногт Туркт амиа алдсан гурван настай Алан хүүгийн тухай мэдээлэл тархсанаас хойш өмнөхөөсөө олон Сирийн дүрвэгсдийг улсдаа нэвтрэхийг зөвшөөрч буйгаа мэдэгдэх төлөвтэй байгаа ажээ.
А.Уянга