Yearly Archives: 2015

July, 2015

  • 7 July

    Чингэлтэй дүүргийнхэн 565 тонн хог хаягдал цэвэрлэжээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2015 оны бүх нийтийн их цэвэрлэгээний нэгдсэн хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулав. Төрийн байгууллагын 250 гаруй албан хаагчид, 1-19 дүгээр хорооны сайн дурын 600-гаад иргэн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороодын тодорхой хөдөлмөр эрхлээгүй 260 иргэдийг түр ажлын байраар хангаж урамшуулал олгож, …

  • 7 July

    Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/585 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах  зураг төсөв боловсруулах  ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, захирамжийн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус тус байгууллаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний …

  • 7 July

    Охидын зүрхэнд үлгэрийн гүнж оршдог

    Эмэгтэй хүн бүрт өөрийг нь нандин, бусдаас өөр болгодог эрхэм чанарууд байдаг. Зарим бүсгүйчүүл тэр чанараа өөрийн нэрийн хуудас болгож, зарим нь тэр чанарынхаа тусламжтай амьдралаа залуурддаг. Ялангуяа өсвөр насны охид тус тусын дотоод ертөнцөө урлан бүтээх ажлыг идэвхтэй хийдэг. Энэ нь ид үзэл бодол төлөвшиж эхэлдэгтэй холбоотой юм. Цагаан морьтой ханхүүг мөрөөдөж, хааны цамхагт гоёмсог даашинзтай бүжихийг нууцхан хүсдэггүй …

  • 7 July

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн найм дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, …

  • 7 July

    Өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар үүрэг, даалгавар өглөө

    Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө. Энэ жил зуншлага тааруухан, бэлчээрийн гарц алаг цоог, нийт нутгийн 50 шахам хувь нь гангийн байдалтай байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ жилийн дулааны улирлын төлөв байдлаас харахад агаарын температур олон жилийн дунджаас 1-2,5 хэмээр илүү, орох тунадасны хэмжээ төвийн нутгаар бага, бусад …

  • 7 July

    Өнөөдөр болох зарим үйл явдалаас

    10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Харилцах утас: 91887887 11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн …

  • 7 July

    Улаанбаатарт 28 градус дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр агаарт 32 градусыг давж хална. Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар бүгчим халуун үргэлжилнэ. 2015 оны долдугаар сарын 05-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд …

  • 7 July

    Өнөөдөр таван шар мэнгэтэй хөх бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 21. Ангараг гараг. Шувуун хушуут, 5 шар мэнгэтэй хөх бич  өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 05 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 6 July

    Өөрийнхөөрөө байхыг уриалжээ /видео/

    Эм Форд нэртэй энэ бүсгүй өөрийнх нь асуудалтай арьсны талаар интернэт хэрэглэгчид янз бүрийн доромжилж, даапаалсан сэтгэгдэл үлдээж байсны хариу болгож бусдын санаа бодол хүний дотоод үнэлэмжинд хэрхэн нөлөөлдөг гэдгийг харуулсан бичлэг хийж байршуулжээ. Анх нүүрээ будаж гоёогүй үеийнхээ зургийг интернэт байршуулж эхэлснээс хойш янз бүрийн доромжлол авах болж. Зүгээр ч нэг биш “Харахаас дур гутаж байна” гэдгээс эхлээд хэлэхэд …

  • 6 July

    Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …

  • 6 July

    Кэти Перри хамгийн өндөр орлоготой эмэгтэй алдартан боллоо

    Дуучин Тейлор Свифт, түүний найз залуу Кэлвин Харрис нар Дэлхийн хамгийн өндөр орлоготой хосоор тодорсныг Forbes сэтгүүлээс мэдээлсэн. Харин хамгийн өндөр орлоготой эмэгтэй алдартнаар дуучин Кэти Перри шалгарчээ. Сонирхолтой нь дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын ердөө 16 нь эмэгтэй байгаа аж. Тэдний орлого нийт 809 сая доллар, эрэгтэй алдартнуудын орлого 4.35 тэрбум долларт хүрсэн байна. Шилдэг 10 алдартны жагсаалтанд хоёр эмэгтэй …

  • 6 July

    Хүний амьдралын тухай домог үлгэр

    Матар догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө.       “Урсгал дагаж баяр баясгалантай” уруудах гэдэг нь өөртөө дасхын нэр юм. “Өндөр өндөр давалгаа” нь уур уцаар, зовлон зүдүүр, “Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. “Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус” …

  • 6 July

    Махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

    Хүнс, хөдөө аж ахуйн яамны ТНБД Н.Ариунболд Япон улсын Токио хотноо зургаадугаар сарын 29-нд зохион байгуулагдсан Монгол, Японы засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 7 дугаар уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын албаны болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж махны экспортыг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов. Энэхүү уулзалтын үр дүнд хоёр орны …

  • 6 July

    Сонгодог урлагийн хоёр “алтан гургалдай”-гаа наадмын нээлтээр харахсан

    Монголын дуурийн урлагийн алтан хоолойтнууд дэлхийг “доргиуллаа.” Дэлхийн урлагийн хаан болсон сонгодог урлагийн хамгийн том наадам болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дуулаачийн төрөлд тэргүүн байр, ГранПри шагналтанаар тодорж элгэн Монгол түмнээ баярлуулсан билээ. Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын танхимд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс авахуулаад урлаг соёл, нийгэм улс төрийн томчуудийн амыг ангайлган МУГЖ Г.Ариунбаатар “Севилийн үсчин” дуурийн …

  • 6 July

    Эрлийз хүүхдүүд бусдаасаа ухаалаг, өндөр байдаг

    Өөр яс, үндэстэй юм уу арьсны өнгөтэй эцэг, эхийн дундаас мэндэлсэн хүүхдүүд чамгүй олон зүйлээр бусдаас давуу байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. “Эрлийз хүүхдүүд үе тэнгийн бусад хүүхдүүдийг бодвол арай өндөр, ухаалаг, мэдлэг боловсролтой байдаг юм” гэж Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд онцлов. Эрдэмтэд дэлхийн янз бүрийн улс, орнуудад амьдран суудаг 350 мянга гаруй эрлийз хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд ийм …