Yearly Archives: 2015
June, 2015
-
11 June
“Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийг дүгнэнэ
АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хаалтаа хийх гэж байна. Хаалтын ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Чингис зочид буудалд зохион байгуулна. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар оролцоно. Мөн …
-
11 June
Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль энэ ням гарагт 07-22 цагийн хооронд болно
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийслэлийн дагуул хот байгуулах тухай” 25/07 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сонгууль товлон зарлах тухай” 77 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулж, хотын Захирагчийн сонгох сонгуулийг 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 сарын 18-ны …
-
11 June
Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Дийпак Элмер болон Габриэлла Спирили нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер цаг зав гарган биднийг хүлээн авч уулзсанд баяртай байна гээд Монгол Улсад томилогдон ажиллах хугацаа нь дуусгавар болж байгаа талаар дуулгав. …
-
11 June
Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд Та бүхэн хүүхэддээ анхаарал хяналт тавихыг зөвлөж байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах талаар эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхэддээ анхаарал хяналт тавьж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд: Хүүхэд өдөржин гэрт байгаа гэдгийг бодолцож аль болохоор зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр …
-
11 June
ХАХНХЯ-ны ТНБД үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө
ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал Монгол Улсаас Хонгконг улсад суух ерөнхий консулаар томилогдсонтой холбоотойгоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотойгоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон яамны удирдлагууд хүндэтгэл үзүүлж, ажлын өндөр амжилт хүссэн юм.
-
11 June
Коронавирусийн халдвар орж ирэхээс сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа
Коронавирусийн халдвар хил дамжин орж ирж болзошгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай Албан даалгаврыг хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст өмнө нь хүргэсэн. Тэгвэл өнөөдөр мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад халдварт өвчний үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөцийг орон нутгийн …
-
11 June
Улаанбаатар хотыг Хонконгд сурталчилна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК, “Жуулчин”, “Нью Жуулчин” компаниуд хамтран 6 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулах Хонконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход бэлэн боллоо. Тус үзэсгэлэнд 49 орны 483 байгууллага оролцож байгаа бөгөөд 4 өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр мэргэжлийн байгууллагуудад, дараагийн өдрүүдэд олон нийтэд нээлттэй болно. Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх ‘Найрсаг Улаанбаатар’ хөтөлбөрт хөрш орнууд, шууд …
-
11 June
Нийслэл Азийн сантай экологи, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллахаар боллоо
Улаанбаатар хотын Захиргаа, АНУ-ын Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сантай Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НЗДТГ-ыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Экологи, …
-
11 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкертэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын …
-
11 June
Элэгний С вирусыг устгах ХАРВОНИ эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо
Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ. АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний …
-
11 June
Нөөцийн махны борлуулалт 65 хувьтай байна
Хүн амын энэ хаврын хэрэгцээнд зориулан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэж 4 дүгээр сарын 1-нээс худалдаанд гаргасан. Тэгвэл менежер компаниуд энэ сарын 1-ний өдрийн байдлаар 9,1 мянган тонныг борлуулсан бөгөөд энэ нь нийт нөөцийн махны 65% болж байна. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд …
-
11 June
Шүдээ сүйтгэх 5 үйлдлийг та байнга хийдэг үү?
Чихэр, сода болон буруу угаалтаас болж шүд эвдэрдэг талаар та сонссон байх. Үүнээс гадна дараах 5 зүйлийг байнга хийснээр шүд ноцтой гэмтэх аюултай. Эдгээр 5 зүйлийг зассанаар эрүүл цагаан шүдтэй болоход нэг алхам ойртох болно. Хэт их дасгал сургуулилт Дасгал сургуулилтыг байнга урт хугацаагаар хэтрүүлэн хийх нь таны шүдийг муутгах шалтгаан болдог. Учир нь дасгал хийж байхад шүлсний ялгарал багассанаас …
-
11 June
Зорчигч тээврийн жолооч нарыг шулж хууль бусаар дансаа зузаалсан “Минтранс” ХХК-ийг хуулийнхан хамгаалсаар байна
“Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаа Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авсан гэх нэрийдлээр Мөрөн-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэсний орлогоос жолооч тус бүрээс 600 000 төгрөгийг “шатахуун цэнэглэсний төлбөр” хэмээн ямар нэгэн эрхийн актгүйгээр хууль бусаар хурааж авдаг байна. Тус компани нь “Петровис” ХК-тай шатахуун нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг. Ингэснээр зорчигч тээврийн жолооч нар шатахуунаа “Петровис”-ийн ШТС-аас картаар цэнэглэхдээ үнийн дүнгийн 1.5-3 хувийн урамшуулал эрх авах …
-
11 June
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
09:00 цагт Монгол хэлний сургалтын нэр томьёоны талаар “Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн сургалтад хэрэглэж буй нэр томьёоны хэрэглээ, түүнийг журамлан тогтоох нь” сэдэвт хэлэлцүүлэг МУБИС-ийн хичээлийн А байрны 305 тоотод болно. Утас: 89031848 09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Агаарын бохирдолын томоохон суурин эх үүсвэрт хяналт шалгалт хийсэн тухай, Нийслэл дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэст Тэтгэмжийн …