Yearly Archives: 2015

June, 2015

  • 10 June

    Нийтийн бие засах газрыг ашигласан иргэдийг шагнана

    Дэлхийн ихэнх орнуудад иргэд нийтийн бие засах газрыг хэрэглэх үедээ мөнгө төлдөг. Тэгвэл Энэтхэгийн нэгэн хотын иргэд эсрэгээр нийтийн бие засах газар хэрэглээд мөнгө авахаар болжээ. Тодруулбал, Энэтхэгийн баруун этгээдийн Гужарат мужийн хамгийн том хот болох Ахмедабадын эрх баригчид хаа хамаагүй бие засч явдаг “хариуцлагагүй” иргэдээсээ ангижрах мэргэн санаа олсон гэнэ. Нэг үеэ бодвол хүмүүсийн хүмүүжил, хандлага сайжирч байгаа ч, …

  • 10 June

    “Реал” болон “Ливерпүүл”-ийн домгууд тулна

    Испанийн алдарт “Реал Мадрид” болон Английн алдарт “Ливерпүүл” клубын домогт тамирчид буяны тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолт энэ сарын 14-ний өдөр буюу ирэх ням гарагт алдарт “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болох юм байна. Тоглолтын бүх орлого “Реал” санд орох ажээ.  Энэхүү тоглолтод оролцох “Реал”-ын бүрэлдэхүүн: Кларенс Зеедорф, Зинедин Зидан, Роберто Карлос, Фернандо Морьентес, Эмилио Бутрагеньо, Клод Макелеле, Кристиан Карамбе, Франсиско …

  • 10 June

    Бага насны хүүхэд цочир уурлах нь өвчин мөн үү?

    Бага насны хүүхэд гэнэт уурлаж чихний хэнгэрэг хагалах шахам чанга уйлан ээрч, бүр огиж газарт хэвтэн хөлөө дэвсэж/тийчлэн/ байдгаараа гэдийн нумарч,  хажуу дахь аав ээж, ах эгчээ цохиж авах/хазах, юм авч шидэх/эвдэх зэргээр авирлах нь хэсэг хугацаанд үргэлжлэх дүр зураг танил сонсогдож байна уу? Энэ үзэгдэл 1.5-3 насанд хамгийн их тохиолдоно. Хүүхэд бүрийн зан төлвийн онцлогоос шалтгаалан заримд нь байнга шахуу илэрч …

  • 10 June

    Дэлхийн дээр 3 дахин хямдарсан бензиний үнэ манайд нэмэгдсээр

    Дэлхийн дээр 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогчид бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй үнэ нэмсэн байна. Дэлхийн дээр өнөөдөр газрын тосны зах зээлийн үнэ 3 дахин хямдарсан боловч Монгол дахь нефть импортлогч компаниуд бензиний үнэ буулгаагүйгээр барахгүй зарим орон нутгаар үнэ нэмсэн байгаа юм. Асар их ашиг олж байгаа нь тодорхой боловч төдий л нийгэм рүү хандсан, нийгмийн хариуцлагаа ухамсарласан …

  • 10 June

    Төсөөллийн засвар хийгдсэн “том” сургууль

    Монгол Улсын Их Сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас кредитийн зөрүү мөнгө нэрийдлээр сургалтын алба нь нэмэлт мөнгө нэхэж байгаа гэнэ. Үүнийг төлж барагдуулахгүй бол диплом өгөхгүй хэмээн сүрдүүлж, төгсөх ангийн юутнуудыг мухардалд оруулаад байгаа ажээ. Мөн энэхүү асуудлыг эсэргүүцэж тус сургуулийн оюутнууд жагсаал хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Харин МУИС-ын оюутны холбооноос энэхүү шийдвэрийн хариуг өгөхдөө “сургуулийн засвар, чанарын …

  • 10 June

    “PQ” олон улсын наадамд эх орноо төлөөлөн Л.Цэрэндулам оролцоно

    Чех улсын нийслэл Прага хотод 4 жил тутамд зохион байгуулагддаг PQ олон улсын театрын уран бүтээлчдийн наадам 2015 оны 6 дугаар сарын 18-28 -ны өдрүүдэд болох гэж байна. Уг наадам нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Европын холбоо, Чех улсын соёлын яам, Театр урлагийн академаас зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 70 гаруй орны 5000 гаруй уран бүтээлчид оролцдог томоохон наадам юм. Манай улсаас анх 2011 …

  • 10 June

    Их хэмжээний архи хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

    Их хэмжээний архи, согтууруулах ундаа импортоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл хяналт шалгалтаар илэрчээ. Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Д.Байгальмаа гэгч нь тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй “Шарадоне” нэрийн  гурван литрээр савлагдсан вино 12 ширхэг, “Гродьз” нэрийн гурван литрээр савлагдсан  вино хоёр ширхэг, “Грушева” вино хоёр ширхэг, “Зелёная марк нэрийн 14 ширхэг архи хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Дээрх зөрчил нь …

  • 10 June

    Улаанбурханы вакциныг 16-39 насны иргэдэд хийх талаар судалж байна

    Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 14935 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 666 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Одоогоор ХӨСҮТ-д 469 хүн хандаж, 70 хүн шинээр хэвтэж, 171 хүн эмчлэгдэн гарч, 439 хүн одоо эмчлэгдэж байгаа аж. Үүнээс 115 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 21 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна. Түүнээс гадна тус газраас …

  • 10 June

    Хоолны шингэцийг түргэсгэх энгийн аргууд

    1. Хоолыг халуун, бүлээн ундтай хослуул Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог. Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа л халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад …

  • 10 June

    Хорт хавдартай хүмүүс 2014 онд 100 тэрбум ам.долларыг эмэнд зарцуулжээ

    Хорт хавдрын эсрэг эмийн бүтээгдэхүүний хэрэглээ 10.3 хувиар өсч, мөнгөн зарцуулалт 100 тэрбум ам.долларт хүрчээ. Одоогоос таван жилийн өмнө энэхүү мөнгөн дүн 75 тэрбум ам.доллар байсан билээ. “IMS Health” судалгааны хүрээлэнгийн тайланд дээрх бүтээгдэхүүний өндөр эрэлтээс үүдэн 2018 он гэхэд дэлхий нийтийн зарцуулалт 147 тэрбум ам.долларт хүрэхээр йгаа аж.  Энэ нь жил бүр 6-8 хувийн өсөлттэй байна гэж тооцсон үзүүлэлт …

  • 10 June

    Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ боксын дэвжээ байгуулна

    Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Ганбат Эрүүл мэнд, спортын албаны дарга, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар хамтран Өвөрхангай аймагтаа боксын дэвжээ байгуулахаар болжээ. Гавьяат маань өнгөрсөн 2013 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэж байсан билээ.  У.Мөнх-Эрдэнэ нь ДАШТ-ий хошой хүрэл медалт тамирчин бөгөөд 2001 оны Зүүн Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын …

  • 10 June

    Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрчээ

    Эрүүл мэндийн салбар болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд эмийн өрийн сүлжээнд баригдаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эм, хэрэгслийн өр нь 7,8 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа аж. Салбар хариуцсан сайд нь яаралтай арга хэмжээ авахын тулд Засгийн газарт эмийн төсвийг шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ тавьсан бол асуудлыг нь өчигдөр шийдэж өгчээ. Ингэснээр эмнэлгүүд эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагад тавьсан өрөө …

  • 10 June

    Барууны тэжээврүүд-Ногоон хавуудад зориулав

    Айлд орсон ч гарсан ч боргоод салдаггүй нохой байдаг даа. Түүнтэй адилхан С.Ганбаатарыг сайн зүйл ярьсан ч, саарыг шүүмжилсэн ч буруутгадаг хэсэг бүлэг нөхөд байх юм. “Өөх өгөөд өөриймсдөггүй, мах өгөөд манайсдаггүй” гэдэгтэй адил гадны луйварчдаар тэжээлгэсэн тэдгээр ногоон хавуудад энэхүү нийтлэлээ зориулав. Тэдгээр хавууд гадны луйварчны өгсөн угаадсанд тархи нь өөхлөөд гэрийнхээ эздийг доромжилж бах таваа хангах нь болсонд ой …

  • 10 June

    Цэвэр усны өндөр зардалтай шинэ хорооллынхон

    “Зэвтэй ус гарах нь хэвийн үзэгдэл болсон. Хагас бүтэн сайны өглөө зэв нь бүр ихэсдэг. Хий гоожуулж, гоожуулж байж л нэг хэрэглээний усаа авдаг” гэж Хан-Уул дүүргийн “Алтай” хотхоны оршин суугч Э.Амарцэцэг 2014 оны 4 сарын 19-нд өөрийн Фэйсбүүк хуудаст бичиж, 24-r bair 19-nii odriin 17.57 min.d гэсэн тайлбар бүхий  зургийн хамт оруулжээ. Түүний усан онгоцондоо тосож хуримтлуулсан ус нь …

  • 10 June

    Зөгийн балны ач тус

    Та өглөө бүр өлөн элгэн дээрээ ганцхан аяга зөгийн балтай бүлээн ус ууж занших нь таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай шүү. Учир нь зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм. Зөгийн бал нь: -Элэг цөсний үрэвслийг намдаана -Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн …