Yearly Archives: 2015

June, 2015

  • 11 June

    Жүжигчин Г.Ундармаагийн дэгжин хөрөг & мото төрх

    Жүжигчин Г.Ундармааг танихгүй хүн ховор. Хошин урлагаасаа түр чөлөө авч, сайн үйлсэд цагаа зарцуулах болсон. Үүнийхээ хажуугаар өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор хөдөлмөрлөж яваа. Хийж, бүтээсэн ажлаа цаг ямагт олон түмэнд тайлагнадаг. “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан жүжигчин бүсгүй маань өнгөрөгч өвөл ТЮТЮ уран сайхны киногоо үзэгч түмэндээ хүргэсэн. Харин Single ladies киноныхоо хоёрдугаар ангийг хийхээр …

  • 11 June

    Ерөнхий сайдын зургийг шатааж, сор залсан нь зөв үү? буруу юу? /фото/

    Иргэний нийгмийн хэсэг нөхөд  ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дүр бүхий зургийг шатааж, сор залжээ.  Тэд  Ч.Сайханбилэгийг Монгол улс үндэстний оршихуй, язгуур эрх ашгийг бусниулан сүйтгэж буй гэж дүгнэсэн байна.  Уг үйл ажиллагааг нийгэм янз бүрээр хүлээн авч буй билээ. Харин та юу гэж дүгнэж байна вэ? Эх сурвалж: www.sonin.mn

  • 11 June

    Нацагдорж буюу очирын тухай

    Очир нь анхандаа энэтхэгийн Индра бурханы шидэж хэрэглэдэг хүрэл шийдэм байжээ. Харин Буддын шашинд тэрээр муу муухай, хорон санаатан бүхнийг няц даран сөнөөдөг хэдий ч өөрөө хэзээ ч үл сөнөөгдөгч. бат бөх. цаг хугацааг даван туулагч эрч хүч, төгс чадлын бэлгэ тэмдэг болжээ. Анхдагч язгуур Будда буюу “Очирбаригч” хүч чадлын нөөц ундарга болон бүх Будда бурхан, шашны багш нэг бүрийн …

  • 11 June

    14 хүрээгүй хүүхдийг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй

    Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал буурахгүй байна. Саяхан л гэхэд, ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн зүүн хойд замд Т.Хайгландер маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж яван М-тэй мөргөлдөж 11 настай эрэгтэй М гэмтжээ. Ийм төрлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд 14 нас хүрээгүй хүүхдээ Монгол Улсын ЗХД-д заасны …

  • 11 June

    “Хар хун” Монголд дахин ирнэ

    “Монголын балетын хөгжил сан”-гаас 2011 онд анх удаа олон улсын “Night of ballet” тоглолтыг зохион байгуулж байсан юм. Тус наадмын гала тоглолтод “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн дүрийг бүтээсэн АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Уитни Женсен өдгөө монголчуудын танил болсон билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 18-19-нд болох “Welcome to Mongolia” тоглолтод урилгаар оролцохоор болжээ. Уитни Женсен нь АНУ-ын Солт Лэйк …

  • 11 June

    Өнөөдөр халуун ус тасрах газрууд

    Улаанбаатар хотын хэмжээнд энэ зун 25 байршилд олон жилийн насжилттай, элэгдэл ихтэй дулааны шугамуудыг шинэчлэн сайжруулах, шинээр зарим хэсэгт дулааны шугамын ажлуудыг хийх юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг  энэ сарын 6-аас наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ. Энэ үеэр удаан хугацаагаар халуун усны …

  • 11 June

    АТГ Г.Дэнзэнгээс мэдүүлэг авч эхэллээ

    ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар энэ сарын 21-ны өдрөөс эхлэн сэжигтнээр татан цагдан хорьсон …

  • 11 June

    Улсын драмын эрдмийн театр жүжигчин шалгаруулна

    Мэргэжлийн их дээд сургууль төгссөн Авьяаслаг, чадварлаг, өөртөө итгэлтэй залуус та бүхнийг УДЭТ-ын студи жүжигчин сонгон шалгаруулалтанд урьж байна. Бүртгэл: 2015.06.05-аас 06.25-ыг дуустал УДЭТ-т Та Монголын Тайз Дэлгэцийн сор болсон уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжийг бүү алдаарай! Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118187, 99962210, 99026929

  • 11 June

    Б.Энхболд: Энэ онд нийслэлээс хувьчлах эд хөрөнгөнөөс 51 тэрбум төгрөгийн төсөв төвлөрүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Үүнтэй холбогдуулан өмч хувьчлалын асуудлаар нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн өмч хувчлах комиссын орлогч дарга Б.Энхболдоос тодрууллаа. Нийслэлийн өмч хувьчлах жагсаалтыг хэрхэн тодорхойлдог вэ? Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу жил бүр …

  • 11 June

    Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтынхан ажлаа таниуллаа

    Ирэх баасан гарагт тохиох Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг угтан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Иргэний нисэх, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн,  Гааль, хилийн цэргийн дугаар анги зэрэг байгууллага оролцлоо. Хилийн мэргэжлийн хяналтынхан зорчигч, иргэдэд …

  • 11 June

    Залуучуудын Эрүүл мэндийн Байнгын хорооны даргаар Ж.Амарсанаа сонгогдлоо

    Монголын Залуучуудын Холбоо нь 12 жил завсарласан V Их хурлаа өнгөрөгч гуравдугаар сарын 28 –ны өдөр хуралдуулж үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, удирдах хороотой байх нь зүйтэй гэж үзсэн билээ. Тиймдээ ч 2015.04.28-нд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлыг зарлаж олон олон асуудлыг хэлэлцэж баталсан. Уг хурлаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмаа хэлэлцэж, Дэд ерөнхийлөгчдөө батламжилсан юм. Мөн тус хуралдаанаар …

  • 11 June

    МЗХ-ны эрхэм хүндтэй шагналаар энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

    БНӨСУ дах НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальон НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “IN THE SERVICE OF PAECE” медаль авах ажиллагааг 5 сарын 10-ны  өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Мөн энэ үеэр цэргийн алба, ажил үйлс, үүрэг гүйцэтгэлтээр бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 30 дайчдыг …