Yearly Archives: 2015

May, 2015

  • 20 May

    Дэлхийн 7 тэрбум хүнийг манлайлагчдын нэг нь таны шавь байх ёстой

    Хүүхэд бүрийг хөгжүүлэх Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр улс даяар өрнүүлээд нэг хичээлийн жилийг үдэж байна. Үүнтэй холбогдуулан боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудын зөвлөгөөн  боллоо. Уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Үнэлгээний төв, Хэрэгжилтийн баг, МУБИС, Багшийн сургууль, нийслэлийн Боловсрол, соёлын газар хамтран зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд аймаг, дүүрэг бүрээс хоёр хичээл, үйл …

  • 20 May

    Нийслэлээс 24 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/426 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2015 оны А/207 захирамжаар томилогдсон “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох тухай” шинжээчийн хэсгийн 2015 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр, Үүсгэн байгуулагчаас  ирүүлсэн хүсэлтийн  дагуу  Анархүү цэцэрлэг ХХК-ийн “Анархүү”, Налайх-Од ХХК-ийн “Налайх-Од”, Буман жаалууд цэцэрлэг БСБ-ын …

  • 20 May

    06 сарын 01-нээс өмнө авто тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 20 May

    Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай түргэн тусламж авах боломжтой боллоо

    Сонсголын бэрхшээлтэй  иргэд яаралтай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог. Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн  үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын …

  • 20 May

    Хамгийн шилдэг хуримын саналууд

    Хуримын санал тавина гэдэг тэр бүсгүйтэйгээ насан туршдаа хамт амьдрах  санал тавьж байна гэсэн үг. Энэ мөчийг эмэгтэй хүн бүр хамгийн сайхан, мартагдашгүй байгаасай гэж хүсдэг. Хамгийн гайхалтай хуримын саналуудыг хүргэе

  • 20 May

    “Оюутолгой”-н хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа бондуудын ханш өслөө

    СИНГАПУР. /Reuters/. Монгол Улсын Засгийн газар, дэлхийн уул уурхайн томоохон групп “Рио Тинто” болон түүний охин компани болох “Туркойз Хилл Ресурс” зэс, алтны “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын засгийн газрын бондуудын ханш өнөө өглөө гурван хувиар өслөө. Бонд арилжааны “Tradeweb” компанийн ханшийн мэдээллээр, Монголын засгийн газрын 2022 онд эргэн төлөх бондын ханш өнөөдрийн хамгийн …

  • 20 May

    Машин дээрээс нь труба унасан ч азаар амь гарсан жолооч

    Хүн бүрт аз тохиогоод байдаггүй гэтэл маш азтай хүн гэж бас байх юм. Машин дээрээс нь 3 метрийн труба буюу хоолой унасан ба жолоочийн яг хажууханд машиныг нэвтэлсэн байна. Жолооч маш азтай байсан ба ямар ч гэмтэл авалгүй азтай өнгөрсөн аж. Харин цагдаагийн газраас баригдаж байгаа барилгын доогуур эсвэл ойрхон явж байхдаа болгоомжтой байхыг анхааруулсан байна. Б.Нарангэрэл

  • 20 May

    Тарианы хуурамч хөвөнг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    “Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа учир худалдан авахгүй байхыг эмийн сан, эм хангамжийн байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна. Хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүйг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. “Мон –Адонис” эмийн үйлдвэр нь 2001 оноос эхлэн тарианы хөвөн үйлдвэрлэж байгаа бөгөөд эхний савалгаа дараах байдлаар гарч байсан. …

  • 20 May

    Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

    Gogo.mn интернет сайтад 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Сэлэнгэ аймагт хоёр хүн сураггүй алга болжээ” нэртэй мэдээлэл гарсан бөгөөд “Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр, 12 дугаар точик нэртэй газарт голын усанд хүн нас барсан байдалтай олдлоо”  гэсэн иргэний мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад  Сэлэнгэ …

  • 20 May

    Өсгий нь салдаг гутал бүтээжээ

    Оросын дизайнер Таня загварын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийсэн нэгэн. Тэрээр саяхан нэгэн өвөрмөц гутлыг бүтээжээ. Өсгийтэй гутал нь өдөр тутмын гутал болдог шинэлэг санаа гаргажээ. Хөлөө ядарсан үед ердөө л  гутлынхаа өсгийг аваад  намхан ултай гутал болгоод өмчихнө. Зарим бүсгүйчүүд маань өсгийтэй гутал өмсөхөөрөө цүнхэндээ намхан гутлаа аваад явдаг шүү дээ. Тэгвэл тэр үед аль хэдийнэ ард хоцорчээ. эх сурвалж: …

  • 20 May

    Монголын оюутны шигшээ баг ОХУ-ын Эрхүү хотын “Байгаль” спортын ордонд бэлтгэлээ хийж байна

    Дэлхийн оюутны спортын их наадам Универсиад 2015-д БНСУ-ын Гванжу хотноо оролцох Оюутны шигшээ баг энэ 5 дугаар сарын 19-нд Эрхүү хотноо очиж тус хотын Байгаль Арена спортын ордонд нэгдсэн бэлтгэл сургуулилтанд орж эхлэв. Маргааш Монголын баг тус хотын Иркут багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийнэ. Харин 5 сарын 22-нд Политехникийн их сургуулийн 25-нд Эрхүүгийн их сургуулийн багуудтай нөхөрсөг тоглолтоо үргэлжүүлэн хийхээр …

  • 20 May

    Хятадын нохой нядлах газар доорх агуулахыг илрүүлжээ /+18/

    Хятадын Хэнань мужийн Лоян дүүрэгт сайн дурын амьтан хамгаалах төвийнхөн нохой нядалгааны далд үйлдвэр олжээ. Энэ үйлдвэр нь газар доор байрлах өрөө байсан ба өрөөг хоёр хэсэгт хуваасан байсан байна. Эхний хэсэг нь нядалгааны хоёр дахь хэсэг нь мах боловсруулах хэсэг гэж ангилсан байжээ. Хөдөлгөөнийхөн энэ үйлдвэрийг хаах тухай хөөцөлдөж байгаа ба үйлдвэрийг олох үедээ хэд хэдэн нохойг аварсан байна.

  • 20 May

    Нүүр халхалсан хөшигний цаанаас дэлхий ертөнцийг хэрхэн харах вэ?

    Гэрэл зурагчин Хасан Аммар хөшигөөр дамжуулан эргэн тойрноо хэрхэн ажигладгыг судалсан байна. Исламын эмэгтэйчүүд байнга хөшигний цаанаас эргэн тойрноо хардаг. Ливаны гэрэл зурагчин Хасан Аммар энэ талаар судлахын тулд өөрийн камерны линзийг хөшигөөр бүтээсэн аж. Түүний олж тогтоосноор тэд дэлхий ертөнцийг маш бүрхэг хардаг ба маш хаагдмал байдаг байна. Исламын шашинт улсын эмэгтэй хүн бүр энэ хувцсыг өмсөх ёстой бөгөөд …

  • 20 May

    Орон нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарна

    Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлдэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь орон нутагт салбар нэгжгүйн улмаас аймгуудын Засаг Даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга нарт улсын байцаагчийн эрх олгож орон тооны бус улсын байцаагчаар ажилуулж байгаа. Энэ хүрээнд тус хуулиудын мэдлэг мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт, семинарыг 2015 оны нэгдүгээр сард анх удаа зохион …