Yearly Archives: 2015

May, 2015

  • 20 May

    “Оюу толгой” төслийн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаар олон улсад ийн мэдээлж байна

    “Оюутолгой”-н өргөтгөлийн ажлыг эхлүүлэх чухал хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхий сайд амжилттай байгууллаа ЛОНДОН. /bne.eu/. Доройтсон эдийн засгийг нь сэргээх хөшүүрэг болох уул уурхайн салбараа ашиглах амлалтаа биелүүлэхэд туслах зэс, алтны томоохон орд “Оюутолгой”-н өргөтгөлийн ажлыг эхлүүлэх чухал хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхий сайд амжилттай байгууллаа. Гэхдээ уг хэлэлцээр энэ жилдээ үр өгөөжөө өгөхгүй байж магадгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ оны хоёрдугаар …

  • 20 May

    Энхтайваны гүүрний доод замд ноцтой осол гарсан байна

    2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрний доод замд амины Daewoo маркын автомашины жолооч Т нь гүүрний өндрийн хязгаарлагчийг мөргөж зам тээврийн осол гарган замын  барилга  байгууламжийг эвдэж гэмтээсэн байна. Уг ослыг Хан-Уул дүүргийн замын  цагдаагийн тасаг шалгаж байгаа бөгөөд ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Иймд том оврын ачааны автомашинаар  тээврийн …

  • 20 May

    05 сарын 19-ний өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 05-р сарын 19-ний өдөр 345 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 91 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 254 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 20 May

    ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн гишүүн, Винфрид Баусбак Монгол Улсад айлчилна

    Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд 1995, 1998, 2001 онд байгуулсан хоёр талт хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Төрийн сайд асан, профессор Урсула Мэннле, ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 05 …

  • 20 May

    Бүхий л фронтоороо дайсантай тулалдсан

    Ялалтын 70 жил – Хамтын ажиллагаа   Тэмдэглэлт ойн арга хэмжээний өмнөх өдөр Горний Алтайн Улсын их сургууль дээр 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ой, 1941-1945 оны агуу их эх орны дайнд немцийн фашистуудыг бут цохиход Монголын ард түмний үзүүлсэн тусламжийн тухай сэдвийг голчилсон олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн хуралдаан болов. Хуралдаанд Монгол улсын Үндэсний …

  • 20 May

    Солонгосын жүжигчин Song Joong Ki Непалд 100 сая вон хандивлалаа

    Цэргийн албаа хаагаад удаагүй байгаа Солонгосын жүжигчин Song Joong Ki Непалийн гамшигт өртсөн хохирогчдод 100 сая вон хандивласан байна. Түүний харьяалагддаг Blossom entertainment-аас “Тэр тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг хүссэн бөгөөд хурдан сэргэнэ гэдэгт найдаж мөнгө хандивлахаар шийдсэн” хэмээн мэдэгдлээ. НҮБ-ын хүүхдийн сангаас Непалд тусламж илгээгээд эхэлсэн бөгөөд 300 орчим сая доллар одоогоор хандивлан хүргэгдсэн байна. Б.Нарангэрэл

  • 20 May

    Үхрийн махан калбижим хийх арга

    Орц: Үхрийн хавирга, лууван, төмс ,манжин, чавга, Амлагч хийх орц: Сое соус буюу канжан солонгос цуу, элсэн чихэр, лийрийн шүүс, чамкрим буюу гүнжидийн тос, сармис , гучугару. Хавиргатай махаа 1 цаг гаран зөөлөн гал дээр буцалгана. Удаан байх тусмаа зөөлөн болно. Удаан буцалгаад ирхээр хөөсрөөд ирнэ. Илүү дутуу хөөс махны нэгтгэлийг нь халбагаар аваарай. Шөлөндөө хар перц лаврын навч хийж …

  • 20 May

    Тархинд хортой 10 муу зуршил

    Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн тархинд хортой 10 зуршил:: 1. Өглөөний цай уухгүй байх – Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг!! 2. Хэт …

  • 20 May

    Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум болж байна

    Монгол Улсын Засгийн Газар, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй  Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблейн хүрээнд Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум зохион байгуулагдаж байна. Энэхүү форумд Азийн 23 улс орны 200-аад төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэгт: ·         Хөрөнгө оруулалтын газрын “Сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтэс”-ийн дарга Д.Ирмүүн “Монголд бизнес …

  • 20 May

    110 мянган хүүхэд улаан бурханы вакцинд хамрагдаад байна

    Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 6391 тохиолдол бүртгэгдсэнээс  Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эмнэлзүйн шинж тэмдгээр халдвар авсан нь батлагджээ. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 110.925 хүүхэд хамрагдаж нийт хүүхдийн 30 …

  • 20 May

    Хөнгөлэлттэй зээлийн техникүүдийг хүлээн авч эхэллээ

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлтагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125-165 морины хүчтэй 132 трактор, 90 чиргүүл, үр тариаланы 48 комбайн эзэндээ очиход бэлэн болоод байна. ХХААЯ, Тариалан …

  • 20 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ

    Монгол Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалт Дубай хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус уулалтад оролцлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэхдээ, Энэ айлчлалаар хоёр орны улстөрийн хамтын ажиллагаанаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр зуучлалын төвийг Монголд бий болгох зэрэг олон зорилготой …

  • 20 May

    “Айлыг тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Төрийг нураая гэвэл түшмэдийг нь самууруул”

    Өнгөрсөн дөрвөн сарын 16-ны өдөр Ховд хотын иргэд хөдөлмөрчидтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатар очиж уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтын талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг тус аймгийн “Ховдын толь” сониноос манай редакцид ирүүллээ. “Манай орны хүн болгонд сайхан амьдрах боломж бий. Харин цөөхөн шуналт хүмүүсийн шуналыг гүйцэлдүүлэх баялаг алга” /Махатма Ганди/ Гишүүн С.Ганбаатар энэ өдрийн 10 цагаас ХДТ-т аймгийн боловсролын байгуулалгын багш, ажилтнуудтай, мөн оройн …

  • 20 May

    Монголын хүүхдийн ордны салбар Чингэлтэй дүүрэгт нээгдлээ

    Монголын хүүхдийн Ордны салбар нийслэлийн Чингэлтэй дүүрэгт, тэр дундаа Хайлаастад нээгдлээ. Энэхүү салбарт драм, зураг, англи хэлний дугуйлангууд хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд хамрагдан суралцаж буй бөгөөд нээлтийн үеэр сурч мэдсэн зүйлээ тайлан тоглолт болгон эцэг, эх, найз нөхөддөө сонирхууллаа.       Уг дугуйлангийн тоглолтыг дээрх хөтөлбөрийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч, “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны дарга Ц.Баатархүү нээж тайлан тоглолтыг үзэж …

  • 20 May

    С.Мөнхбаяр: Захирлууд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлснээр компаниа эрсдэлээс хамгаална

       Компанийн захирал, удирдлагуудад санхүүгийн тайлангаа хянаж шалгах мэдлэг олгох сургалтыг “Мэжик Чойс” сургалтын төвөөс зохион байгуулж байгаа нь сонирхол татсан юм. Энэ талаар тус төвийн захирал С.Мөнхбаяртай ярилцлаа. -Танай компани компанийн менежер, захирал, удирдлагуудад чиглэсэн санхүүгийн сургалт зохион байгуулж эхэлсэн нь сонирхолтой санагдлаа. Компанийг удирдаж буй хүмүүс санхүүгийн мэдлэгтэй байх нь хэрэгцээ болж байх шиг байна. Удирдлагууд санхүүгийн мэдлэг …