Yearly Archives: 2015

May, 2015

  • 21 May

    Агаарын чанарыг тодорхойлох суурин харуул байршуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/438 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй орчны агаарын чанарыг тодорхойлох зориулалт бүхий суурин харуул байршуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан ажиллана. Орчны агаарын чанарын суурин харуулыг байрлуулсан ажлын талаар гишүүд …

  • 21 May

    Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдлээ

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 21 May

    Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг хийв

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол” төвтэй хамтран “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын зарим удирдах албан тушаалтнууд, улс төрийн нам, иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээж хэлсэн …

  • 21 May

    Монгол Улсын дипломат пасспортыг визээс чөлөөлөхөөр шийдвэрлэлээ

    Япон улсад ажлын айлчлал хийж буй  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр албан ёсны  хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Хэлэлцээгээр хоёр орны харилцааны талаар илэн далангүй саналаа солилцсондоо баяртай байна. Монгол Улс ардчилал,эрх …

  • 21 May

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 21, 22-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлболон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, …

  • 21 May

    Хуулийн төслийн нэрийг “хууль тогтоомжийн тухай хууль” болгож өөрчлөхийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.05.20/ хуралдан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд хууль, УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар …

  • 21 May

    Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.20/ хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил …

  • 21 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийх ажлын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийхээр Япон улсын Токио хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөөндөө угтан авахад Японы хүндэт харуулын цэргүүд жагсч, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, …

  • 21 May

    Шатаар өгсөж, уруудахдаа ч та турах дасгал хийж болно

    Орон сууцны шат хамгийн энгийн сайн дасгалжуулагч, спортын хэрэгсэл болдгийг  та мэдэх үү.  Хүмүүс үүнийг тэр бүр анзаардаггүй байх. Ялангуяа, биеийнхээ хэлбэр галбирыг хадгалахад доорх зөвлөгөө танд тус болно гэдгийг хэлэх байна.  Энэ дасгалыг дуртай үедээ хаана ч хийж болно.  Эхлээд та шатны эхний гишгүүр дээр зүүн хөлөө тавиад гараа ташаанд авна.Энэ үед цээжээ урагш түхийлгэн баруун хөлөө аль болох …

  • 21 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 21-ний пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-18.00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэрүүд, иргэн Баянмөнх, Рендер, Улаанбаатар буян, Гачуурт, Хуандай, Шар хоолойн ам 11.00-11.30 цагт: 2, 27-р хороо ШШГЕГ-ын харьяа 421-р ХА, Дунд Дарь эхийн 1-6, 16-20, …

  • 21 May

    Могой жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 3. Бархасвадь гараг. Хэрцгий охин, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Сэрэхүй.  Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг …

  • 21 May

    Улаанбаатарт 24-26 градус дулаан байна

    Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон төвийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР …

  • 20 May

    Австралид сая сая аалзаар бороо оржээ

    Австрали улсын өмнөд хэсэгт орших Tablelands хэмээх бяцхан хотод энэ сарын 18-ны өдөр сая сая аалз тэнгэрээс бороо адил унажээ. Нутгийн оршин суугч Кейт Бастерфайлд “Аалзнууд тэнгэрээр нисч байснаа яг л бороо орж байгаа юм шиг л унаж эхэлсэн” хэмээн Goulburn Post сонины сэтгүүлчид ярьсан байна. Аалзан бороо орсны дараа газар аалзны тороор бүрхэгдэж яг л цас шиг харагдаж байсан …

  • 20 May

    Турахын тулд хэлээ оёулжээ

    Гоо сайхан дэлхийг аварна гэдэг. Үнэхээр ч бүсгүйчүүд маань гоо сайхан байдлаа хадгалахын тулд хүнээс гарамгүй их зориг тэвчээр гаргадаг нь маргашгүй үнэн. Эмэгтэйчүүд бидний дунд таргалалт гэдэг мөнхийн асуудал байсаар байдаг. Тэгвэл энэ удаад Венесуэл улсын Мисс болохын тулд өөртөө маш их өөрчлөлтийг хийсэн 18 настай Maya Nava бүсгүйн түүхийг сонирхоцгооё. Түүний эцэг эх 40 минут тутамд аллага болдог Каракасын хамгийн аюултай дүүрэгт жижигхэн дэлгүүр …

  • 20 May

    Зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлыг Тавантолгойн гэрээнд тусгана

    Тавантолгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төслүүд болон Засгийн газар, холбогдох яамдаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцаж байна. Ажлын хэсэг тодорхой ажил хэрэгч саналуудыг хэлэлцэж байна. Тухайлбал, иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр өгөөжтэй байх нөхцөлийг тусгах нь шаардлагатай гэж үзлээ. Мөн Тавантолгойн ордыг ашиглахдаа зүүн …