Yearly Archives: 2015

April, 2015

  • 21 April

    Эх орон шатаж байхад эх орончид хаана байна

    Би эх орондоо хайртай, эх орондоо хайртай болохоор, эх орныхоо төлөө, эх орон минь хэмээн уулга алдагсад уул уурхай, элдэв төсөл хөтөлбөр, томоохон бүтээн байгуулалт хийх үеэр дуу дуугаа аван орилолдож, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлдэг. Эх орон минь хэмээн тэд цээжээ дэлдэж, эх орноо аминаасаа илүү хайрлагсад мэт. Эх орныхоо төлөө уйлж чаддаг, жагсч чаддаг, тэмцэж бас чаддаг ч юм шиг. …

  • 21 April

    Явган хүний замыг хааж барьсан газруудыг чөлөөлж, тохижуулах хугацаатай шаардлага хүргүүллээ

    Нийслэлийн иргэдээс явган хүний замыг хааж зөвшөөрөлгүйгээр барилга, хаалт, хашлага барьж явган зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай зорчиход саад учруулж байгаа талаар цөөнгүй гомдол, мэдээлэл ирдэг. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн …

  • 21 April

    Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөрөмжийн хөгжил 2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК  хамтран 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтанд нийслэл орон нутаг дахь бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас 174  инженер техникийн ажилтан оролцлоо. Сургалтанд улсын /ахлах/ байцаагч нар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээнд анхаарах асуудлууд, рентген кабинет, …

  • 21 April

    Аврагч, гал сөнөөгчдөд хөдөлмөр хамгааллын гутал хандивлалаа

    “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж сайхан үг бий. Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Түймэрт өртөн орон гэргүй болж, малаа алдсан иргэд, түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдад болон түймрийн хор уршгийг арилгахад зориулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас сайн санааны хандив тусламжийг үзүүлсээр байна. Брэнд хувцасны дэлгүүр болох “S Outlet”, “Shirt …

  • 21 April

    УИХ-ын дарга З.Энхболд авилгатай тэмцэх газрын дэд даргыг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.04.20/ Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Авлигатай тэмцэх газар сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их гарч байна. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэхгүйгээр …

  • 21 April

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах талаар Байнгын хорооны санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаны хүмүүс дахин төлөвлөлт хийгдэж байгаа зарим дүүргүүдэд өнөөдөр /2015.04.20/ …

  • 21 April

    “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажил эхэллээ

    2015-2025 оны хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалын хүрээнд  салбарын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж,  МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг  оролцуулан …

  • 21 April

    “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган амжилттай боллоо

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2013 онд “Эмэгтэйчүүдийн хөгжпийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцэж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл өнөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг өмнөх чуулганы үр дүнг хэлэлцэх, цаашдын зорилгоо тодорхойлох зорилго бүхий “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж …

  • 21 April

    Нийслэл, дүүргийн хэмжээнд шилэн дансны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн мэдээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн Дотоод аудитын алба 3 дугаар сарын Нийслэл, дүүргийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд  хяналт, шалгалт хийсэн талаар тайлан, мэдээлэл өглөө. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 3 дугаар сарын мэдээ 2015.04.08-ны байдлаар Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл …

  • 21 April

    Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/310 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах, оношлох, эмчлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгав. Нийслэлд Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, эрүүл …

  • 21 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивийн баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  СТӨ буюу ШУА-ын байрны 3 давхарт болно. Утас: 11-455028, 458305 99881895 10:00 цагт МҮЭ-ийн 4 давхрын зааланд 1995 онд ажил хаялтад оролцож байсан багш нарын уулзалт болно. Утас: 99030510 10:00 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг угтсан …

  • 21 April

    Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг …

  • 21 April

    Өнөөдөр улаагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 3. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин Туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ …

  • 20 April

    Дуучин Селена Гомесын биеийн өөрчлөлт

    Холливудын залуу дуучин Селена Гомес хөл хүнд болсон тухай Америкийн “Star” сэтгүүлд бичиж байсан билээ. Тэгвэл хамгийн залуухан, гоолиг сайхан биетэй алдарт дуучин маань хөл хүнд болоод ч тэр үү нэлээд жин нэмжээ. Өдгөө 22 настай Селенаг найз нартайгаа Мексикт амарч байхад нь папарацциуд дурандаа буулган авчээ. Түүний өмссөн ягаан өнгийн бикини биеийг нь нэлээд барьж, жижигдсэн харагдав. Unen.mn

  • 20 April

    Зэвсэгт хүчнийхэн түймрийн голомтод ажиллаж байна

    ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд  энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчид оролцож байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн “Баруун тариа” бригадын чиглэлд Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас 115 хүн, 6 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 1 дүгээр бүлэг Дорнод  аймгийн Баян-Уул сумын чиглэлд …