Yearly Archives: 2015

November, 2015

  • 24 November

    Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны шинэ буудал /видео/

    Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд 2006 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн газарт санал болгосон билээ. Харин уг төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн …

  • 24 November

    72 цагийн эмийг хэтрүүлэн хэрэглэбэл….

    Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд дам яриа болон жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн талаар мэдлэг дутуу байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгаа. Тухайлбал 72 цагийн эмийг тогтмол хэрэглэснээр арьс сайхан болдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Тэгвэл 72 цагийн эмийг жилдээ дээд тал нь 1-2 удаа хэрэглэх бөгөөд түүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд цус алдах, цэвэрших, үргүй болох зэрэг эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар …

  • 24 November

    Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно

    Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015″ аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна. Торгон …

  • 24 November

    Ү.Амарбат: Сургаар биш судалгаагаар ярих ёстой

    “Оюуны олимп” болон “Аггон” илтгэх урлагийн  үндэсний тэмцээний ялагч, Үндэсний шилдэг илтгэгч,  Монголын Лектор төвийн сургагч багш, Монголын Лектор төвийн Орхон салбарын захирал Ү.Амарбаттай ярилцлаа – Илтгэх урлагийг зүгээр нэг ярих бус сэтгэх урлаг гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй мэт санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү? – Тийм шүү. Илтгэх ур чадвар бол амаар ярьж байгаа үг юм гэдэг ойлголт …

  • 24 November

    “Галын дөл өөдөө” ёслол боллоо

    “Эрдэнэт” үйлдвэрийн 46 ажилтан өнөөдөр өргөө цагаан гэр, орон сууцтай боллоо. Компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтан, гамшгийн улмаас орон гэргүй болсон 9 иргэнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр гардуулав. Мөн энэ үеэр үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн байрны залгаа барилгыг 37 айлын орон сууц болгон “РСЦ” …

  • 24 November

    Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн …

  • 24 November

    Давхар иргэншил буюу авлига аваад асуудалд орвол зугтсаар байх уу

    Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орон. Энэ нь нэг ч талаараа сайн. Нөгөө талаас манайд давхар иргэншлийг дэмжигчид нь голдуу улстөр, бизнесийн хүрээний томчууд байдаг бөгөөд дэлхийн зарим орныг дуурайн хоёр болон түүнээс дээш орны иргэншлийг зөвшөөрөх юм бол дээрх бүлэглэлүүдээс тусад нь жирийн иргэдэд зориулж хуульчилж өгөх ёстой. Учир юу хэмээвээс сүүлийн үед манайд төрд томоохон албан тушаалд очсон …

  • 24 November

    Д.Дагвадорж аврага халуухан бүсгүйг болзоонд урьжээ

    “Хуанжу гэг” киногоороо анх монголчуудын танил болсон Хятадын алдарт жүжигчин Жао Вэй сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой оройн хоол идсэн тухайгаа сошиал сүлжээгээр цацсан нь фэнүүдийнх нь анхаарлыг татав. Хятадын Фэйсбүүк гэгддэг Weiboсүлжээнд тэрбээр “Найз нар болон их аварга Асашёорюүгийн хамтаар оройн хоолонд орж оройжин хөгжилдлөө. Асашёорюү бол домог болсон хүн, тийм учраас би маш их баяртай байна” гэж …

  • 24 November

    Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлаар иргэдийн саналыг нээлттэй сонсоно

    “Ажлын хэсэг байгуулах тухай” А/893 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаар нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг, хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах ажлын хэсгийг тус тус батлав. Нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах  төлөвлөгөө, шаардлагатай төсвийг баталж,  ажлын хэсгүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 24 November

    Чингүнжавын алдрын танхимыг нээлээ

    “Хөвсгөл хөгжил сан”-ийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг болон Төмөрбулаг сумдад Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Хотгойдын Чингүнжавын нэрэмжит “Чингүнжавын алдрын танхим”-ыг сумдын ерөнхий боловсролын сургуулиудад нээлээ. Уг танхим бий болсоноор хүүхэд багачууд эх орон нутаг усныхаа түүхээр бахархах, тусгаар тогнол гэдэг ямар их үнээр олддог болохыг ухамсарлаад зогсохгүй Хотгойдын Чингүнжавын үйл …

  • 24 November

    Үзэсгэлэнт эгч дүүс загварын ертөнцөд цахиур хагална

    “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Усны хувцастай үзүүлбэр”-т тэргүүлж байсан мисс Ө.Буянхишиг эдүгээ хэд хэдэн төрлийн хувийн бизнес эрхэлж буй. Хааяахан нэг томоохон шоунуудын тайзнаа л үзэгдэх болсон Ө.Буянхишиг хэн нэгнээс санхүүгийн хараат байхыг таашаадаггүй бөгөөд ирээдүйд Монголын хамгийн нэр хүндтэй бизнес хатагтай болохыг эрмэлздэг гэсэн.  Эрч хүч, тэмүүллээр дүүрэн энэ бүсгүйн төрсөн дүүг Ө.Хишиг-Өлзий гэдэг. Тэрбээр БНСУ-ыг …

  • 24 November

    “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 80 сая төгрөгийн нөхөн төлбөр өгнө

    Саяхан суллагдсан “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан билээ. Тэгвэл шүүх түүний гомдлыг хэлэлцээд нэр төрийг нь сэргээх тогтоол гаргажээ. “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд заналхийлсний улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байх үед “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг түүний уул уурхайн компанийн нэр хүндэд халдсан …

  • 24 November

    А.Туяа хэнээс нуугдав

    Хошин урлагийн жүжигчин А.Туяа саяхан болсон “Том толгойтын романс” киноны нээлтэд олны нүднээс зугтан куртикнийхээ малгайг духлуулан хар нүдний шилнээсээ огт салахгүй байсаар үзвэрийн танхим руу орсон юм. Олны танил байх жүжигчин бүсгүйд тийм ч таатай байдаггүй бололтой. Гэхдээ олны дунд нүүрээ нуух жүжигчин бүсгүй цахим ертөнцөд эсрэгээрээ өөрийн сельфигээрээ гангарагчдын нэг. Магадгүй энэ удаад түүнд хэн нэгнээс нуугдах шалтгаан байсан бололтой. эх сурвалж: paparatsi.mn

  • 24 November

    Монгол Улс санхүүгийн мэдлэгээрээ 140 орноос 43-т жагсчээ

    Олон улсын “Standart and Poor’s” шинжилгээний агентлагаас дэлхийн улс орны ард иргэдийн санхүүгийн мэдлэг ямар түвшинд байгааг тогтоожээ. Жил бүр гаргадаг энэхүү жагсаалтын энэ оны тайланд 140 орны 150 мянган иргэнийг хамруулсан бөгөөд чансааг тогтоохдоо инфляц, мөнгөний хүү зэрэг санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж буйг судалжээ. Ингэхэд Монгол Улс иргэдийнхээ санхүүгийн мэдлэгээр Төв Азид тэргүүн байр, дэлхийд 43 дугаар байр эзэлсэн …