Yearly Archives: 2015

November, 2015

  • 25 November

    Японд Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг гэв

    Японы Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ивасаки Тоорү Мияконожо хотын даргаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд илгээсэн мэндчилгээг дамжууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл “Сайн харилцаа удаан үргэлжилдэг гэдэг. Манай …

  • 25 November

    “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийнг 33 дахь жилдээ зохион байгууллаа

    Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, нийслэл, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн энэ 23-ны өдөр боллоо. Тус тэмцээн нь 33 дахь жилдээ …

  • 25 November

    27 настай жирэмсэн эмэгтэй хүүхэдтэйгээ хамт амиа алджээ

    Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн 27 настай эмэгтэй энэ сарын 21-нд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж эх, хүүхэд эндсэн гэж байгаа бол эмнэлгийн зүгээс “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө” гээд халгаахгүй байгаа юм. Тэгвэл талийгаачийн аав Л.Лагсаннамдаг дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Эх болон хүүхдийн цогцосыг …

  • 25 November

    Нийслэлийн мөсөн гулгуур шиг зам талбай иргэдийн самбааг сорьж байна

    Сүүлийн өдрүүдэд нийт нут гаар цас орж, хүйтний эрч чангарч байна. Өн гөрсөн жилийн энэ үетэй харь цуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг мэр гэжлийн байгууллагынхан он цолж байна. Өнгөрсөн сарын 25-нд анхны цас орж, өвлийн улирал нийслэлчүүдийн хаалгыг тогшсон. Түүнээс хойш сарын хугацаанд хэд хэдэн удаа их, бага хэмжээгээр цас унаж, нийслэл хотын иргэд халтиргаа гулгаатай нүүр …

  • 25 November

    Хөвсгөл аймагт “Манлай малчин” төслийг хэрэгжүүлж байна

    Уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатар “Манлай малчин” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. “Манлай малчин” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн сум бүрт очин Улс, аймаг, сумын манлай малчдыг …

  • 25 November

    Албан тасалгаандаа бэлэн мөнгөөр авлига авсан гэв үү

    УИХ-ын сонгууль дөхөөд Монголын улс төрөөс “хиншүү” үнэртэх ойртож байна УИХ-д суудалтай  улс төрийн нам бүлэглэлүүд өөр хоорондоо  өрсөлдөхөөс гадна  нам дотроо сандал суудал, байр сууриа бататгахаар улайрч  эхлэв бололтой. Үүний жишээ бол АТГ-аас ар араас нь улс төрчдийг “намнаж” байгаа үйлдэл гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүний цөөнгүй жишээг дурьдаж болно. Нэгэн цагт  Женко Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж …

  • 25 November

    Иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож,баталгаажуулах тухай” А/903 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 28 иргэн, нэг аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг олгов. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

  • 25 November

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан, Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан  хуралдаан  тус тус болно. 1. Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад …

  • 25 November

    “Counter Strike”-д 10 жил амьдарсан Хятад охин

    1999 онд бүтээгдсэн цагаасаа хойш манайхан гэлтгүй гаднынхны ихээр донтох болсон видео тоглоом бол “Counter Strike” /Контер Страйк/ билээ. Тэгвэл саяхан Хятадад цагдаа нар 2005 онд сураггүй болсон охиныг “PC тоглоом”-ын газраас олж шуугиан тарьлаа. Хайртай ганц охиноо бүтэн 10 жил хайж, цөхрөнгөө барсан эцэг эхэд /нэг хүүхдийн бодлогоос улбаалж ганцхан хүүхэдтэй/ нь цагдаа нар охиныг нь хүлээлгэн өгөхдөө “PC …

  • 25 November

    Гадаадад бэр “бэлтгэн нийлүүлэгч” Монгол

    Ажаад байхад нэг айл хүү, охин хоёртой бол охиныхоо боловсролд илүү анхаараад хүүгийн боловсролыг зөнд нь хаях тохиолдол олонтаа. “Эр хүн бол яахав амиа аваад явчихна, энэ муу охиныг л харин хүний гар харалгүй өөрийгөө аваад явчих хүн болгохсон” гэж хүмүүс ярьж суухыг бишгүйдээ л сонссон. 90-ээд онд хөвгүүд л хөөрхий хатуу хүтүүд илүү нухлагдаж, сургууль соёлоос ихээр завсардсан. 90-ээд …

  • 25 November

    Үс засуулбал өлзийтэй сайн /2015.11.25/

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 15. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 8 цагаан мэнгэтэй, хөхөгчин могой. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, …

  • 25 November

    Улаанбаатарт -19 хэм хүйтэн

    2015 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, …

  • 24 November

    Шуурхай мэдээ: “Террористуудыг дэмжигчид бидний ар нуруунаас хутгаллаа” гэв

    Сири улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Исламын улс” бүлэглэлийн босогчидтой хатуу тэмцэхээ зарласан ОХУ-ын СУ-24 сөнөөгч нисэх онгоцыг Туркийн  цэргийнхэн буудаж унагажээ. Энэ талаар Турк улсын Батлан хамгаалах яамныхан мэдэгдэхдээ: “Оросын  сөнөөгч онгоцонд Туркийн хилийг зөрчиж байгааг нь урьдчилан удаа дараа  сануулсан боловч ямар нэг хариу өгөөгүйн улмаас  Туркын F-16 сөнөөгч онгоцноос  пуужин харвасан” гэж байгаа бол Оросын тал тайлбарлахдаа: …

  • 24 November

    Кегелийн дасгал буюу нууц булчингаа чангалъя …

    Энэ дасгал нь  бодибилдинг,  аэробик гэдэг шиг хүн өөрийн  аарцагны  доод булчинг хөгжүүлэх зорилготой дасгалын цогц систем юм. Аарцагны доод  булчинг дангаар нь  болон тусгай зориулалтын булчин өдөөгч төхөөрөмжүүдээр ачаалж хөгжүүлж болдог. Дасгалыг боловсруулсан хүнийх нь нэрээр Кегелийн дасгал гэдэг. Энэ дасгалыг хийснээр: Эмэгтэйчүүд 1. Төрөлтийн үеийн өвдөлт багасч, хярзан урагдах аюулаас сэргийлнэ. 2. Сексийн үед авдаг ташаалыг хүчтэй болгоно. 3. Үтрээг …

  • 24 November

    УТЛАГА БА САРМИСАН ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ

    Одоо ханиад их элбэг байна. Үүнтэй  холбогдуулж нэг үр дүнтэй жор хуваалцмаар байна. 3-4 метрийн хоолны саванд 8-10 ширхэг дунд зэргийн хэмжээтэй хальслаагүй төмс, боодол давсны 1\4 -ийг (далайн давс байвал сайн), шарилжын хэдэн мөчир, хэрэв байвал сундуухай (гледичия) 8-10  үрийн уут зэргийг хийж 10 минут буцалгана. Дараа нь энэ савтайгаа гэл дээрээс авч ширээн дээр тавьж байгаад толгой дээгүүрээ …