Yearly Archives: 2015

April, 2015

  • 7 April

    АН-ын баярын хурал маргаантай эхэллээ

    Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд 11:00 цагт эхэлсэн билээ. Тэгвэл баярын хурлын нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн М.Мөнхжаргал тэргүүтэй залуус хурлын танхимд “Залуучуудынхаа үгийг сонсохыг шаардаж байна”, “Цонх хаалгаа нээ”, “Залуустаа зайгаа тавьж өг”, “Үүрэг гүйцэтгэх дарга нараа хэзээ жинхлэх вэ, Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ, Үеэ өнгөрөөсөн …

  • 7 April

    Шар айраг таны ямар эрхтэнд муугаар нөлөөлөх вэ

    Чихэрлэг хийжүүлсэн ундаанууд бөөрөнд чулуу үүсэх магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. Харин кофе, цай, шар айраг, дарс болон амтат жүржийн шүүс уувал эсрэгээрээ энэ аюул буурдаг аж. Ялангуяа илүү үр дүнг шар айраг үзүүлдэг юм. АНУ-ын Бостон хотын нэгэн томоохон эмнэлгийн эмч нарын явуулсан өргөн далайцтай судалгааны ажлын дүн гартал шар айраг тогтмол хэрэглэж байсан хүмүүсийн бөөр хамгийн бага чулуужсан нь …

  • 7 April

    “Furious 7” кино Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ

    “Furious 7” адал явдалт кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 384 сая долларын орлого олсноор дэлхийн Box Office-ийн жагсаалтыг шууд тэргүүллээ. Дээрх орлогын тал хувь нь буюу 190 сая долларын ашиг нь АНУ-ын Box Office-т бүртгэгджээ. Ийнхүү ашиг орлогоороо тус кино нь нээлт хийсэн эхний долоо хоногтоо бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон дөрөв дэх бүтээлээр шалгарч байгаа юм. …

  • 7 April

    Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгуулийн бүртгэл эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооны V Их хурал өнгөрсөн 03 дугаар сарын 27-29 ний өдрүүдэд амжилттай болж тус хурлаар Үндэсний Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулах анхдугааар хурлын товийг 4 сарын 28-ны өдөр хуралдуулахаар болсоны дагуу ҮЗЗ-д орох сонирхолтой залуучуудын бүртгэл эхэллээ. Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль зарлахтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн 047, 048 дугаар тушаалууд гарсан байна.  Уг тушаалд Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүний …

  • 7 April

    Нүүрний арьсанд огт хүргэж болохгүй 9 зүйл

    1. Үсний лак   Үсний хэлбэрээ хадгалахын тулд лак цацахдаа нүүр рүүгээ цацахаас болгоомжлох хэрэгтэй. Үсний лак нь чийг болон спиртийн найрлагатай тул арьсыг хуурайшуулж маш амархан үрчлээтүүлдэг. 2. Хөлсний үнэр дарагч   Суганы хөлсийг хатаадаг үйлчилгээтэй учир нүүрэнд түрхвэл юу болохыг төсөөлөөд үзэх хэрэгтэй. Нүүрний арьс бараг шууд хайлсан юм шиг унжиж эхэлдэг. 3. Үсний будаг   Үсний будаг …

  • 7 April

    “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн зочноор Э.Хишигбаяр уригдлаа

    “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекц үргэлжилсээр байна.  Цуврал лекцийн дөрөв дэх дугаарт МЗХ-ны Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвийн дарга, “Морин-Аялал” ХХК-ий ерөнхий захирал Э.Хишигбаяр оролцож өөрийн арвин туршлагаа залуустай хуваалцах юм. Аялал жуулчлалын хөтөч, менежер гэдэг мэргэжил бол эх орон, байгаль дэлхийнхээ бахдам сайхныг хүмүүст сурталчилан таниулж, улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг бахархам мэргэжил юм. Э.Хишигбаярын …

  • 7 April

    Залуучуудад 4 их наяд төгрөгийн дэмжлэг хүрнэ

    –Засгийн газар МЗХ-ны санаачилгуудыг ажил болгоод эхэлжээ- Хаврын дунд сарын шинийн 8-ны өдөр Монголын Залуучуудын ХолбооV Их хурлаа 12 жил завсарласны эцэст зохион байгуулсан. 2003 оноос хойш анх удаа дүрмээ өөрчилж, дотоод зохион байгуулалтаа нэг бүрчлэн хэлэлцэж, Ерөнхийлөгчөө сонгосон гээд дотоод шинэчлэл цөөнгүй байв. Нийгмийн хөдөлгөгч хүч залуус руугаа чиглэсэн бодит ажлын олон шийдвэр ч Их хурлаас гарчээ. Үйл ажиллагааны …

  • 7 April

    Дэлхийн шилдэг кино зураг авалтын үеийн зурагнууд

    Эдгээр зурагнууд таны киноны талаарх бодлыг эрс өөрчилж ч магадгүй юм. 1. Хайчин гарт Эдвард 2. Титаник 3. Хурга майлахаа болино 4. Биллийг устга 5. Харанхуйг эзэгнэгч 6. Форрест Гамп 7. Оддын дайн 8. ФранкЭнштэйн 9. Годзилла 10. Ирээдүй рүү аялсан нь 11. Бөгжний эзэн 12. Харри Поттер

  • 7 April

    Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих асуудлаар зөвшилцөв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.07/ 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн …

  • 7 April

    “Улаанбаатарын өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэж байна

    Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох зорилгоор Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групптэй хамтран Улаанбаатартын өдрүүд-2015″ үзэсгэлэн худалдааг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын “Улан Үдэнскаяа яармакад”үзэсгэлэнгийн …

  • 7 April

    www.President.mn сайт сонсдог хувилбартай боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сурталчилдагwww.President.mn  сайт олон нийтэд илүү хүртээмжтэй байх үүднээс сонсдог хувилбартай боллоо. www.President.mn  сайт нь 2014 оны тавдугаар сард Монголд анх удаа Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домайн нэр авсан бөгөөд мөн Төрийн тэргүүний үндэсний бичиг соёлоо дээдлэх санаачлагыг хэрэгжүүлэн 2012 оноос үндэсний монгол бичгийн хувилбартай  гарч эхэлсэн юм. Тус сайтын англи хэл …

  • 7 April

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцыг захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт, зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд …

  • 7 April

    “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт орууллаа

    “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах үндсэн баримт бичиг болдог. Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний …

  • 7 April

    Энэ жил 300 мянган га талбайд улаанбуудай тариална

    Хаврын тариалалтын бэлтгэл хангалтын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулах талаар баримтлах бодлог, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 2015 онд улсын хэмжээгээр 328,6 га талбайд үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 мянган га-д төмс, 8,3 га-д хүнсний ногоо тариалж, 500,2 мянган тонн …