Yearly Archives: 2015

March, 2015

  • 29 March

    Ц.Оюунгэрэл “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтэнд оролцов

    УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож нийгмийн олон салбарт манлайлах эмэгтэйчүүддээ хандан чин сэтгэлийн урмын үг хайрлалаа. Тэрээр “Эмэгтэйчүүд бидэнд урагш тэмүүлэх чин сэтгэл зүрх байдаг. Гагцхүү өөрийн хүслээр үл шийдэгдэх олон хүчин зүйл бидэнд нөлөөлж их цаг хугацаа зарцуулах шаардлага үүсдэг. …

  • 29 March

    Өнөөдрөөс нөөцийн мах худалдаанд гарна

    Нийслэлчүүдийн махны хэрэглээнд зориулж нөөцийн махыг худалдаанд гаргаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ жилийн хувьд нөөцийн махыг өнгөрсөн сараас худалдах байсан ч  нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгж улсаас авах урамшуулалын мөнгөө аваагүй учир худалдаанд гаргахгүй байсан. Харин өнөөдрөөс эхлэн иргэдийн хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудад бэлтгэсэн 14 мянган тонн нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 …

  • 29 March

    Нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

    Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх …

  • 29 March

    Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам”-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар …

  • 29 March

    Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа

    Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд оруулсан байна.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, …

  • 29 March

    “Том” тамирчин, “том” бөх П.Сүхбат бурхны оронд оджээ

    Бөхдөө хайртай Монгол түмний хэлж, нэрлэж заншсанаар “Том” П.Сүхбат таалал төгсөж, Монголын их спортод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. П.Сүхбат 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр түүний их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ. П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс …

  • 29 March

    Арктикт хийсэн Орос ба Америкийн цэргийн хээрийн сургуулилтыг харьцуулахуй VIDEO

    Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд Арктикийг өөрийн болгох гэж өрсөлдөж эхэллээ. Оросын арми дэлхийд анх удаа хойд туйлд хэээрийн сургуулилт хийсэн тухай манай сайт өмнө бичиж байсан. Харин одоо америкчууд Арктикт мөн цэргийн сургуулилт хийжээ. Орос ба Америкийн цэргийн хээрийн сургуулилтыг харьцуулан та бүхэнд сонирхуулж байна.    

  • 29 March

    Анжелина Жоли: Бусдаас өөр, содон байна гэдэг гайхамшиг

    Анжелина Жоли өнгөрсөн бямба гаригт болсон Nickeleoden 28 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд оролцлоо. Тэрээр арга хэмжээнд оролцохдоо хүүхдүүдэд итгэл найдварын гайхалтай үгсийг хэлсэн юм. Тэрээр хорт хавдарын эсрэг мэс заслынхаа дараа анх удаа олон нийтийн өмнө гарч байгаа бөгөөд түүний хүүхдүүд болох Захара болон Шило нартай энэ ёслолд оролцсон юм. Шагнал гардуулах ёслолоос тэрээр Малифисентийн дүрээрээ шагнал авсан бөгөөд …

  • 29 March

    МЗХ-ны 5 дугаар их хурлын үндсэн илтгэл

    МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН МӨНХБАТ Их хурлын төлөөлөгчид өө,             Залуус аа, найз нараа,             Хүндэт зочидоо, Эрхэм иргэдээ! Та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны V Их хурлын босго өндөр индэр дээрээс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу? Монголын залуучуудын байгууллагын Их хурлыг хуралдахыг олон залуус хүлээж байсан. Тийм хүсэлт, санал ч ихээр …

  • 29 March

    Сургалтын шинэ технологитой танилцлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 45 дугаар сургуульд зочилж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол төсөл”-ийн  цэгэн хээнд сууриласан технологитой танилцлаа. Лаборатори 45 дугаар сургуульд цэгэн хээнд сууриласан төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан 7 ухаалаг танхим байгуулсан юм. Цахим үзэг болон ухаалаг самбар, цэгэн хээтэй сурах бичиг, түүнтэй холбоотой төхөөрөмжүүдийг ашиглан 9 дүгээр ангид геометрийн хичээл …

  • 29 March

    Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

    1. ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛ: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно. 2. НӨХӨРТЭЙГӨӨ (ЭХНЭРТЭЙГЭЭ) ХАРИЛЦАХ ХАРИЛЦААГАА ЭЕРЭГ БАЙЛГА: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь …

  • 29 March

    Нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялсан аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  дараахь нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид тус тус 20 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд: Б.Мөнх-Учрал нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  201 сая төгрөгийг …

  • 29 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбар зохицуулах хорооны 19 дүгээр уулзалт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Утас: 99773800, 88008516 10:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордоны танхимд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт сургалт зохион байгуулна. Утас: 88081985 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн …

  • 29 March

    Хөхөгчин могой өдөр

    Аргын тооллын 3 сарын 30-ны даваа гараг, билгийн тооллын давхарласан 10-ны сумьяа гараг, 5 шар мэнгэтэй, рашааны барилдлагатай, шороо суудалтай, үнэг одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 6:45 цагт мандан, 19:цагт 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын …

  • 29 March

    Улаанбаатарт 7 хэм дулаан

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын сав газраар 3 хэм дулаанаас 2 хэм …