Yearly Archives: 2015

March, 2015

  • 20 March

    Хакухо башёгийн анхны ялагдлаа хүлээлээ

    Мэргэжлийн сүмогийн хару башё Японы Осако хотноо 13 дахь өдрөө боллоо. Энэ өдөр их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүлэгчийн хоёрт яваа шинэхэн сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй таарсан. Энэ барилдаанд Тэрүнофүжи сэтгэлзүйн бэлтгэл сайн байж аваргыг ёрикири мэхээр дэвжээнээс түрэн гаргалаа. Хэрэв Хакухо давсан бол тэмцээн дуусахаас хоёр өдрийн өмнө нэг ч унаагүйгээр тэргүүллээ хадгалсаар байх байв. www.mnb.mn

  • 20 March

    “Хөсөгтөн” хамтлагийнхан шүүгчдийг гайхшруулав

    “Asia’s Got Talent” тэмцээн энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхэлсэн билээ. $100.000 ам.долларын шагналын сантай тэмцээний ялагч нь мөнгөн шагналаас гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Энэхүү тэмцээнд Монголоо төлөөлж “Хөсөгтөн” хамтлаг оролцож, ардынхаа язгуур урлагийг гайхуулсан гайхамшигтай тоглолтыг үзүүлжээ.

  • 20 March

    Улаанбаатарт 4 хэм хүйтэн

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор  5-10 хэм, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар  3-8 …

  • 20 March

    С.Баярцогт: Эрүүгийн хэрэг үүсгэх тэр үед би чимээгүй байх нь улс төрийн хувьд Элбэгээ Ерөнхийлөгчид хэрэгтэй гэж бодсон

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нийтлэлч Г.Отгонбаярт ярилцлага өгчээ. Сэтгүүлч түүнээс “-Ер нь оффшор дансанд монгол хүн, тэр дундаа төрийн өндөр алба хашиж байгаа хүн мөнгө хийж болохгүй гэсэн хууль бий юү?” хэмээн асуухад тэрбээр “-Байхгүй. Эдийн засгийн талаасаа ч тийм зүйл байхгүй. Би Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэр компанийнхаа нэрийг бичээгүй учраас л өөрийнхөө саналаар ёс …

  • 20 March

    1000 охид чууллаа

    Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний цуврал 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа зохион байгууллаа. Тус чуулган нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны энэ өдөр Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордны их танхимд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхэллээ. Монгол улсын 21 аймагт “100 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар нэг цаг, …

  • 20 March

    Аз жаргалын өдөрт /фото/

    Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр. Аз жаргалы хамгийн энгийн  тодорхойлолт бол мэдээж хайртай хүмүүстэйгээ хамт байх.  

  • 20 March

    Урьд оны үлдэгдэл хэргүүдээ шийдвэрлэж зохих үр дүнд хүрсэн байна

    Булган аймгийн прокурорын газар 2015 оны 3 дугаар сарын 19-ны байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 161 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 54 буюу 33.5 хувь нь урьд оны үлдэгдэл хэргүүд байсан бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар одоо 36 хэрэг буюу 66.6 хувийг нь …

  • 20 March

    Аймаг, нийслэлийн дүүргүүд дамжсан олон удаагийн үйлдэлтэй бүлэг хулгайн хэргийг шүүх шийдвэрлэжээ

    Э.Ганбагана, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Э.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Б.Цогтбаатар, Г.Төгөлдөр, А.Энхсайхан, Н.Алтанбаатар, Э.Эрхэмжаргал нар нь бүлэглэн 2009 оны 09 дүгээр сараас эхлэн Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  …

  • 20 March

    Д.Дагвадорж: Би амьдралаа дахиад шинээр эхлүүлэх талаар нэлээд бодсон

    Их аварга Д.Дагвадоржийг шинэ гэргийтэй болж буй  мэдээлэл цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Д.Дагвадорж өөрийн фейсбүүк хуудсандаа тайлбар бичжээ. Тэрээр “Надтай холбоотой мэдээлэл гарсан байна. Би үүнд хариулт өгье. Тамир бид хоёр сайхан охин, хүүтэй. Хагарсан шилийг эвлүүлж болдоггүйн адил буцааж эвлүүлэх гэж их хичээсэн, зүтгэсэн. Мэдээж бурууг би өөрөөсөө хайсан. Миний амьдрал хэт ачаалалтай. Өөр хот болон тойргийн барилдаан гээд …

  • 20 March

    Харилцаагаа дуусгах цаг болсны 6 шинж

    Бүтэлгүй хайр дурлалд шаналж явснаас ганц бие эрх чөлөөтэй явсан нь илүү сайхан. Гэвч дассан хэн нэгнээс салах хичнээн хэцүүг хэн бүхэн мэднэ. Үнэхээр харилцаанд сэв үүсч дахин дотно уур амьсгал үүсэхгүй бол яаж хамтдаа энэгэн зүгт харах вэ? 1. Түүнд харилцаандаа өөрчлөлт оруулъя гэж олон удаа хэлсэн ч юу ч өөрчлөгдөхгүй бол /яг л нэгэн хэвийн байдлын адил. Та …

  • 20 March

    Инээд хоолойн өвчнөөс сэргийлдэг

    Хүн байнга инээдэг байсан бол хэзээ ч үхэхгүй байх магадлалтай гэнэ. Учир нь хүн чин сэтгэлээсээ инээхэд хэдэн зуун эс сэргэдэг байна. эрдэмтдийн судалгаагаар хүн долоо хоногт нэг удаа тасралтгүй 30 минут инээхэд хоолойн өвчин болон зүрх судасны дутагдлаас сэргийлж чаддаг ажээ. Тэр ч бүү хэл хэдхэн секунд үнэн сэтгэлээсээ инээж чадвал тархи сэргэж  бухимдал үүсэхгүй байхад тустай гэнэ. Мөн …

  • 20 March

    Залуу хөгжмийн зохиолчдын бүтээл нэгэн тайзнаа

    Хүн төрөлхтөний агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг гэдэг. Энэ л увидасыг Монгол Улсын Филармони “Монгол уран бүтээл” төслөөрөө мэдрүүлж байгаа. Төслийн ээлжит тоглолт 03-р сарын 26-д 1900 цагт Филармонийн тайзнаа монголын хөгжмийн урлагийн залуу үеийн хөгжмийн зохиолчдийн төлөөлөл болох С.Соронзонболд /ТШ/, Б.Мөнхболд /ТС/, Б.Бямбабаяр /МУУГЗ/, Ш.Өлзийбаяр,  Х.Алтангэрэл, Ц.Цэн-Эрдэнэбат, С.Сансаргэрэлтэх, …

  • 20 March

    03-р сарын 19-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 19-ны өдөр 233 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 112 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 121 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 20 March

    Шөнө ажилладаг эмэгтэйчүүд хавдартай болох магадлал өндөр

    Канадын эрдэмтдийн явуулсан шинэ судалгаагаар олон жилийн турш шөнийн ээлжинд ажиллах нь хөхний хавдартай болох магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Мэргэжилтнүүд шөнийн ээлжинд ажиллах явдал болон хөхний хавдартай болохын хооронд ямар холбоо байж болохыг Канадын 2000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан судалгааны үеэр нарийвчлан судласан аж. Оролцогчдыг хавдрын өвчтэй болон биш гэсэн хоёр бүлэгт хуваажээ. Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь шөнийн …