Yearly Archives: 2015

March, 2015

  • 8 March

    Содны уусмал эвгүй үнэрийг арилгана

    -Тээврийн хэрэгслээр явахаар танай хүүхдийн дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэнэ алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнэ хурдан нөхөгддөг. -Содны уусмалаар хөл, ам болон …

  • 8 March

    Эрэгтэй ба эмэгтэй хүнс

    Хүний хүйснээс хамаараад тухайн нэг хүнсний бүтээгдэхүүн ялгаатай нөлөө үзүүлдэг юм байна. Тиймээс судлаачид эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн ба эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн гэж ялгаж өгчээ. Эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн Улаан лооль Энэ хүнсний бүтээгдэхүүнийг манайхан “помьдор” гэж яриад сурчихсан байдаг. Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг. Харин ликопин нь түрүү булчирхайг хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг …

  • 8 March

    Ц.Элбэгдорж: Эх, хүүхдийн асуудал бол Монголын асуудал юм

    Алдарт эхийн одонт ээжүүдийн ес дэх удаагийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болов. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жил бүхэн Төрийн ордонд Монголын алдарт ээжүүдийн төлөөлөл болсон олон сайхан ээжүүд цуглаж, Төрийн ордонд эерэг сайхан эрчим хүч өрнөж, ээжүүдийн ариун сайхан сүүн сэтгэлээр дүүрдэг сайхан уламжлал тогтоод …

  • 8 March

    Хөдөө аж ахуйн бирж 980 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

    “Хөдөө аж ахуйн Бирж” ХХК 2013 оны  дөрөдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2015 оны гуравдугаар сарын 3 -ны байдлаар 335 удаа арилжаа зохион байгуулаад байна. Энэ нь, 9 725 тонн хонины ноос- 16.8 тэрбум, 2 099.9 тонн тэмээний ноос – 10.4 тэрбум, 12 550 тонн ноолуур 876.9 тэрбум , 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 360.7 тонн ямааны …

  • 8 March

    “Капитрон” банкинд буутай этгээдүүд халдаж, 20 сая төгрөг дээрэмджээ

    Баянзүрх дүүргийн VI хороо буюу Шөнийн захын замын эсрэг талд  “Эрэл”-ийн 40-р байранд байрлах “Капитрон” банкны  салбарт өнгөрсөн бямба гаригт буутай хоёр этгээд нэвтэрч, 20 сая төгрөг дээрэмдээд хэргийн газраас зугтсан хэрэг гарсан байна. Буутай дээрэмчдийн араас “Капитрон” банкны хамгаалагч, теллерын хамт хөөсөн бөгөөд энэ үеэр дээрэмчид мөнгөө хаяад зугтжээ. Хэрэг гарсан банкны салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байна тус …

  • 8 March

    Г.Сарангэрэл энэ сарын 20-нд суллагдана

    Хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэлийн ялын хугацаа энэ сарын 20-нд дуусч, суллагдах гэж байгаа юм байна. Тэрээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байгаа юм. Г.Сарангэрэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө гурван найзынхаа хамт хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийнханд баригдсан бөгөөд тэрээр баригдсанаасаа хойш Хууль зүйн …

  • 8 March

    Алга болсон 13 настай хүүгийн цогцос нь л олджээ

    8-р ангийн хүү Кайман Найб лхагва гаригийн орой алга болжээ. Түүний цогцосыг ням гаригийн өдрийн нэг цагийн орчим Пенсилваниагаас олсон байна. 13 настай Кайман Найбыг  олсон талаар Newtown хотын цагдаагийн ажилтан  Виллиам мэдэгджээ. Түүнийг цасан доор унтаж байгаа мэт байрлалтай хэвтэж байсныг цагдаагийн ажилтнууд мэдэгдлээ. Түүнийг цахим ертөнцөөр болон эрлийн багийн зуу зуун ажилчид хайж байсан юм. Түүнийг хайхын тулд …

  • 8 March

    Гурвалжин будааг агшаадаггүй

    Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.  Дээр нь цагаан будааг бодоход бага  калоритай гэхчилэн ашигтай тал ихтэй. Гурвалжин будаа зэрэг бүхэл үрийн будааг цагаан будаа болгохын тулд доторхи витаминуудынх нь 80 хувийг, фосфор төмөр зэргийн 50 хувийг үгүй хийдэг байна. Гурвалжин будаа нь цусны сахарын хэмжээг …

  • 8 March

    Дэлхийн хамгийн том халимны музей байгуулагдлаа

    Европдоо төдийгүй дэлхийд хамгийн томоохонд тооцогдох чанарын өндөр түвшинд бүтээгдсэн халим судлалын музей Исландад үүд хаалгаа нээжээ. Тус музейд Исландын арлуудын далайд таарах далбаат халим, хөх халим, алуурчин халим зэрэг 23 зүйлийн халимны хиймэл хувилбарууд байгаа бөгөөд бүгдийг нь байгаа хэмжээгээр нь бүтээсэн аж. Тус музейг халим агнуурын эсрэг зогсдог сайхан сэтгэлт иргэдийн хандив болон байгаль хамгаалах сангийн тусламжаар бүтээсэн …

  • 8 March

    Гэрийн ажил хийнгээ илүүдэл жингээсээ салцгаая

    Сүүлийн үеийн судалгаагаар гэрийн ажил хийх нь эмэгтэйчүүдийн сэтгэл санааг тайвшруулахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг болох нь тогтоогджээ. Нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг. Та хэр их хичээл зүтгэл гаргана, төдий чинээ үр дүн нь сайн гарна. -Арчих, гөвөх, шүүрдэх, шалаа угаахад гарын ажиллаж, ялангуяа шууны унжсан өөх алга болдог. Мөн цонх, гэрийнхээ тоосыг арчих, шалаа гараараа угаах, …

  • 8 March

    “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага ЦЕГ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана

    Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран ажиллах гэрээгээ гурван жилээр сунгахаар болж гарын үсэг зурлаа. 2008 оноос эхлэн албан ёсны гэрээ байгуулан, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ажиллаж байсан байгууллагууд гэрээгээ дахин гурван жилээр сунгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Дэлхийн зөн ОУ-ын байгуууллагын төлөөлөгчийн газрын ноён Винсент …

  • 8 March

    Жүдочид медалын буухиаг үргэлжлүүлж байна

    Хонгконгт жүдо бөхийн олон улсын тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочид өрсөлдлөө. Манай улсын баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 2 шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Тамирчид маргааш эх орондоо ирнэ. Тамирчдын амжилтаас дурьдвал: Эрэгтэйчүүдийн -55кг П.Алтанбагана хүрэл медаль(женко клуб) -55кг Ч.Чинхүсэл шагналт 5-р …

  • 8 March

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар -Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн менежментийн стратегийн танилцуулга -Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны ажлын тайлан -Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журмын төсөл -Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төслийн танилцуулга асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн тооцоог гаргажээ Хуралдаанд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн …

  • 8 March

    Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/169 дүгээр захирамж гаргалаа. Захирамжжар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1 дүгээр шатны ажлын нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014-2015 онд санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны …

  • 8 March

    УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо

    Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам8 Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн Амын Сангаас хамтран зохион байгуулсан “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо. Тус лекцийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийг  бууруулахад залуучуудад хандлага …