Yearly Archives: 2015

March, 2015

  • 1 March

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг аль болох олон эмэгтэйчүүдийг баярлуулахыг зорьж байна

    Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Хурд” хамтлаг монголын бүх бүсгүйчүүд, ээжүүддээ зориулан “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтоороо бэлэг барих гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай ярилцсан юм.  -Баярын өдрөөр бүсгүйчүүд, эмэгтэйчүүддэ хэрхэн бэлэг барих гэж байна вэ? -Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар аль болох олон эмэгтэйчүүдийг баярлуулахыг зорьсон. Ер нь манай хамтлагийн уран бүтээлүүдийн зууны далан хувь нь эмэгтэй …

  • 1 March

    “МАЕСТРО” рестораны хоолноос төмөр боолт гарчээ

    Үнэтэй, хямд, дээд, дунд зэрэглэлийн гэлтгүй хүнсний бүтээгдэхүүн болоод цайны газар ресторануудын хоолноос ялаа, шумуул, жоом, чүдэнз, утас, үс гарсан цөөнгүй тохиолдол гараад байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нэгдүгээр микрт байрлах “МАЕСТРО″ рестораны борцтой шөлнөөс 12-ийн төмөр боолт гарчээ.Борцон дотор нь хатсан байсан буюу гадна талаараа борцон бүрхүүлтэй болсон учраас тогооч нь мэдэлгүй хоолондоо хийсэн гэсэн тайлбар өгсөн байна. Тус …

  • 1 March

    14 настай охин Facebook-ээр хэрэлдсэнээсээ болж амиа алджээ

    Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ гэмт хэргийн нөхцлийн сэжим болох нь ч бий. Тэгвэл АНУ-ын Вашингтон хотод Facebook-ээр нэгнийгээ доромжилсноос болж хэрэг явдал нэгнийхээ амь насанд хүрэх дээрээ тулжээ.  Тэд олон нийтийн цахим сүлжээгээр бие биенээ доромжилж маргаан үүсгэсэн бөгөөд паркад уулзаж асуудлаа шийдэхээр төлөвлөөд эцэст нь 14 настай охины үхлээр энэ хэрэг дууссан байна. CNN-ий мэдээлснээр Бирмингем паркад хүүхдүүд зодолдож …

  • 1 March

    Ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

    “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс хоорондын гэрээ”-ний төслийг дэмжлээ. Ингэснээр УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтсон байна. Бүгд Найрамдах Казахстан улсад Монгол Улсын 1000 орчим иргэн байнга оршин сууж, жилд дунджаар 6000 гаруй иргэн зорчиж байгаа аж. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан улсад …

  • 1 March

    Н.Энхбаяр: Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн пүрэв гаригт цацагдлаа. Мэдээлэл гарснаас хойш олон нийт асуудалтай холбоотой үзэл бодлоо уралдуулаад эхэлжээ. Товчхондоо олон нийт болон улс төрийн хашир ажиглагчид “Н.Энхбаярыг оролдоод хэрэггүй. Нэр хүнд нь өсөхийн нэмэр. Тэгээд ч одоо Н.Энхбаяр болсон шүү дээ. Бусдыг нь яагаад шалгадаггүй юм бэ. Газрын мафийн толгойлогч М.Энхболд, Т.Бадамжунай, Оюу толгойн С.Баяраас …

  • 1 March

    Лаа таны хүслийг биелүүлнэ

    Лаа бол маш хүчтэй хэрэгсэл. Барууныхан лааны тусламжтайгаар хүслээ биелүүлж, залбирал шившлэг уншдаг гэнэ. Мөн түүгээр орон байраа сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөхөөс гадна нойргүйдлээ ч эмчилдэг аж. Та далд ертөнц, ид шидэд итгэдэггүй ч “Галын дөл өөдөө” гэдэг үгийг сана. Энэ зөвлөгөө мухар сүсэг мэт санагдаж, инээдийг тань хүргэж ч болзошгүй. Гэвч ядаж л цагийг хөгжилтэй өнгөрөөнө …

  • 1 March

    “Оройн дээд” үндэсний түүхэн дуурь тоглогдоно

    ҮДБЭЧуулга 2015 оны I-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгээ үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр …

  • 1 March

    “Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа”

    “Ноён уулын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг 2 дугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, ШУА, “Сентура гоулд Монголиа” компанийн төлөөлөл зэрэг таван газрын төлөөлөл оролцсон юм. Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулав. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: “Сүүлийн үед Монголын нийгэмд Ноён уулын …

  • 1 March

    Сонирхолтой зурагнууд

            Таталцлын хуулийг зөрчсөн нь:  

  • 1 March

    2015 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 3-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай Ой тэмдэглэх тухай / Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой / НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт …

  • 1 March

    СТӨ болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгий асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм. Соёлын төв …

  • 1 March

    Өнөөдөр улаан хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 12. Сумъяа гараг.  Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ …

  • 1 March

    Өнөөдөр болох үйл явдал

    11:00 цагт МХЕГ-аас зохион байгуулж буй сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай үзүүлэх сургалтыг барилгын компани дээр зохион байгуулна. 99095421 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүгчийн ажлын ачаалал” болон Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан шүүхийн зохион байгуулалтын талаар болон цаг үеийн бусад сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага …

  • 1 March

    Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Төв, говь, зүүн зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс хоорондын хөндий,говь талын зарим  нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 хэм, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын сав газраар …

February, 2015

  • 28 February

    Хакухо бэлтгэл дээр Ичиножёо, Тэрүнофүжи хоёртой барилджээ

    Мэргэжлийн сумогийн Хару башёгийн өмнөх бэлтгэлээ ёкозүна Хакухо М.Даваажаргал эхлүүлж, зарим дэвжээгээр зочилж эхэлжээ. Өчигдөр Хакухо Минато дэвжээнд очиж бэлтгэл хийхдээ Ичиножёо А.Ичинноровтой дөрвөн удаа барилджээ. Энэ дөрвөн барилдаанд Хакухо гуравт нь давсан бол Ичиножёо нэг удаа аваргыг түрж гаргасан байна. Минато дэвжээнд Хакухогоос гадна шинээр секивакэ цол хүртээд буй Тэрүнофүжи зочлон, бэлтгэлээ хийжээ. Хакухо Тэрүнофүжитэй гурван удаа барилдахдаа гурвууланд нь …