Yearly Archives: 2015

November, 2015

  • 16 November

    “Шинэ жил НОМИН-д ирлээ” сүлд мод асаах ёслол

    Хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр болох Шинэ жилийн баярыг Номинчууд түрүүлж эхлүүлдэг уламжлалаараа энэ жил 2015 оны 11-р сарын 12-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд ёслол төгөлдөр сүлд модныхоо гэрэлээ асаалаа.  Энэ арга хэмжээнд хэрэглэгч олон түмэн “Номин Холдинг” ХХК-аас зарласан хямдрал, урамшуулалтай худалдаанд оролцож урлаг соёлын уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүллээ. Энэ үдшийн хамгийн чухал сюрприз болох …

  • 16 November

    А.Хишигдалай онигоонд оров

    Залуу дуучин А.Хишигдалай тун ч сандруу нэгэн бололтой. Тэрээр саяхан Их дэлгүүрийн сүлд мод асаах ёслолд дуучин С.Зоригттой ирж дуулсан ажээ. Залуу уран бүтээлчид “Хөгжилтэй гэр бүл” киноны цоглог дуугаараа үзэгчдийг доргиогоод авав. Харин хоёр дахь дууг дуулах гэсэн ч саатал гарчээ. Харин дуучин А.Хишигдалай сандарсан уу, будилсан уу “Уучлаарай. Бяцхан санхүүгийн асуудал үүсээд…” хэмээн үзэгчдийг мэл гайхшируулав. Харин С.Зоригт …

  • 16 November

    Манай хөлбөмбөгчид БНХАУ-ын багтай маргааш тоглоно

    Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо өнөөдөр гурав дахь өдрөө болно. Тэмцээний эхний өдөр ХонгКонгийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн манай улсын шигшээ өчигдөр БНСУ-ын багт хожигдсон. Өнөөдөр манай шигшээ баг тоглолтгүй бөгөөд маргааш хэсгийн гурав дахь тоглолтоо БНХАУ-ын багтай хийх юм. Одоогоор хүснэгтийг БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна. Өнөөдөр БНХАУ-Тайвань, …

  • 16 November

    Монголдоо хамгийн том “Соёмбо хөшөөт цогцолбор”-ыг Хөвсгөлд байгуулна

    Эх орныхоо хоймор нутгийн хүү, “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Мөрөн хотноо “Соёмбо” хөшөөт цогцолборыг бүтээн байгуулах гэж байна. Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгийн эхний титэм үсэг болох “Соёмбо” хөшөөт цогцолборын шав тавих ёслол Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн билэгт сайн өдөр  Мөрөн хотын төв талбайд боллоо. Шав тавих ёслолд “Хөвсгөл хөгжил сан”-ийн …

  • 16 November

    Илтгэх ярих урлагийн сургалт 11 сарын 19-нд эхэлнэ…

    ЭмЭлСи Трейнинг ХХК илтгэх толилуулах ур чадварын Реторик™ сургалтыг 11 дэх жилдээ чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. Уг сургалтыг онол, дадлага, зөвлөгөө, зүгшрүүлэх сургалт хосолсон аргаар явуулж суралцагсдыг “тайзны айдас”-аас хэрхэн салах, өөрийгөө яаж зөв илэрхийлэх, индэр дээрээс заалны уур амьсгалыг хэрхэн мэдэрч удирдах, тайлан болон илтгэлийг хэрхэн уран чадварлаг бэлтгэх арга барил зэргийг чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр …

  • 16 November

    Б.Батзаяа: Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй

    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилсан. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл өчигдөр 17:00 цагийн үед шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан. Түүнийг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж шийдвэрлэсний …

  • 16 November

    Дугаартайгаар өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

    Монгол Улс 2014 оны долоо дугаар сарын нэгэнд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Монгол Улсын иргэд дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг авч болох болсон. Гэхдээ одоогоор хэрэгжилт нь эхлээгүй, бэлтгэл ажил хийж байгаа юм. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны зохицуулах газрын дарга Ц.Жадамба “Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээний бодлогын баримт бичгийг боловсруулж дууссан. Одоо Харилцааны холбооны …

  • 16 November

    Өнөөдөр Засгийн газрын ээлжилт хуралдаан болно

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №64 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө   Хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. № Хэлэлцэх асуудал  Засгийн газрын гишүүн Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Олон улсын эдийн засгийн хамтын …

  • 16 November

    УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

    Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 16 November

    Зарим нутгаар цасан шуурга шуурна

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нугийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 15-20 градус, Увс нуурын хотгор …

  • 16 November

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 5. Сумъяа гараг. Суулга одтой, 8 цагаан мэнгэтэй,улаан бич өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг …

  • 15 November

    40 хүрсэн ч “Зэгзгэр” хэвээрээ

    Ерээд оны залуусыг байлдан дагуулж, нас насныхны сэтгэлд хоногшсон дуунуудаараа урлагийн салбарт зам мөрөө тунхаглаж чадсан дуучин Р.Лхамаа эх орондоо эргэн иржээ. Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрээр уран бүтээлдээ эргэн оржээ.  Олноо мисс дуучин хэмээн алдаршсан тэрбээр  “Бодол”, “Холын шувууд орхиод явсан”, “Би чинийх”, “Уярлын аяс” зэрэг дуугаараа олонд илүүтэй танигдсан. Урлагийн эмэгтэйчүүдээс дээгүүр боловсролтой дууч бүсгүй тэрээр …

  • 14 November

    Орон нутгийн сайтуудын чуулган /фото мэдээ/

    Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж байгаа  Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулган амжилттай үргэлжилж байна. Тус чуулганд 15 аймгийн төрийн захиргааны болон хувийн хэвшлийн сайтуудын 50 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа ажээ. Ингээд та бүхэндээ чуулганы фото мэдээллээс хүргэе

  • 14 November

    МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Манайхан онцгой нөхцөлд онц ажилласан

    Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан нь нийгмийн анхаарлыг татсан үйл явдал болоод байна.  “Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” гэх буруутгал цахим орчинд нэлээд түгсэн. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай сэтгүүлчид уулзаж энэ талаархи байр суурийг нь тодрууллаа. -Сэтгүүлчдийг буруутгаж, муу хэлж байхад МСНЭ яагаад дуугүй байгаад байгаа юм бэ? -Иймэрхүү …