Yearly Archives: 2015

January, 2015

  • 30 January

    Мессежээр санал авч эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 3-ны өдөр дуусаж, 4-ний өдөр дүн мэдээллийг багцлан ЗГХЭГ-т хүргэх юм. Үүрэн холбооны сүлжээ эрхлэгч иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын …

  • 30 January

    Компьютерээс үүдсэн ядаргааг яаж тайлах вэ?

    Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна. …

  • 30 January

    Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүллээ

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүлжээ. Тэрбээр  Ч.Сайханбилэг сайдад илгээсэн шаардлагандаа “Шинээр байгуулагдсан Засгийн газар Төрийн албан хаагчдын олноор цомхотгож, халж эхэллээ. Төрийн албан хаагчид намуудын наймаанд өртөх учиргүй” хэмээн онцолжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

  • 30 January

    Хонины сүүл дархлаа сайжруулдаг

    Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг байсан. Энэ нь зүгээр нэг хоол тэжээл төдий зүйл биш байж. Монгол хүн оюуны өндөр чадамжтай, хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед өөх тос хүний биед муу нөлөөтэй гэж амтай болгон ярьж, хоол хүнсэндээ сүүлний тос хэрэглэхээс аль болох татгалзах болжээ. Ийм муухай амттай зүйлийг хүүхдэд түүхийгээр нь …

  • 30 January

    Нүхжилтийг хэрхэн амархан арилгах вэ?

    Арьсны нүх бол хүн болгонд л байдаг харин түүнийг арчилж цэвэрлээгүйгээс болж нүхэнд боxирдол хуримтлагдаж нүх улам томсож нүхжилт бий болдог. Тэгвэл гэрийн нөхцөлд амархан нүхжилтээс ангижрах арга бас байна. 1. Буцалсан халуун усаа саванд хийн толгой дээгүүрээ алчуур бүтээгээд нүүрээ 10 минут утана. ингэснээр таны арьсны нүхнүүд онгойж нүхэн дэх бохирдолыг цэвэлэхэд тус болно. 2. Өндөгний цагааныг нэг цайны …

  • 30 January

    Леди Гага удахгүй хуримаа хийнэ

    Америкийн хамгийн этгээд од болох Леди Гага хийхэд бэлэн болжээ. Тэрээр жүжигчин Тейлор Киннитэй хуримаа хийх гэж байгаа бөгөөд хосууд 2011 оноос хойш болзож эхэлсэн тухай томоохон хэвлэлийн агентлагуудаар цацагдаж эхэллээ.Дуучин бүсгүй хэдийгээр хуримын бэлтгэл ажилд завгүй явсаар байгаа ч одоог хүртэл Тейлортэй албан ёсоор сүй тавиагүй байгаа юм. Хэдэн долоо хоногийн дараа Тейлор сүйн бөгжөө Леди Гагад өгөх бөгөөд үүнийхээ …

  • 30 January

    “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжиг тоглогдоно

    Монголын урлагийн томоохон байгууллага болох Улсын Драмын Эрдмийн театрийн уран бүтээлчид энэ улирлын тоглолтоороо үзэгчиддээ түүхэн болоод эмгэнэлт, уянгын зохиолуудаа тайзнаа амьдруулан үзэгчиддээ хүргэхийг зорьж байгаа билээ. Тухайлбал АЖ.Очирбатын найруулга, СТА Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгээ энэ сарын 23-25-ны өдрүүдэд тоглосон бол 30, 31, 2 дугаар сарын нэгний өдрүүдэд “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгээ тавьж байгаа билээ. Харин тэдний …

  • 30 January

    Өнөөдөр Ардчилсан хүчний холбооны их хурал болно

    Ардчилсан хүчний холбоо их хурлаа өнөөдөр  13:00 цагаас  Драмын театрт хуралдана.   “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбооны таван жилийн ойн баярт зориулан их хурал ийнхүү хуралдах  ажээ. Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын …

  • 30 January

    Д.Арвин: Манай хоёр бүсгүйг Малайзад хөнөөснийг хөх тэнгэр шийтгээд хоёр онгоцынх нь бодийг нь хөтөлсөн

    УИХ-ын өчигдрийн чуулганаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж, баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин Малайз, Монгол улс хоёрын хооронд дахь дипломат харилцаанд сэв суулгахаар үг хэлж олныг алмайруулав.  Түүнийг зөвхөн ингэж хэлснийх нь төлөө парламентын гишүүнээс нь огцруулах тухай асуудлыг хөндөж ч мэдэхээр юм. УИХ-ын гишүүн Д.Арвин Элчин сайдаар томилогдсон хүмүүсийг боловсролтой, хүнлэг гэж ярьж байснаа гэнэт …

  • 30 January

    УИХ дах бие даагч гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ

    УИХ дахь бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, С,Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ. Тэд шаардлагадаа улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед хямралыг давахын тулд хөрөнгө төсвийн үрэлгэн байдлаас татгалзах,  улс орныхоо эрдэмтэн мэргэдийн нөөц боломжийг хямралаас гаргахад зориулахыг анхааруулсан байна. Бие даагч гишүүдийн гаргасан шаардлагын албан бичгийг хүргэе. А.Тамир

  • 30 January

    Монгол зураач Олон улсын Манганы уралдаанаас Гранпри шагнал хүртлээ

    Энэ жилийн олон улсын Манга уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл “Бумбардай Аргалд явсан нь” хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртсэн байна. Тус уралдаан нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Япон улсын гадаад хэргийн …

  • 30 January

    Судлаачийн үг: Шийд гээд эрхийг өгтөл эргээд биднээс асуудаг байна ш дээ…

    Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг ард түмнээсээ “асуухаар” шийдэв. Уг нь түүнийг шийд гэж Ерөнхий сайд болгосон билээ. Тэр өөрөө ч гэсэн шийднэ гэж Ерөнхий сайд болсон биз. Тэгсэн чинь маниасаа асуудаг байна ш дээ. Энэ бол ердөө л хариуцлагаас зугтах гэсэн заль мэх юм. Энэ тухай өгүүлсү… Манай эдийн засаг хямралд орсон нь хэн бүхэнд тодорхой. Одоо үүнээс гарах ёстой. Бэлэн …

  • 30 January

    Налайхын “нисдэг″ даргыг Нийслэлийн захирагч “хамгаалсаар” байна

    Өчигдөр Налайх дүүргийн МАН-ын хорооноос олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар Налайхын Засаг дарга Х.Болдбаатарын талаар дүүргийн  ИТХ-ын  болон МАН-ын төлөөлөгчид мэдэгдэл баримт түшин мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн оны 12 сарын 19-нд Налайх дүүргийн ИТХ ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийж дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны хэрэгжилтийг “Хангалтгүй″ гэж дүгнэсэн байна. Ийм дүгнэлтэнд хүргэх болсон шалтгаан нь Засаг дарга …

  • 30 January

    Өнөөдрийн цаг агаарын мэдээ

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 30-35 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Эгь-Үүрийн голын хөндийгөөр 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 …