Yearly Archives: 2015

January, 2015

  • 30 January

    Монгол хэлээр ярьдаг робот бүтээжээ

    Хуя Шинь Ли технологийн ХХК-иас Монгол хэлээр ярьдаг робот бүтээж өнгөрөгч мягмар гаригт олон нийтэд танилцуулсан байна.  Роботыг Оюун гэж нэрлэжээ. Оюун нь 57.4 см өндөртэй, Өвөр Монголын Шилийн гол, Цахар аялгаар ярьдаг аж. Мөн Монголоор ярихаас гадна Монгол бүжиг бүжиглэж, хүмүүсийн үйл хөдлөлийг дуурайх, е-майл илгээх, хүлээн авах, хүний царайг мэдрэх зэрэг үйлдлийг хийж чаддаг байна.

  • 30 January

    БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэрэг хэрэгсэхгүй болжээ

    Өнгөрсөн оны 10 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн  “Сэрэмжлүүлэг-ДОХ-той Солонгос залуу Монгол залуутай харьцаанд оржээ” гэх мэдээллийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түндэмүн” сауны өрөөнд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол улсын иргэнийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин …

  • 30 January

    Өсвөрийн цагдаагийн бүлгийн тамирчид таеквондогийн тэмцээнд амжилттай оролцлоо

    “Эрин гүрэн” ХХК-ийн нэрэмжит “Эрдэнэт чемпион 2015” олимпын таеквондогийн анхдугаар тэмцээн 2015 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд зохион байгуулагдаж, 25 клубын 300 гаруй тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн тулааны төрлөөр 27 жингийн ангилалаар өрсөлдөв. Тус тэмцээнд Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн бүлгийн “Харцага дожо” дэвжээний 17 тамирчин оролцож, Төрийн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын …

  • 30 January

    Х.Монголжин охины үе чацуутнаар 99 хүү 81 охин тодорлоо

    Шинэ оны эхэн буюу 2015 оны 1 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Монгол Улс гурван сая иргэнтэй болсон билээ. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг ээн билэгшээн ярьдаг. Энэ өдөр Монгол Улсын хувьд гурван сая иргэнтэй болсон түүхэн өдөр байсан бол Эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч, мэргэжилтнүүдийн хувьд ажлын нэгэн өдрийнхөө бүтээлийг харах боломжийг олгосон …

  • 29 January

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.30/

    2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД  Томуу, томуу төст өвчин өмнөх оны мөн үеэс 6,1 тохиолдлоор бага байна  1 дүгээр сарын 19-нөөс 25-ны хооронд улсын хэмжээнд 158.719 хүн амбулаториор үйлчлүүлсэний 12.832 (8.1%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 хувиар бага, 10.000 хүн …

  • 29 January

    Шүдний паалан гэмтээдэг 6 хүнс

    Жимс хүний биед сайн ч гэлээ тодорхой хэмжээний чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээхэд хүрдэг байна.Жимстэй сүү аюултай байж болох шалтгаан нь сорж уудаг явдал юм. Мөн байнга хэрэглэвэл шүд гэмтэж эхлэнэ.Ганц жимстэй сүү ч биш найруулдаг байгалийн гаралтай бус жимсний шүүснүүд шүдэнд мөн адил гэмтэл учруулна. Исгэлэн чихэр Угаасаа шүдэнд ээлтэй чихэр гэж байдаггүй.Гэхдээ исгэлэн чихэрнүүд шүдэнд онцгой хор учруулдаг …

  • 29 January

    Ганц бие ээжүүдээ болзохдоо бодолтой байгаарай!

    Гэр орны ажил, үр хүүхдээ асарч халамжлах, ажил төрөлдөө явах гээд л ганц бие бидэнд болзоонд явах цаг хаана гарах вэ дээ. Гэхдээ тэрхэн хооронд цаг гаргах хичнээн чухал гэдгийг бид мартаж орхидог. Эдгээр зүйлээсээ нэг ч удаа гэсэн холдоод өөрийгөө бусадтай л адил сайхан бүсгүй гэдгээ ойлгох нь маш чухал юм шүү. Дараах 10 зөвлөгөө таныг ганц бие эх …

  • 29 January

    Реппер Цэцэгийн санаачилсан хүүхдийн номын сан нээлтээ хийлээ

    Реппер Цэцэ буюу Намнандоржийн Цэцэнбилэгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд тохижуулсан “Гэр бүлийн уншлагын танхим”-ын нээлт өнөөдөр болж өнгөрлөө.    Тэрээр өмнө нь Мобиком корпорациас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөөр оролцож байсан юм.     “Гэр бүлийн номын сан” байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Ном ба Ирээдүй” хандивын тоглолтыг зохион явуулж …

  • 29 January

    Үндсэн 7 төрлийн сонсгол явуулахаар төсөлд тусгажээ

    Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог нар тус тус танилцууллаа. Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль …

  • 29 January

    Аж үйлдвэрийн сайдад Ерөнхийлөгчийн зарлиг гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ.  Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулан өгөв. Зарлиг гардуулах үйл ажиллагаа  Аж үйлдвэрийн яаманд боллоо.

  • 29 January

    Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан яам, агентлагийн удирдлагуудад үүрэг өглөө

    Яам, агентлагуудын удирдлагатай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, үг хэллээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан нэгтгэн зохион байгуулагдсан байгууллагын дүрэм, бүтэц, төсөв, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг шинэчлэн батлаж хэрэгжүүлэх, Үндэсний зөвлөл, Хороо, Засгийн газрын тусгай сангийн ажлын албыг харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчдад нь шилжүүлэх замаар …

  • 29 January

    Өвөрхангайчууд 3 сая дахь иргэний чацуутад 2 өрөө байр өгнө

    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 400 тоот тогтоолоор 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 1 хүүхдийг аймаг бүр алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу өнөөдөр Өвөрхангай аймаг 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдээ тодруулав. Есөнзүйл сумын 3 дугаар багийн иргэн Ганболдын Эрдэнэбат, Бат-Эрдэнийн Бямбацэрэн нарын залуу гэр бүлд 2015 оны …

  • 29 January

    Д.Сүхжаргалмаа: Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөнд гомдолтой байна

    МАН-ын бүлгээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрийг нь өөрчилсөнтөй холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэхүү хэвлэлийн хуралд жанжин Д.Сүхбаатарын гуч Д.Сүхжаргалмаа оролцсон бөгөөд түүнтэй ярилцаж сэтгэгдлийг нь сонссон юм. -Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхдөө танайхны хэн нэгнээс асуусан уу? -Ардчилсан ёсонд иргэдийнхээ саналыг харгалзан үздэг байтал биднээс асуулгүй нэрийг нь өөрчилсөнд ард түмнийхээ өмнөөс гомдолтой байна. -Нийслэлийн Төв …

  • 29 January

    Жүжигчин Г.Ундармаа багын зургаа сонирхууллаа

    Энэ эмэгтэйг хүндэлдэг хүн Монголд үгүй биз ээ. Тэрбээр ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн эмэгтэй жүжигчдийн нэг. СУИС-ийг 1992 онд төгсөөд Эрдэнэт хотын театрт ажиллан уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр хожим нь “Шинэ үе” продакшнд ажиллаж байгаад түр чөлөө аван сайн үйлсийн аян дэлгэрүүлсэн гэдгийг уншигч андахгүй мэдэж байгаа. Хөөрхөн цоглог жүжигчин бүсгүй маань өөрийн хоёрдахь дэлгэцийн бүтээлээ туурвин олны …