Monthly Archives: January 2016

January, 2016

  • 29 January

    Гэртээ ганцаараа байсан өндөр настанг дээрэмджээ

    Ойрын өдрүүдэд хулгай, дээрмийн хэрэг өсөх хандлагатай байгааг Цагдаагийн газраас мэдээлж байна. Он гарсаар энэ төрлийн хэрэг ихэссэн тухай албаныхан хэллээ. Тухайлбал, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өнөөдрийн байдлаар нийт 130 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний тал хувь нь хулгайн хэрэг байна. Өнгөрөгч сард гарсан нийт гэмт хэргийн 60 шахам хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг байжээ.  Энэ сарын 25-ны өдрийн 17-18 …

  • 29 January

    1000%-ийн бонустай цэнэглэгч карт худалдаанд гарлаа

    Та СКАЙтелийн 5000₮-ийн картаар дансаа цэнэглэхэд 1000%-ийн бонус нэмэгдэж таны данс 55000₮-ийн нэгжтэй болно гэж төсөөлж байв уу? Хамгийн Том урамшуулал бол 100%-ийн бонус гэдэг ойлголт бидний ой тойнд аль хэдийн тогтчихож. Энэ ойлголтыг эвдэж, СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан 1000%-ийн бонустай  5000₮-ийн цэнэглэгч картыг худалдаанд гаргалаа. Тус картаар дансаа цэнэглэх бүрт та 10%, 100%, 1000%-ийн бонус нэгж …

  • 29 January

    Ерөнхий сайд МАХН-ын дарга Н.Энхбаяртай Шадар сайдын асуудлаар тохироо хийснээр суудлаа хамгаалж үлдлээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг өчигдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дамнуулан зургаан цаг гаруй хэлэлцэж арай гэж шийдвэрлэлээ.   Чуулганы хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах болон огцруулахгүй байх гэсэн хоёр чиглэлээр УИХ-ын 76 гишүүн нэлээд өргөн фронтоор “дайн”-д оролцож өөр өөрсдийн байр суурийг хамгаалан тэмцэлдлээ. Адаг сүүлд нь Ардчилсан нам тэргүүтэй хамгаалагч тал ялалт байгуулж, довтлогч талыг няцааж …

  • 29 January

    Хөх горьдож, хөхний толгой хагарах үед хэрэглэдэг ардын арга

    Жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд тун яльгүй зүйлд горьдож хөх нь хавддаг. Эмнэлгийн хэлээр мастит гэнэ. Хөхөнд сүү орохоос эхлээд, хүүхэд нь өлсөж буй эсэхийг эх хүн зөнгөөрөө мэдэрдэг нь мэдрэлийн их нарийн процесс явагдаж буй хэрэг. Тиймээс хөхүүл эх горьдох төдийд сүүний булчирхай цочирч, сүүний урсгал саатан түгжирдэг гэсэн үг. Тухайн эхийн сэтгэл хөдлөлийн байдал, зан чанараас хамааран хөхний хавдар их, …

  • 29 January

    Тархи, сэтгэлээ эмчлэх дасгалууд

    Ажлын ачаалал, хотын дуу чимээнээс болж та стресстэж байна уу. Тэгвэл танд хэрэгтэй дараах зөвлөгөөг хүргэж байна. Та туршаад үзээрэй.  Анхаарлын хэмнэлийг сайжруулах дасгал: Өөртөө эвтэй байдалд сууж, эсвэл хэвтээд барууи, эсвэл зүүн гарынхаа сарвууг ширтэнэ. Нүдээ анивчиж болно. Ингэхэд анхаарал өөрийн мэдэлгүй өөр зүйлд сатаарвал сарвуун дээрээ анхаарлаа эргэн төвлөрүүл. Дараа дараагийн удаад дасгалыг хийхдээ сарвуугаа өөр байрлалаас, өөр …

  • 29 January

    А.Ганчимэг: Адуучин залуу болсон шүү /ФОТО/

    “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэгийн шинэ төрхийг онцлон хүргэж байна. Хувьсал продакш удахгүй хувьсал хийх гэж байгаа гэнэ. Байнга шинийг эрэлхийлж явдаг адтай жүжигчид маань мэргэжлийнхээ онцлогийг гайхалтай харуулжээ. Сүүлийн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” киноны гол дүрийн баатар А.Ганчимэг адуучин залуу болжээ. Эрэгтэй дүрийг бүтээж шинэ кинондоо тогложээ. Энэ талаараа тэрбээр “Энэ бол миний мэргэжил… Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь …

  • 29 January

    Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

    УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто …

  • 29 January

    УИХ-ын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд болно. “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын …

  • 29 January

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы  2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/ 2. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн …

  • 29 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 20. Сугар гараг.   Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган.Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана.   Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг …

  • 29 January

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. 2016 оны нэгдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, говийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн …

  • 28 January

    Дагваа аврага “хуваагаад авчихъя” гэв

    АСЕМ-ын уулзалтаар машин авах тухай яригдаж, олон нийтийн сүлжээгээр багагүй шүүмжлэл гараад байна. АСЕМ-ын уулзалтад зориулж, автомашин импортлогчдыг долоон тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөх тухай УИХ дээр яригдаж байна. Тэгвэл энэ асуудалд иргэд тун бухимдалтай хандаж байгаа юм. Тиймээс эхнээсээ хоёр хоногийн уулзалтад өөрсдийн автомашиныг ашиглуулах тухай санал санаачлага гарах боллоо. Энэ үеэр Д.Дагвадорж аварга “АСЕМ-ын уулзалтаар би Японы зочдод машин …

  • 28 January

    Үндэсний хөгжим, байгалийн дуу чимээтэй хослуулсан ”Байгаль” цомгийн нээлт болно

    Дэлхий хамтлагийн морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир болон тоншуул, ойн чимээ зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулсан 10 аялгуунаас бүрдэх“Байгаль” цомгийн нээлт нэгдүгээр сарын 29-нд болох гэж байна.”Байгаль” цомог нь хөгжмийн Чилл аут төрөлд хамаарах бөгөөд хөгжмийн зохиолч МУУГЗ Г.Пүрэвдорж, Г.Онон, продюсер М.Болд нар хамтран бүтээж Дэлхий хамтлаг хөгжимдөж байна.”Байгаль” нь “Брос рекордс Монголиа” хөгжмийн компанийн 2009 оноос бүтээж эхэлсэн “Ертөнц” хөгжмийн …

  • 28 January

    Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэлээ

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан “…Шүүгч Х.Идэрийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар …