Monthly Archives: January 2016

January, 2016

  • 5 January

    Дуучин Б.Баярцэцэг охиныхоо зургийг дэлгэв

    Монголын рок попын содон өнгөнүүдийн нэг болох дуучин Б.Баярцэцэг сүүлийн жилүүдэд тун ч нам гүм амьдарч байгаа. Учир нь, тэрбээр гэрийн эзэгтэй, үрийн ээж болсон билээ. Дуучин бүсгүй нөхөр, хүүхдээ багагүй хугацаанд нууцалсан. Тэгвэл өнгөрсөн шинэ жилийн баяраар хөөрхөн гүнжийнхээ зургийг олонд дэлгэжээ. эх сурвалж:mnews.mn  

  • 5 January

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслажээ

    Төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдийн өмнө тулгамддаг гол асуудлуудын нэг нь “хэрхэн зөв мэргэжил эзэмших вэ” гэсэн сэдэв байдаг. Мэргэжлээ зөв сонгосноор ирээдүйн амьдралаа баталгаажуулах, цаашлаад эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болох боломжууд нээгддэг. Эсрэгээр буруу мэргэжил сонгосноор болж, дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэл манай оронд маш өндөр хувьтай байгаа билээ. Тиймээс л ямар мэргэжил сонговол, ажилтай, орлоготой, амьдрал …

  • 5 January

    “Гадны улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн өршөөлийн хуульд хамаарагдана”

    Гадаад улсад ял эдлэж байгаа Монгол Улсын хичнээн хүн хэдэн оронд, ямар төрлийн ялаар шийтгүүлсэн талаар яриагаа эхлэе. Гадаад улс оронд ял эдлэж байгаа Монгол Улсын иргэний талаархи мэдээллийг бид Гадаад харилцааны Яамны консулын газраар дамжуулан авдаг. Тэдний мэдээлж байгаагаар 2015 оны 11 сарын байдлаар Монгол Улсын иргэн  нийт 107 хүн гадны улсад хорих ял эдэлж байна.  Эдгээр нь 3-аас …

  • 5 January

    16 аймгийн 50 сум “цагаан зудтай” байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа …

  • 5 January

    Газар өмчлөх өргөдлөө энэ сарын 15 хүртэл баталгаажуулна

    Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм. Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим …

  • 5 January

    “Бид нэг гэр бүл” хандивын аян үргэлжилсээр байна

    “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, спортын мастер Батцэнгэлийн Батхишиг яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон учраас хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хамтран “Бид нэг гэр бүл” хандивын аян өрнүүлж эхэлсэн. Учир нь БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохын тулд дунджаар 110 сая төгрөг шаардлагатай байгаа …

  • 5 January

    П.Анужин: “Анужин стайл” загвар маань ихэд дэлгэрч байгаа

    Шилэн Цогоо буюу УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэлд хөтлөгч П.Анужингийн хувцаслалт ихээхэн таалагддаг бололтой. Тэрбээр энэ талаар өчигдөр өөрийн твиттер хуудсандаа““Анужин стайл” гэдэг хувцас загварын цоо шинэ хандлага гарлаа шүү бүр нэг…” хэмээгээд түүний дээлтэй зургуудыг оруулсан байна. Харин хөтлөгч П.Анужин өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Шилэн Цогоо маань ийн бичжээ. Ноднин шинэ оны шинэхэн цаснаар урласан ногоон дээлний минь …

  • 5 January

    Ичгүүртэй байдлаас төвөггүй гарч болно

    Хүзүүн дээрээ шимүүлсний ул мөр болох цус хурсан толбо нь хүнд харуулж, ил байлгаад байхаар зүйл биш. Ер нь бол ийм “тэмдэг тавиулахгүй эсвэл хөхөрч, ягааран цус хурахаас нь өмнө арга хэмжээ авсан нь дээр. Гэхдээ ул мөр хэдийнээ тодорсон тохиолдолд маш хурдан алга болгох хэд хэдэн үр дүнтэй арга байдаг. Крем, өө дарагчаар далдлах гэж оролдох хэрэггүй. Урт хоолойтой …

  • 5 January

    Хоёр сартай хүүг тархины саажилттай болохоос нь урьдаж эмчлүүлмээр байна

    Өвчин гэж хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм. Хорвоод мэндлээд хоёрхон сар болж байгаа хүү өнөөдөр өвчинтэйгээ бас үхэлтэй тэмцэлдэж байна. Хүүгийн нэрийг Г.Төрболд гэдэг. Тэрбээр тархины хоёр талдаа битүү цус хуралттай төржээ. Хурсан цусыг нь шимэгдүүлэх эмчилгээг цаг алдалгүй яаралтай хийлгэх шаардлагатай гэдгийг ар гэрийнхэн болон эмчлэгч эмч нь хэлж байгаа юм. Хэрвээ эмчилгээ хийлгэхгүй бол цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй буюу …

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч …

  • 5 January

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 26. Ангараг гараг. Гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана.  Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ …

  • 4 January

    2016 оны анхны живсэн дүрвэгч нь хоёр настай хүү болжээ

    (Зураг дээр Эгийн тэнгисийг гатлан Грекийн Кос аралд хүрсэн дүрвэгч хүүхдээс аврах хантаазыг тайлж байгаа нь) Туркээс Грек хүрэхээр далайд гарсан хийлдэг завьтай дүрвэгсэд хад мөргөн живснээр нэгдүгээр сарын 1-нд хоёр настай хүү живж амиа алдсан нь 2016 оны анхны хохирогч болж байна. Хийлдэг завинд явсан бусад 39 дүрвэгч аврагджээ. Аврагдсан хүмүүсээс 10 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Хийлдэг завьтай дүрвэгчид …

  • 4 January

    Мисс Т.Туяамаа нөхрийн рамонтик бэлэг

    Мисс Т.Туяамаа өнгөрсөн онд сүй тавьсан. Түүнийг хөл хүнд болсон гэх яриа олны дунд дэгдээд байсан билээ.Энэ яриа худлаа бололтой. Учир нь Мисс Туяамаа хайрттайгаа хос цамцаар гоёж, халуухан зурагнуудаа багтаасан сүлд модны жаазны өмнө зургаа авахуулсан зургаа дэлгэлээ. Түүний нөхөр тун ч рамонтик юм даа. Хосууддаа амжилт хүсье  

  • 4 January

    Секс боол болсон бүсгүйчүүдэд мөнгө төлнө

    Өмнөд Солонгос болон Япон улсын Засгийн газар 1939-1945 онуудад Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж байсан Солонгос бүсгүйчүүдийн талаар харилцан тохиролцоонд хүрчээ.     Энэ талаар өчигдөр Өмнөд Солонгосын Гадаад Харилцааны яамны сайд Юн Бёнг Се мэдээлэл хийлээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Хоёр орны хөршийн харилцааг хэвийн түвшинд аваачихын тулд Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж Солонгос бүсгүйчүүдийн асуудлыг шийдэх нь зайлшгүй юм. Япон улсын Засгийн …