Monthly Archives: June 2016

June, 2016

  • 23 June

    Орифлеймоор “бэлтгэгдсэн” сонгуулийн “мэргэжлийн” ухуулагч нар

    Орифлейм компанийн ухуулага, сургалт, сурталчилгаа нь сонгуулийн сурталчилгаатай ихээхэн адилхан тактиктай гэмээр… Орифлеймчидийг хүн элсүүл, бүтээгдэхүүнээ түгээ, сургалтанд суу, лекцэнд хамрагд гэх мэтчилэнгээр сүлжээ болон бие биенийхээ хүчээр бизнес хийдэг. Нэг үгээр хүний итгэл үнэмшил дээр “цэцэглэдэг бизнес” Бэлэн бараа болон захиалгын бараагаар иргэдээ “дайлдаг”. Гэхдээ ажилгүй Монголын олон иргэдийг ажилтай болгож байгаа олон жил татвар төлөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд яваа …

  • 23 June

    Иргэдийн итгэл алдарсан “2016 сонгуульт” ажлыг цагт нь дуусгая

    Монгол улсад хууль тогтоох дээд байгууллагаа иргэд ард түмнийхээ сонголтоор шийдвэрлэдэг сонгууль хаяанд иржээ. Өдөр шөнөгүй л хаалга “балбаж”, нялх хүүхэд унтуулахгүй, амар тайван байлгахгүй байна гэж иргэд ихээхэн гомдоллодог ч одоогоор үүнийг цэгцлэх шийдвэр гараагүй л байна. Дөрвөн жилийн давтамжтай сонгуулийн сурталчилгааны ажилд “эгдүүцсэн” иргэд “хурдхан шиг болдогоороо” болоод өнгөрөөсөэй хэмээн “халаглан” суух нь ч бий. Гэхдээ энэ жилийн …

  • 23 June

    Мэдэгдэл

    Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн “MM Агентлаг” өрх тусгаарлаж “Монголын мэдээ”  нэртэй бие даасан суваг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Олон нийтийн мэдээ мэдээлэл, нийгэм эдийн засаг, спорт, улс төрийн сэдвээр дагнасан “Монголын мэдээ” суваг нь өнөөдрөөс эхлэн ДДэш ТВ-ийн 7 дугаар суваг, Sky Media-гийн 11 дүгээр суваг, Юнивишний 13 дугаар суваг дээр гарахаар болсныг мэдэгдэж байна. Монголын Үндэсний Олон …

  • 23 June

    “Евро-2016”-ын шөвгийн 16 “ширүүн” болох нь

    Энэ сарын 16-нд эхэлсэн “Евро-2016” европийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр дууссан юм. Өнгөрсөн шөнийн 01:00 цагаас болсон Унгар Португал, Исланд Австрийн тоглолт, 04:00 цагаас болсон Итали Ирланд, Швед Бельгийн тоглолтууд өндөрлөснөөр Евро-2016-ийн шөвгийн 16 баг тодроод байна. Хасагдах шатанд үлдсэн 16 багийн оноолтыг хүргэж байна. Үүнд : -Швейцарь -‪ Польш -Хорват – ‪Португал -Уэльс -‪ Умард_Ирланд …

  • 23 June

    Японд дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийн сургалтын бүртгэл эхэллээ

    Бүртгэл болон япон хэлний сургалт үнэ төлбөргүй байх юм Япон улсад дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийн Япон хэлний сургалтын бүртгэл зургадугаар сарын 23-наас эхлэн аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэж эхэллээ. Энэ тухай албан ёсны мэдээллийг өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт өглөө. Тэрбээр: -УИХ-ын даргын Япон улсад 2016 оны зургадугаар сарын 1-3-нд хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн …

  • 23 June

    Наадмын сорилго барилдаан энэ амралтын өдөр болно

    Монгол оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны түүхт ойд зориулсан Наадмын сорилго барилдаан энэ амралтын өдөр буюу 6-р сарын 26-ны 14 цагаас болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно. Наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд бөхчүүд маань нутаг нутгийнхаа болон байгууллага, спорт клубынхантайгаа наадмын бэлтгэлээ базаахаар гал болон энд гарсаар байна. Ихэнх нь хуучин гардаг газрууддаа …

  • 23 June

    Хайрлахад учир бий…

    Гэгээн хайргүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй. Харин тэр гэгээн хайр, дурлалыг харилцаагүйгээр бүр ч төсөөлшгүй билээ. Энгийн чөлөөтэй харилцаа холбоо нь хосуудыг улам илүү ойртуулж, бат бэх харилцааг бий болгоход тун чухал. Хэн нэгнээ уучилна гэдэг хамгийн том талархал болон эргэн ирдэг гайхалтай зүйл байдаг. Зогсолтгүй эргэх амьдралын дунд бидэнд уучлалт гуйж, түүний буруу бол уучлалт гуйхыг нь хүлээн авдаг байгаарай …

  • 23 June

    Зуны Олимпийн V наадам: Стокгольм-1912

    Лондонгийн Олимпийн наадмын дараа 1909 онд Германы Берлин хотноо болсон ОУОХ-ны 10-р чуулган болсон. Тус чуулганаар 1912 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Шведийн нийслэл Стокгольм хотыг сонгосон байна. Тухайн үед Стокгольм хотоос өөр нэрээ дэвшүүлсэн хот байгаагүй бөгөөд Шведийн нийслэл ганцаараа Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ өгсөн байжээ. Швед улс орчин цагийн Олимпийн хөдөлгөөнд анхнаас нь идэвхтэй оролцож ирсэн …

  • 23 June

    Маргааш хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

      Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын дөрөв дэх ням гарагт “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэдэг. Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан маргааш 11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдийн талбай”-д өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Мөн шинээр батлагдсан хуулиудын эмхэтгэл, ном зэргийг …

  • 23 June

    Хятадууд “нохойны мах идэх баяр”-ыг эсэргүүцэж байна

    Хятадын Гуанши мужийн Юлин хотод жил бүрийн 6 сарын 21-30-ны өдрүүдэд “Dog Meat Festival” буюу Нохойны махны баяр болдог. Бүтэн 10 өдөр үргэлжилдэг энэ баярын үеэр Юлин хотод жил бүр 10-15 мянган нохойг цааш харуулдаг байна. Энэ жилийн хувьд өчигдөр буюу 6 сарын 22-нд Нохойн мах идэх баяр эхэлжээ. Нар буцах энэ өдрийн нарыг 10 гаруй нохой сүүлчийн удаа харж, …

  • 23 June

    Нийслэлд хэрэгжүүлэх “АЭРО-ЭКСПРЕСС” төсөлд Бүгд найрамдах Солонгос улс хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У.Суныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, V цахилгаан станцад хийх хөрөнгө оруулалтын тухай болон хот доторх төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцоо. Уулзалтын эхэнд БНСУ-ын элчин сайд У-Сүн Баянзүрх дүүрэг, Хөлийн голын хөндийд барих дулааны Ү цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгааг …

  • 23 June

    Наадамчдад үйлчлэх цахилгаан автобусны тоог 15-аар нэмлээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон салбар хорооны гишүүд Хүй долоон худагт наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. …

  • 23 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор Узбекистаны нийслэлд хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Узбекистаны нийслэлд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор орон нутгийн цагаар өнөөдөр шөнө 01.00 цагт Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд Шавкат Мирзияев, Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 23 June

    Ганаагийн цалин нэмэгдэж амьдрал нь сайжирна

    Ганаа жирийн л ажилтан. Эхнэр хоёр охины хамт амьдардаг залуу. Боломжийн их сургуулийг боломжийн дүнтэй төгссөн түүнийг хувийн компаниуд ажиллуулах гэсэн боловч хүчрээгүй. Тэрбээр өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж Монгол Улсдаа хувь нэмрээ оруулахаар шийдэж сонголтоо хийсэн. Анх ажилд ороход /2011 он/ Ганаагийн амьдрал болоод л байдаг байлаа. Нялх биетэй эхнэр нь гэртээ хүүхдээ асарч, Ганаагийн цалин амьдралд нь хангалттай хүрэлцдэг …

  • 23 June

    40 кг чулууг дөрвөн жил толгой дээрээ тавин явжээ

    Хятад улсын  Гирин мужийн оршин суугч 54 настай Цун Янь турахын тулд дөрвөн жилийн турш 40 кг хүнд жинтэй чулууг толгой дээрээ тавьж явсан гэнэ. Тэрээр энэ аргын тусламжтайгаар 30 кг хаяж чадсан байна. Хятад эр 15 кг чулуу анх толгой дээрээ тавьж эхлүүлсэн бөгөөд аажим аажмаар нэмсээр байжээ хэмээн  CCTV News-д мэдээлжээ. 163 см өндөртэй атлаа 115 кг жинтэй …